Зургаа дахь спикерээр З.Энхболдыг томиллоо

7-р сарын 25, 2012 11:01 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 318

Ө.ХҮҮ

 Ажлын  хоёр  өдөр  гац­сан парламент өчигдөр  МАН-гүйгээр  хуралдаж УИХ-ын  даргаа томиллоо. Өглөө эртлэн  МАН-ынхан тусгаар тогтнолын ордондоо  хаалга үүдээ түг­жиж  бай­гаад Бага хурлаа ху­рал­дуулсан ч  чуулганы  хурал­даанд дахин ирсэн­гүй. Харин Д.Дэмбэрэл дарга  АН-ын дарга Н.Ал­тан­хуягтай уулзаад “Маргааш бол хурал­даа­наа даргална. Өглөө 10  цагаас чуулган хуралдуу­лах захирамжаа гаргачих­сан”  хэмээснийг  намын нөхөддөө дуулгав. Гэтэл УИХ-ын чуулганы тан­химд цугласан АН бо­лоод МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд  Д.Дэм­бэрэл даргыг хүлээхгүй­гээр  насаар түүний  дараа  орох Л.Цог гишүүнээр хуралдаан даргалуулахыг  хүссэн юм. Л.Цог “Ги­шүүд  бүгд зөвшөөрвөл хурал­даан даргалъя” гэснээр  чуулганы  хуралдаан 60.9 хувийн ирцтэй эхэлсэн.  Өчигдрийн  чуулганы  хуралдаанаар ганц асуудал  хэлэлцэх  байсан нь  УИХ-ын даргыг томилох байв. Н.Алтанхуяг З.Энх­болд  гишүүний тухай товч  танилцуулга хийсний да­раа асуулт, хариулттай  ги­шүүд үгээ хэлэхээр нэрсээ өгөв.  З.Энхболдоос Д.Ганхуяг, Н.Бат­цэ­рэг нар асуулт асуусан юм. 

-Д.Ганхуяг: Монгол бол ардчилсан эрх зүйт төртэй улс.Сүүлийн жи­лүүдэд шударга ёс, хууль дээдлэх зарчим  алга бол­лоо. Хүнд суртал, авлига  их байна. УИХ-д хуу­лийн хэрэгжилтэд  хяналт  тавих эрх бий. Гишүүд  тангара­гаа өргөс­нөөс хойшхи хэд хоногт л хууль зөрчсөн үйлдэл олон  гарлаа. Хууль зөрчдөг  албан хаагчидтай хэрхэн тэмцэж ажиллах вэ?

-З.Энхболд:УИХ-ыг  олонхи хүмүүс хууль тог­тоох байгууллага гэж  ойл­годог. Гэтэл  парламентад хуульд  хяналт  тавих  үүрэг гэж  бас  бий. Ирэх  дөрвөн  жилд хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд нь  хяналт тавьж ажиллана. Намын ажил  төрийн  ажлын дараа байх ёстой  гэдэг зарчим алдагджээ. Ганцхан  зүйл байна. Энэ бол хэн ч байсан хуульд  захирагдаж амьдрах. 

Н.Батцэрэг: Юуны өмнө Д.Дэмбэрэл гуайг  төрийн ахмад зүтгэлтэ­нийх нь хувьд хүндэтгэж  явдаг. Гэтэл сүүлийн өд­рүүдэд болж буй үйл явдлаас  харахад  улс  орны  биш намын эрх ашгийг өмнөө тавьдаг болжээ. Ахмад гишүүн гэдэг бу­сад­даа үлгэр дууриал бо­лох  ёстой. Ерөөсөө  өмнөх УИХ-д хуулийн болоод  Засгийн газрын үйл  ажил­лагаанд хяналт тавих гэ­дэг  нь  орхигдсон. Үүнийг яаж сэргээх вэ. Үндсэн хуу­лийг өөрчлөх тухай ямар  бодол  байна ?

З.Энхболд: УИХ-д  хяналт муу байсан гэдэг­тэй санал нийлнэ. Засч, зал­руу­­лах зүйл зөндөө бий. Үнд­сэн хуулиа бид тодор­хой хэмжээнд өөрч­лөх ёстой байх. Гэхдээ 2000 оных шиг дордохын долоон  өөрчлөлт хийх юм бол хэрэггүй гэж үзэж  байна.

Асуулт, хариулт дуус­саны дараа зарим гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн  юм.

Ц.Даваасүрэн: Өнгөр­сөн  дөрвөн  жилийн хуга­цаанд УИХ-д кнопоор ирц бүрдүүлдэг сөрөг зүйл  тогтсон. Би  тухайн  үеийн УИХ-ын  даргад байнга хэлдэг байсан. 10 гаруй  гишүүн суучихаад л 40 гаруй хүний  ирцтэй гээд  хууль баталдаг юм. Бид  өөрсдөө ингэж хуулиа  зөрчөөд  байхаар, иргэдээ­сээ яаж хууль биелүү­лэхийг  шаардах  вэ. Тий­мээс ирцээ бүрдүүлж, хуу­лийн дагуу ажиллаасай. Мөн Оюутолгой, Таван­толгойд өнгөрсөн хуга­цаанд гарсан алдааг зогсоож, иргэдэд буцааж  өгөх юм  шүү.

Г.Уянга: З.Энхболд  гишүүнийг сайн ажил­лана гэдэгт  итгэж байна. УИХ-ын чуулганыг на­саар хамгийн ахмад ги­шүүн даргална гэж Үндсэн хуульд  хоёрдмол  утгагүй  заажээ. Цаашид энэ асуудал Цэцэд очвол яах вэ. Бид хүлээх нь юу нь буруу  байна. Энэ бүх  зүйл эцэстээ Үндсэн хуультай холбоотой учир  Үндсэн хуульд заавал өөрч­лөлт оруулах хэрэгтэй  юм.

Ж.Батзандан: Пар­ламентын зохицуулагч, спикер гэдэгтээ орж  ажил­лаарай. Өмнөхийн­хөө  алдааг бүү  давтаарай. Төрийн ордныг  түмний  ордон  болгоё. Иргэдээ хүлээж авдаг өрөөгөө том­руулж, цагийг нь сунга­маар байна. Эцэст нь энэ УИХ ард  түмний  сонгол­тоор  байгуулагдсан  учир төрийн бүх байгуулла­гуудад аудит оруулмаар  байна. Өр зээлд анхаарлаа  хандуулах  хэрэгтэй  байх. Одоо 9 тэрбум долларын  өртэй гэж байна. Үүнийг на­рийвчлан гаргах хэрэгтэй.

А.Бакей:Энэ  удаад  их  өвөрмөц УИХ ажиллах гэж байна. УИХ Засгийн газрынхаа  дор  орчих  гээд  байдгийг засаарай. Өнөөд­рийн  чуулганы хуралдаа­ныг хуулийн дагуу явж байгаа хэмээн үзэж бай­на. Дэгийн тухай хуульд хамгийн ахмад нь чуул­ган даргална гэснээс нийт  бүрэлдэхүүний эсвэл тан­га­раг өргөсөн гишүүдийн  гэж заагаагүй. Тэгэхээр чуулганы хуралдаанд  ир­сэн гишүүдийн хамгийн ахмад нь хурал даргалж  болж  буй юм.

Ийнхүү УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын даргыг томилох тухай санал хураалт явуулав.  Хурал­даанд оролцсон 42  гишүү­ний 40 нь зөв­шөөрснөөр 95.2 хувийн саналаар Мон­гол Улсын зургаа дахь спикер З.Энхболд боллоо.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Amoxil 100 Pharm Suppoet Group Canada Dostinex canadian cialis Amoxicillin For Fish Price Buy Zithromax Online No Prescription Fast Delivery

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *