ЗТХЯ руу хамгийн түрүүнд Сү.Батболд “орж” чадлаа

8-р сарын 29, 2018 12:03 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 41
40326714_499676873829215_6568217988837670912_n-550x300

Б.ДАМДИН

ЗТХЯ-нд дараалсан асуудал гарч удирдлагуудыг нь чөлөөлсөн. Удалгүй МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайдаар нь шинэ хүн томилсон байдаг.

Тэр нь УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар болж таарсан. Төмөр замдаа удаж байгаа, бас хажуугаар нь улс төрийн идэвх сайтай Л.Халтар өдгөө ажлаа авчихсан танилцаад явж байна.

Сайд томилогдохоос өмнө Шадар сайд Ө.Энхтүвшинг эс тооцвол Л.Халтар ЗТХЯ-ндаа хамгийн том хүн болж таарч байгаа юм.

Түүнийг томилсон нь хэнээс үүдэлтэй, ямар шалтгаантайг талаар эх сурвалжууд, улс төрийн хүрээнийхэн шууд л хэлж байна лээ. Л.Халтар МАН-ынх, тэр дотроо Сү.Батболдын фракцынх гэнэ. Тиймээс ЗТХЯ руу хамгийн түрүүнд Сү.Батболд “орж” чадлаа гэцгээж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *