Зөрчилд торгоно, баривчилна, хилийн хорио тогтооно

4-р сарын 25, 2017 9:33 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 12
4-25-3

С.УЯНГА

Зөрчлийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч сөрөг хүчин тав хоногийн завсарлага авсан. Харин АНын бүлгийн хууль судлах хугацаа өнөөдөр дуусч байгаа.

Хууль  санаачлагчид энэ удаагийн Зөрчлийн хуулиар холбогдох хуулийн  давхардал, хийдлийг арилгажхүний эрхийн гажуудсан тогтолцоог засч сайжруулна гэж тайлбарлаж байгаа ч сөрөг хүчний зүгээсХуульд торгодог байсныг баривчилдаг болгосон нь хүний эрхийг дордуулж байнахэмээн шүүмжилж буй.

Хамгийн энгийнээр хэлэхэд хулгай хийх, худал хэлэх, хүн доромжлох, гүтгэх, танхайрах, замын зөрчил гаргавал торгохоос гадна баривчлах арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгажээ. Наад зах нь гэрлэн дохио зөрчиж, гудамжинд нус цэрээ хаях юм бол замын цагдаа 10 мянган төгрөгийн торгуулийн хуудас өгнө. Өөрөөр хэлбэл, таны үг үйлдэл хийхдээ гаргасан зөрчилд бүрт хариуцлага тооцно гэсэн үг. Хэрэв, торгуулиа төлөхгүй зөрчлөө арилгахгүй бол албадлагын арга хэмжээ авахаар хуульд заасан байна. Түүнчлэн зөрчил гаргагчийг шаардлагатай нөхцөлд хилээр гарахыг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Энэ тухай хуульдЭрх бүхий албан тушаалтан нь албадлагын арга хэмжээ авахаар шийдвэр гаргасан бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураан авах, эсхүл битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг  хязгаарлах арга хэмжээг даруй авнаАлбадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмыг Засгийн газар батална. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэгэжээ. Мөн Эрх хязгаарлах арга хэмжээ гэдэгтЭрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор  саатуулах, үйл ажиллагааг түр зогсоох, холбогдогчийн бичиг баримтыг хураах, Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэхгэж тусгажээ.

Одоогийн хуульд зөрчилд  тооцогддог 2000 гаруй үйлдлийн 11-т нь баричлах шийтгэл оногдуулахаар зохицуулалт хийсэн байна. Хуулийн талаар УИХын гишүүн Х.НямбаатарБусдын эд хөрөнгийг завшсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчил гаргасан хүнд торгох шийтгэл оногдуулбал шударга зарчимд нийцэхгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг торгодог эрх зүйн онол байдаггүй. Хүн гүтгэх, доромжлох, эд зүйл хулгайлах, устгах зэрэг зөрчлийн үед тухайн хэргийн гэм буруутанг тогтоох үйл ажиллагаа явагдана. Зөрчлийн тухай хуулийн хамгийн том давуу тал нь хулгай, хулигаан хоёртой тэмцэх юм. Одоогийн дагаж мөрдөж буй хуулиар 240 мянган төгрөгт хүрээгүй хохирлыг барагдуулдаггүй. Өргөдөл өглөө гээд цагдаа шалгасан ч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг. Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу жижиг зөрчил гэж үзээд шалган шийдвэрлэх үйл ажиллагаа байхгүй байсан. Түүний дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх онцгой ажиллагааны журам тогтоож өгнө.

Танхайчуудтай бас Зөрчлийн тухай хуулиар дамжуулан тэмцэнэ. Танхайн үйлдлийн тухайд өөрөө гэм буруугаа хүлээж байвал  заавал процессын үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Өөрөө танхайрснаа хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох материалыг бүрдүүлээд шүүхээр оруулна. Танхайрахдаа хүний эд зүйлийг устгасан, хүний биед хохирол учруулсан бол Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ. Зарим нь танил талаараа гаргасан зөрчлөө зөрчил гэсэн ангилалд оруулчихдаг. Танилгүй нэгэн нь эрүүгийн зүйл ангиар шийтгүүлээд явж байгаа. Уг үйлдлийг тасалж зогсоож, хяналт тавих үүрэг цагдаагийн байгууллагад бий. Цаашид хэрэгжээд явах байх. 10 мянган төгрөгөөр торгоно гэж төсөлд тусгагдсан байгаа. Олон нийтийн хориглосон газар архидан согтуурсан бол тусдаа хариуцлага үүрнэ. Мансуурсан бол гэмт хэрэгтэй адилтгаж шийтгэх дэлхий нийтийн жишгийг дагаж байнагэсэн юм.

Хууль санаачлагчдын бас нэг хөндөж байгаа зүйл бол Төрийн хяналт шалгалтын тогтолцоо  давхардалтай, ялгамжтай шийтгэл оногдуулж байгааг цэгцлэх юм. Төрийн хяналт шалгалт зөвлөн туслах чиг үүргээс хазайж шийтгэх тал руугаа хэлбийснийг  Зөрчлийн тухай хуулиар алга болгох гэнэ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжийг заавал торгох, шийтгэхээс илүүтэй зөвлөдөг болох юм байна.

Дээр дурьдсанчлан Зөрчлийн хууль батлагдвал тээврийн хэрэгслийг  камераар баталгаажуулж, гудамжинд яваа иргэдэд  эргүүлийн цагдаа нар хяналт тавиад  10 мянган төгрөгийн торгуулийн тасалбар өгөөд явах юм.  Сүүлийн гурван  жилийн дунджаар 977707 зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд шийдвэрлэсэн зөрчлийн 908162 буюу 94.5 хувьд торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд 36936 буюу 3.8 хувьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 15603 буюу 1.6 хувьд баривчлах шийтгэл оногдуулсан байна.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

2017 оны 5-р сарын 28

… [Trackback]

[…] There you will find 31220 more Infos: zms.mn/zurchild-torgono-barivchilna-hiliin-horio-togtoono/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *