Жуулчдад тусламж хэрэгтэй байна

7-р сарын 19, 2018 3:20 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 27
IMG_7865

Б.Оюунсүрэн

Оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах “Оюутан цагдаа-2018” арга хэмжээ өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн. Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран хийж буй тус үйл ажиллагаанд 40 оюутан цагдаа хамрагдаж ирэх сарын 13-ныг хүртэл цагдаагийн үүрэг гүйцэтгэх юм байна. Оюутан цагдаад тавигдах шаардлагад хэлний мэдлэг болон харилцааны чадвартай байх, элсэхдээ өөрийн мэддэг хэлний шалгалтыг өгч ордог. Жуулчдад гарч буй түгээмэл асуудал болон үйл ажиллагааны талаар оюутан цагдаа А.Ариунбилэг, Ж.Адъяа нараас асуухад “Жуулчид ихэвчлэн газар мэдэхгүй төөрдөг. Шугамын автобусанд хэрхэн суухаа мэддэггүй асуудал гардаг. Тиймээс аль ч үед хүн их цугалдаг, жуулчид ихээр явдаг газруудаар эргүүл хийх хэрэгтэй байдаг. Мөн жуулчид музей үзэх сонирхолтой ч байршлуудыг нь мэдэхгүйн улмаас төөрдөг. Оюутан цагдаа хийх нь хэлний мэдлэгээ дээшлүүлэн, хариуцлагатай байхыг суралцахаас гадна өдөрт зургаан цаг ажиллаж, нэг цагт 3500 төгрөг авч өөрийн өдрийн хэрэглээний мөнгөө олдог хэмээн ярьж байлаа.

IMG_7857

Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *