Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү?

3-р сарын 16, 2018 9:33 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 84
29197281_1154457074694744_6229916561826643968_n

Ч.Зотол

 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилгат Зотол хан хайрхан 2009 онд уран лиценз нэрээр ФранцынАреваКожеговькомпанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуусах ёстой ч  үргэлжлүүлэн сунгасан, цуцласан эсэх нь тодорхойгүй байнаУулын оройн хэсэг буюу ердөө 3874 га газрыг үлдээснийг эс тооцвол   бэлийг нь тойруулан  57385 га талбай буюу бараг бүхэлд нь 14722 тоот лицензийг олгочихсон байдаг. Өнгөрсөн хугацаанд  энд тэнд нь  өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй. Он гарсаар энэ талаар  ярилцахаар удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн  нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг  УИХын гишүүн Ч.Улаан хүлээж аваагүй байна. Гол нь тэдЗотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү. Хэрэв чөлөөлөгдөөгүй бол чөлөөлүүлэх ёстойгэдгийг л эрхэм гишүүнээр дамжуулан  төр, засагт  дуулгахыг  хүсчээ.

Зотол хан уул  түүх сурвалжид  “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1425 метрт оршдог.

 Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан,шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой юм. Энэ  хавар  Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд олгосон  ураны хайгуул, олборлолтын лиценз дагасан уул уурхайн ажил идэвхжих хандлагатай байгаа. Компаниуд багаж төхөөрөмжөө авчран  суурилуулж эхэлсэн. Төр анхааралдаа авахгүй  бол ус нутгаа хамгаалж  тэмцлийн хэлбэрт шилжихээс аргагүйг тухайн орон нутгийн иргэд хэлж байна.

1_husnegt

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *