Жюү жицүгийн аваргууд тодров

1-р сарын 24, 2017 8:48 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 7
1-24-8

Д.БИЧЭЭЧХҮҮ

Монголын жюү жицү бөхийн насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастеруудын гурав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн байна. Манай улсад шинэ тутамхан хөгжиж буй төрлийн нэг бөхийн жюү жицү барилдаанд 40-өөд байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулав. Бөхийн энэ төрлийг спорт сонирхогч зарим хэсэг жүдогоос төдийлэн ялгахгүй байгаа бололтой юм билээ. Тэгвэл жюү жицү барилдаан жүдо бөхөөс уламжлалтай ч илүү сонгодог хэлбэр болохыг бөхийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэмцээний жин жингийн медаль авсан тамирчид өрсөлддөг опен төрлийн эрэгтэйчүүдийн 77 кг-д Б.Энхбаяр /Женко/, 110 кг-д Г.Алтанбагана /МУБИС/, эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Хулан /Женко/, ягаан бүсний ангилалд дэлхийн аварга Ц.Батцэцэг /Га­ру­да/, Б.Ариунцог /Monde BJJ/, М.Батбилэг /Гаруда/ нар түрүүлэв. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Энэ тэмцээнд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын хүү Т.Манлай, Х.Ховор-Эрдэнэ нар оролцож бөхийн гараагаа эхэлснээ “зарлав”. Энэ тэмцээний нэг онцлог гэхээр зүйл нь 77кг-ын аваргын төлөөх барилдаанд Сингапурын тамирчин Аррон Уилльямс ялж уг жинд түрүүллээ.

нэмэлт

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *