Жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг “Хөсөг” брэнд

3-р сарын 24, 2017 9:03 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 637
3-24-8й1

Л.ЖАРГАЛ

АНУын хөдөө  аж  ахуйн департментаас санхүүждэг МэрсиКор Олон улсын байгууллагад ажиллаж байхдаа А.Намуун нийгэмд хандсан ажил хийх зорилготойгоор төрийн бус байгууллага байгуулсан нь  өдгөө Монголдоо төдийгүй Дэлхийн хэд хэдэн улсад хэрэглэгчтэй болж чадсанХөсөгбрэндийн эхлэл байжээ. Хүүхдээ хардаг ээжүүд болон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд туслаж, хамтран ажиллаж эсгийгээр эко бүтээгдэхүүн хийж эхэлсэн нь богино хугацаанд  олонд танигдаж үйл ажиллагаа нь өргөжсөөр 2015 оны арваннэгдүгээр сард үйлдвэрлэл эхэлжээ. Анхнаасаа л ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэдний гол зорилго эмзэг давхаргын эмэгтэйчүүдийг байнгын ажлын байртай, тогтвортой орлоготой байлгахад чиглэжээ. Арваад эмэгтэйг нийгмийн даатгалд хамруулан, ажлын байраар хангахаас гадна эсгий урлалын сургалт  явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. “Хөсөгбрэндийн нэг цүнх бүтээхэд л гурван байгууллагын оролцоо, үйл ажиллагаа нэгддэг.Цаашлаад  олон гэр бүл ажилтай орлоготой байх нөхцөл бүрдэх юм. Тиймээс гадаад  харилцаа маркетингаа өргөжүүлж олон хоршоог  байнгын ажилтай байлгахыг гол зорилгоо болгодог аж.

Дүүрэг бүрт Норвеги улсын төсөл хэрэгжиж маш олон хүнийг эсгий урлалын сургалтад  хамруулсан болохоор эсгийгээр гар урлал хийдэг хүн Монголд олон болжээ. Хэдхэн эсгий углааш хийхээс илүүтэй нэгдэн зохион байгуулалтад орж, Монгол брэндийг хамтдаа бүтээн, экспортод гаргаж илүү амжилтад хүрэх боломж байгаагХөсөг”-ийнхөн энэ үеэр онцолж байв.

ЭРҮҮЛ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬДОГ

3-24-8й2

Зуун хувь монгол хонины ноосон эсгийгээр, монгол уламжлал өв соёлыг шингээн, монгол хүний гараар бүтдэгХөсөгбрэндийн бүтээгдэхүүн бүр эрүүл эко натурал хэв шинжийг өөртөө агуулдаг тул гадны жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг. Гар утасны гэр, цүнх,  ipad-ний хавтас, түрийвч зэрэг 15 төрлийн 70 гаруй бүтээгдэхүүнийг тэд Дэлхийн зах зээлд зориулан хийж байгаа аж. Тиймээс ч шинэ бүтээгдэхүүн гаргах бүртээ судалгаа  хийн, жижиг деталь хэсэг бүрт ач холбогдол өгч үйлдвэрлэл явуулдагаа тэд дурдсан. Мөн бүтээгдэхүүнээ гоё ганган  байлгахаас илүүтэй, хүний хэрэгцээнд өдөр тутам ашиглах талаас бодолцож үйлдвэрлэдэг гэв. Натурал эко бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг гадны иргэд ихэвчлэнХөсөгбрэндийг сонгодог тул дотоодоос илүү гадагшаа гарч байгаа аж. Ялангуяа япончуудХөсөг”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Долоо хоногт хоёр Япон хүн худалдан авалт хийдэг гээд бодохоор тус бүтээгдэхүүний чанар чансааг илтгэх мэт. Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүнээ Японд экспортлох санал ирснээр, тус улсын гурван хотод худалдаалж байгаа гэнэ. Мөн АНУын  Санфранциско хот, Нидерланд зэрэг хэд хэдэн улсад худалдааны  төлөөлөгчтэй болж  амжжээ.

Хөсөгбрэнд оффисийн хэрэгцээ, эко зочид буудлын, хүүхдийн сет зэрэг олон төрлөөр үйлдвэрлэгддэг байна. Бүтээгдэхүүний материал, сав, баглаа боодол зэрэг бүх зүйл нь эко натурал  байхыг эрмэлздэг тул, эко зочид буудлын зэрэглэл хангасан хэд хэдэн зочид буудал хамтран ажиллаж коллекци хийлгэжээ. Гэрлийн бүрхүүл, салфетканы гэр, дэрний уут, цэцгийн суурь, жаазтай зураг зэрэг монгол өнгө аястай дулаан уур амьсгал бүрдүүлж өгсөн коллекци нь  АСЕМийн уулзалтын үеэр, тусгай зочид төлөөлөгчдийг хүлээн авсан зочид буудлуудад тавигдсан байна.

УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГИЙН УРАГШЛАХ НЭГ ХЭСЭГ НЬ БОЛОХООРХӨСӨГГЭЖ НЭРЛЭСЭН

3-24-8й3

Нэрнээсээ өгсүүлээд лого нь хүртэл эртний XIII зууныг санагдуулахуйц утга учиртай. “НоёнУул”-ын хадны зурагт хамгийн анх хөсөг тэрэг зурагдаж байсныг эрдэмтэд нотолжээ. Хөсөг тэргийг план аргаар дээрээс нь харж зурж байсан гэхээр, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ өндөр  түвшинд  хөгжсөн  байсныг ч тэд баталж байж. Тиймээс ч  Монголын нүүдэлчдийн анхны тээвэр  цаг үргэлж нүүж, урагшилдаг байсныг нь бэлгэдэж тэд энэ нэрээр брэндээ нэрлэжээ. Нэг ёсондоо улсынхаа эдийн засгийн урагшлах нэг хэсэг нь байя гэж бэлгэджээ.

Нэг үеэ бодвол монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгийн ач холбогдлыг мэддэг болсон. Тэр үүднээсээ бидэнтэй хамтарч ажиллах байгууллагууд олширч байгаад баяртай байдаг. Компанийнхаа ойн  арга хэмжээнд зориулсан дурсгалын зүйлээ биднээр хийлгэдэг. Нэг бүтээгдэхүүн гаргахын  тулд ТББууд, болон уран  дархадтай хамтрах зэргээр 3-4 байгууллага гар бие оролцдог тул цаана нь олон гэр бүл  орлоготой байж үр өгөөжийг нь хүртэж байдаг. Бид ч Хятад руу чиглэсэн эдийн засгийн урсгалыг дотооддоо үлдээх  зорилготой ажиллаж байгаа тул үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт байлгахыг хичээдэг хэмээнХөсөгбрэндийнхэн онцолж байлаа. Гэтэл олон эмэгтэйг хамруулан нийгэмд хэрэгтэй ажил хийхээр нь гадны хөрөнгө оруулалттай компани хэмээн  хардах  хүмүүс ч мэр сэр байдаг гэнэ. Гэсэн ч зорилгоо өөдрөгөөр харан түүгээрээ жигүүрлэн ажиллаж буйХөсөгбрэндийн үүсгэн байгуулагчид энэ мэт сөрөг хандлагад ач холбогдол өгдөггүй гэв.

Үндэсний үйлдвэрлэл эрхэлж ээжүүдийг ажилтай орлоготой байлгахад гол анхаарлаа хандуулжэрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйХөсөгбрэндийн хамт олон өнөөдрийн нийгэмд шинэ соёлын үрийг тарьж байгаа нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болгоноос нь мэдрэгдэж байна.

3-24-8й4 3-24-8й5

Нийт: 8 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/zhuulchdyn-anhaarlyg-hamgiin-ih-tatdag-husug-brend/ […]

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] There you will find 92691 more Infos: zms.mn/zhuulchdyn-anhaarlyg-hamgiin-ih-tatdag-husug-brend/ […]

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/zhuulchdyn-anhaarlyg-hamgiin-ih-tatdag-husug-brend/ […]

2017 оны 6-р сарын 4

… [Trackback]

[…] Read More: zms.mn/zhuulchdyn-anhaarlyg-hamgiin-ih-tatdag-husug-brend/ […]

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Viagara Generic viagra online Sildenafil Citrate Ripoffs

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Cialis Se Puede Tomar Todos Los Dias viagra Levitra 12 Jours

Chasadvito
2017 оны 8-р сарын 20

Viagra Pills For Cheap cialis buy online Does Amoxicillin Kill Staph

2017 оны 8-р сарын 24

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 87994 additional Infos|Infos on that Topic: zms.mn/zhuulchdyn-anhaarlyg-hamgiin-ih-tatdag-husug-brend/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *