Зуны амралтаар хүүхдүүддээ уншуулж болох таван ном  

6-р сарын 7, 2018 7:12 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 65
6-7-8

Б.САРАНГЭРЭЛ

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан “Аз хур номын дэлгүүрээс хүүхдүүдэд дараах таван номыг санал болгож байна.  

”Хүүхдийн дэлгэрэнгүй нэвтэрхий толь” 36430 төгрөгийн үнэтэй.  Энэхүү номоос хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн бүтэц, ургамал,ан амьтны тухай сонирхолтой мэдээллүүдийг авна. Мөн  онгоц,машин,гэрлийн чийдэнг хэн бүтээсэн гэх мэт танин мэдэхүйн асуултуудын хариуг олох боломжтой. Хүүхдийн сэтгэн бодохуйг хөгжүүлэх зорилготой энэ номыг зургадугаар сарын онцлох номын тоонд оруулжээ.

“Анне Франкийн өдрийн тэмдэглэл” 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэхүү ном Европын орнуудын дунд болон ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын тоонд багтжээ.Германы фашистуудаас нуугдаж байхдаа бичсэн Анне охины биелээгүй хүсэл мөрөөдөл,амьдралын төлөө тэмцэх тэмцлийг өгүүлсэн өдрийн тэмдэглэлийг “Болор судар” хэвлэлийн газраас гаргасан байна.

“Монголын хүүхдийн богино өгүүллэгийн дээжис” 7900 төгрөгийн үнэтэй. Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, Ц.Дамдинсүрэнгийн “Бух Гомбо” тэргүүтэй өгүүллэгүүд , хүүхдийнзохиолчдын шилдэг, сонирхолтой, ухаарал хайрласан, танин мэдэхүйн өгүүллэгүүдийг “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү номд багтаажээ. Мөн хүүхдийн зохиолчдын намтрыг хавсаргаснаараа онцлог юм.

Жон Грийн “Бидний оддын алдаа” 9900 төгрөгийн үнэтэй. Энэхүү ном нь Нью Йорк Таймсын бэстселлер болж байжээ. Хорт хавдраар өвчилсөн Хазел охин хавдрын эцсийн шатандаа Августус Уотэрс гэгч хүүтэй танилцсанаар түүний амьдрал дахин эхэлсэн тухай сонирхолтой сургамжит түүхийг өгүүлнэ.

Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” бүтээл 7900 төгрөгөөр зарагдаж байна. Байгаль өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг. Нөгөө талаар, аливаа амьтан амьдрахын төлөө зүтгэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж даван санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олдог тухай чоноор дамжуулсан өгүүлсэн Монголын уран зохиолын сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү номыг “Болор судар” хэвлэлийн газраас  гаргажээ.

Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж эдгээр таван номыг заавал уншаарай.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *