“ЗМ”-НИЙ ОНЦЛОХ НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА

10-р сарын 5, 2018 5:42 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 16
ontsloh

х“Зууны мэдээ” сонины аравдугаар сарын 01 05 -ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.

 

Даваа гариг

“Амьдралын тойрог”

Ягаан сармисыг брэнд болгосон тариаланч Я.Банзрагч

“…Өвөл, хавартаа цас чамгүй унах хэдий ч хаврын хавсарга,  хүйтэн шуурга хөрсийг хуурайшуулдаг аж. Өдгөө 40 гаруй жил тариа тарьж буй тэрээр Говь-Алтай аймгийн “Хөдөө аж ахуйн” техник мэргэжлийн сургуулийн Жимс, ногооны ангийг дүүргэжээ. Ажлын гараагаа Алдархаан сумын “Улаан Партизан”ногоо бригадаас эхэлсэн түүхтэй. Нийтлэлийн гол баатар Я.Банзрагч өдгөөг хүртэл ажлын гараагаа эхэлсэн бууриасаа огтхон ч холдоогүй байна. “Намайг анх ажилласан цаг буюу 1976 оноос өдгөөг хүртэл байгууллагын маань нэр л солигдсоноос биш огт өөр тийш яваагүй” гэлээ. Түүнийг ногоочноор ирэх тэр цагт тус бригад шинэ техникийг нэвтрүүлсэн дэвшилтэт үе байсныг дурссан юм…”

“Leaderships forum”

А.Батбаяр: Орон зайн мэдээллийн тусламжтайгаар хот төлөвлөлтийг ухаалгаар шийдэж болно

“ …Орон зайн мэдээллийг тоон газрын зураг гэж ойлгож болно. Монгол Улс өмнө нь 1:100.000-аас илүү нарийвчлалтай газрын зургийг нууцад хамааруулдаг байсан учраас энэ мэдээлэл хаалттай байсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Төрийн болон албаны нууцын шинэ хуулиар харьцангуй нээлттэй болсон ч байгууллагууд мэдээллээ албаны нууцад хамааруулаад хангалттай нээлттэй, тэр бүр хэрэглээ болгохгүй байна…”

Ц.Өнөрбаян: Багш сайн байвал Монголын ирээдүй гэгээтэй байна

-Хүн гэдэг амьтан ээжээс төрөөд дараа нь багш гэдэг буянтны ачаар эрдэм номын хишиг хүртэж тэнгэрт оюун ухаанаараа нисдэг гэсэн сайхан үг бий. Тиймээс багш сайхан мэргэжил. Багшаар хүмүүжээгүй, багшийн эрдмийн хишиг хүртээгүй хүн гэж байхгүй. Ийм их хишиг хүртээж байгаа агуу багш нартаа Монголын багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлье.

Мягмар гариг

Улсын Их Хурал

Төрийн өндөрлөгүүд реформ хийхийг уриалсан намрын чуулган

-УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хүлээлт үүсгэсэн олон асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой. ЗТХ-ийн сайд  Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх, Хэнтийн нөхөн сонгуулийн асуудал,  Үндсэн хуулийн өөрчлөлт, АТГ-ын даргын асуудал ч орж  ирнэ.  Үүн дээр намрын чуулганы үед батлахаар 24 хуулийн төслийг оруулж ирээд байгаа.   Тэгэхээр энэ намрын улс төр нэлээд ширүүн болох нь тодорхой байна.

Ярилцах цаг

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт дахиад 60 жил ажиллах нөөц бий

“…Газрын доорх баялгийг газрын гадаргуу дээр гаргаж үндэсний баялаг болгон хувиргах нь уурхайчдын ажил юм. Энэ утгаараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн бааз суурь дээр уул уурхайн салбарын асуудлыг цогцоор нь ярих нөхцөл бүрдлээ. “Эрдэнэт үйлдвэр” баригдаж үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн он жилүүд эхэлсэн. Мэдээж улс орны хөгжил дэвшилд инже­нерүүдийн үүрэг оролцоо өндөр. Аливаа ажлыг инженерийн ухаа­наар тэтгэж, боловс­руу­лах, шийдлийг олох нь чухал…”

Үйл явдлын эргэн тойронд

Ж.Бат-Эрдэнэ Б.Махбал хоёр гарын үсэг зураад л асуудлыг шийдчихдэг байжээ

“…ЗТХ-ийн сайд болох гэсэн МАН-ынхан “хөнжилдөө хөлөө жийлцээд” сүйд болж байна. Үүнтэй зэрэгцээд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ “…Би уг нь их л ажил эхлүүлж байлаа” гээд л, түүнийг дэмжсэн хүмүүс “…Сайн сайд байсан юм сан” гэж шүүрс алдаад л байгаа.

Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалтайгаа нийлж байгаад нууцаар хөөрхөн “хэрэг” тарьчихдаг байсан бололтой юм.

Лхагва гариг

Үйл явдлын мөрөөр

ТЕГ: Тагнуул хийсэн байж болзошгүй гадаадын иргэнийг саатуулсан

“….“Тагнуулын ерөнхий газрынхан “Голомт” хотхонд баривчилгаа хийх гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр очиход эргэн тойронд нь хар машин бүчсэн байв.  “С” байрны  үүдэнд  баг зүүсэн хар хувцастай тагнуулын ажилтнууд хамгаалалтад гарч, тийш нэвтэрч буй хүмүүсийг шалгаж   байлаа. Мөн тус байрны урд талын  явган хүний гарцын хоёр талыг хааж машин зогсоосон байв. Машин дотор ази царайтай  37-38  орчим насны эрэгтэй хүний   гарт гав зүүн суулгасан нь цонхоор харагдсан ч хамгаалалтынхан биднийг  ойртуулсангүй.…”

Үйл явдлын мөрөөр

Махатма Ганди ба өөрийгөө ялах ухаан

“… Махатма Ганди амьдралаараа энэ мэргэн үгийн үнэнийг баталсан. Эхлээд тэр өөрөө ямар хүүхэд байлаа. Юм ярьж чаддаггүй, аймхай хулчгар, амархан уруу татагддаг нэгэн байсан. Тэгээд өөрийгөө өөрчилж чадсанаар хэн болов. Махатма буюу “Агуу сэтгэлт” Ганди, Энэтхэгийг Английн колоничлолоос чөлөөлөх тэмцлийн удирдагчдын нэг болсон. Энэ тэмцлийг амжилтад хүргэхэд хамгийн идэвхитэй оролц­сон, хамгийн их гавьяа байгуулсан хүн болсон.

Пүрэв гариг

Онцлох улс төр

У.Хүрэлсүх “Хүргэн Дэнзэн”-тэй болжээ

“…2012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн. Тэрээр хоёр жил гаруйхан ажиллаад огцорсон юм. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг, түүний танхим муу ажиллаж байгаагүй. Олон ажил эхлүүлсэн маш “хөдөлгөөн”-тэй Засгийн газар байв.

Гэвч сонгуулийн бүрэн эрхийн талд очоод “онхолдчихсон” нь бараг л ганцхан шалтгаантай гэдэг. Тэр нь Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой.

Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээ дураар нь тавьчихсан юм. Хүргэн Г.Дэнзээнгийн уусан идсэн, буруутай буруугүйг энд ярих гэсэнгүй. Харин ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод хамт олноо хэрхэн бужигнуулж, ийш тийш яаж үсчиж байсныг хэлэх гэсэн юм. Энэ тухай ЗГХЭГ-ынхан, харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, ер нь улс төрийн хүрээнд лав мартаагүй байна лээ…”

Энэ тухай

Б.Найдалаа: МАН, АН, тэдний 76 гишүүнээр Монгол Улс дутахгүй

“…Багш нарын жагсаал, тэмцэл нь Монголын төрд гарсан улс төрийн намууд Монгол хүнээ гээж, боловсролыг уландаа гишгэсний илрэл. 2007 онд монгол хүний дундаж цалин 246 мянган төгрөг байсан. Багшийнх 252 мянган төгрөг буюу ялимгүй өндөр байсан. Тэгвэл өнөөдөр монголчуудын дундаж цалин 949 мянган төгрөг. Төрийн албан хаагчийнх 739 мянган төг. Багш нарынх 656 мянган төгрөг. Ингээд харьцуулаад үз дээ. Монгол багшийн үнэлгээ хамгаас дор. Багш нараа дундаж орлоготой иргэдээс доогуур тавьчихаад хүүхдээ мундаг хүн болгохыг, боловсролыг дэмжихийг шаардах нь утгагүй явдал. Хачирхалтай нь, Монгол Улсын эдийн засаг сүүлийн 10 жилд хамгийн өндөр, өсөлттэй, мөнгөтэй байлаа. Гэтэл жагстал нь багш, эмч нарынхаа тэсвэр тэвчээрийг барсан. Энэ бол бодлогогүй төрийн алдаа….”

Баасан гариг

Өөр зочин

О.Олонбаяр: Анхны гол дүр минь “Хунт нуур” л байгаасай

“…60 тэрбумын асуудлаасаа болоод Хэнтийгээс сонгогдсон нэг УИХ-ын гишүүн нь ээлжит бус чуулган хийх тухай асуудал тавьчихаад байгаа. Хэнтийчүүд энэ асуудлыг харж байгаа. Ардын намынхны зүгээс Үндсэн хуулийн төсөл  боловсруулж Их хуралд оруулан хүчээр түрж байна. Энэ нь нийгмийн эрх ашигт огт тохирохгүй төсөл байгаа. Энэ бүхнээс харахад Ардын намын байр суурь сул байна л даа…”

Хүмүүн судар

Монгол киноны дэлгээтэй судар буюу Гомбожавын Жигжидсүрэн

“Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч бас оюунлаг хүмүүс л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл тэдний нэг нь “Хүмүүн судар”  булангийн маань хүндтэй зочин Гомбожавын Жигжидсүрэн мөнөөс мөн юмаа.

Нарны хорвоод учир шалтгаангүй юм гэж үгүй. Түүн лүгээ өнөөгийн Төв аймгийн Баян сумын нутаг цээл сайхан талын нэгэн сэжүүрт “Үзүүр шанд” хэмээх газрыг зочин маань миний унасан хөрс шороо гэж хэлдэг юм билээ…”

Улсын Их Хурал

Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөхөд Б.Махбалын асуудал хөндөгдлөө

“…УИХ-ын чуулганаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ.  ЗТХЯ-нд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн сарын 12-нд төмөр замын ноцтой осол гарсан. Үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг.  Түүний хүсэлтийг ийнхүү өчигдөр УИХ ёсоор болгов.   Сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа  илэрхийлсэн….”

Эх сурвалж: www.polit.mn               

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *