ЗТХЯ-ны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь солино

8-р сарын 12, 2018 7:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 83
33178

С.УЯНГА

Зам тээврийн салбарт дараалсан ноцтой асуудлууд үүсч  салбарын яамны удирдлагууд бүрэлдэхүүнээрээ солигдохоор боллоо. Өнгөрсөн баасан гаригт  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар согтууруулах ундаа ууж маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн өчигдөр хүчтэй аадар борооны дараах үерийн улмаас  328 зорчигчтой Сайншанд чиглэлийн гал тэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл Засгийн газар өчигдөр шуурхай хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон тус яамны газрын дарга нарыг солих шийдвэр гаргалаа. Засгийн газрын шийдвэрийн өмнөхөн ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД нар нь хариуцлага хүлээж ажлаа өгөхөө мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *