Зулын 25 буюу зул өргөх ёсон

11-р сарын 30, 2018 5:56 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 54
3130_990

 

Л.ХЭРЛЭН

Монголчуудын “Зулын 25” хэмээн нэрлэж ирсэн  Богд ламын дүйчин өдөр энэ ням гаригт тохиож байна. Энэ өдөр монголчууд хэзээнээсээ зул өргөж, буяны үйлд шамдаж ирсэн уламжлалтай.

Юуны өмнө зул өргөх нь маш нарийн утга учиртай юм. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгахад оршдог. Бидний  өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг гэж үздэг байна. Иймд  зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ гэсэн учир ерөөлтэй юм.

Зулын голыг хийх үедээ “Эрхэм гурван  эрдэнэ”-д  залбирал одуулна. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх төдийд  шар тосыг хийнэ.

Зулыг хүжээр асаана. Энэ нь  тогтсон ёс юм. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгү.  Мөн зулны голыг ороох үед шүлсээ  хүргэж болохгүй.  Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учир  ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө “Ума хум”  хэмээх тарнийг  гурван  удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж дүрслэн бодно.

Зулыг үлээж унтрааж болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөх  эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана.

Зулын 25-нд болон сар бүрийн шинийн 8, шинийн 15-ны дүйчэн өдрүүдэд зул өргөж буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их гэж шашны номд  үздэг юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *