Жон Миссин: Монголын шүүх улс төрөөс хараат байгааг үгүйсгэхгүй

9-р сарын 25, 2012 9:53 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 247

Б.МАРГАД

 

МАХН-ын дарга, Ерөн­хийлөгч асан Н.Энх­баярын давж заалдах шат­ны шүүх өнөөдөр болохтой холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баа­санхүү, олон улсын хуульч Жон Миссинг нар өчиг­дөр байр сууриа илэрхий­лэн хэвлэлийн бага хурал зарлав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ын хувьд хэлмэгдүүлэлтийн эсрэг байна гэсэн байр суурь нь хэвээр эсэх нь эргэлзээтэй байгаа. Хууль зүйн сайдын ярьж, мэдэгд­сэн зүйл нь санаа зовоож байна. Шүүх улстөр­жих ёсгүй.

Н.Энхбаяр даргад хол­богдох хэрэг бол улс тө­рийн хэлмэгдүүлэлт гэд­гийг өмгөөлөгчөөр ажил­лах хугацаандаа га­дар­ласан. Маргааш /өнөө­дөр/ болох давж заалдах шүүх хурлыг хаалттай хий­хээр болсон байна. Уг нь, олон нийтээс хааж, нуух зүйл байхгүй” хэмээлээ. Харин МАХН-ын Ерөнхий на­рийн бич­гийн дарга Г.Шийлэг­дамба “Давж заалдах шат­ны шүүх шударга шийд­вэр гаргана гэдэгт найдаж байгаа. МАН-ын 250 ги­шүүн өнөөдөр /өчигдөр/ МАХН-ын гишүүнчлэлээ сэр­гээлээ. Энэ үеэр ахмад гишүүд маань саналаа хэлсэн. АН ИЗНН МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээнд шударга бус үйл ажиллагааг үргэлжлүүлэх­гүй гэдгийг тусгасан бай­гаа. Бид ч хэлмэгдүүлэлт, шударга бус үйлдлийн эс­рэг байна гэсэн байр суурь­­таа хатуу зогсоно. Тиймээс давж заалдах шатны шүүх ямар шийд­вэр гаргахыг хүлээнэ. Удах­­гүй болох  намынхаа бага чуулганаар Шинэч­лэ­лийн Засгийн газар хамт­­ран ажиллах гэрээгээ хэрхэн биелүүлж буйд дүг­нэлт хийнэ” гэв. Олон ул­сын хуульч Жон Мис­сингийн хувьд давж заал­дах шатны шүүх хурлыг ажиг­лахаар АНУ-аас хү­рэл­цэн иржээ. Тэрээр Н.Энх­баярыг ба­ривч­лах, цагдан хорих, шүүх бүх үйл явц хууль зөрчсөн учир давж заалдах шатны шүүх хэрхэн ажил­лахыг дэл­хийн олон улс ан­хаа­рал­тай ажиглаж бай­гаа гэв.

 

Олон улсын хүний эрхийн хуульч ноён Жон Миссинтэй ярилцлаа.

 

-Та МАХН-ын дарга Н.Энх­баярыг шүүх хурлыг анхааралтай ажиглаж байгаа олон улсын хүний эрхийн хуульчдын нэг. Өмнө болсон шүүх хурлын процессыг хэрхэн дүг­нэж байгаа вэ?

-Би төдийгүй олон ул­сын хуульчид энэ шүүх хурлыг анхааралтай ажиг­лаж байгаа. Өнгөрсөн үйл явдал болон шүүх хурлын үеэр хүний эрхийг зөрчсөн, учир дутагдалтай зүйл цөөн­­гүй байсан. Тухайл­бал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярыг баривчилсан бич­лэгийг “you tube”-ээс харж байхад нэг хүнийг баривчлахын төлөө хэдэн зуун хүний бүрэлдэхүүн­тэй баг, цагдаа гаргана гэ­дэг жирийн үзэгдэл биш. Олон улсын хараат бус хуульч Жеймс Холд “Про­курор болон шүүхийн бай­гууллага Н.Энхбаярыг сон­гуульд оруулахгүйн тулд тодорхой алхмууд хийсэн” гэж дүгнэсэн. Мөн шүүх хурлын өмнө Н.Энхбаярыг ямар нэг байдлаар буруутай гэсэн өнцгөөс илүүтэй хандсан. Өөрөөр хэлбэл, шүүх нө­лөөнд автагдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асууд­лыг олон улсын хууль­чид болон бүх улс орон ан­хаа­ралтай харж байгаа.

-Анхан шатны шүүх хурлын үеэр зарим гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг авч хэлэлцээгүй гэдгийг хуульчид гаргасан. Ингэж гэрчүүдийг ялгаварлаж болох уу?

-Энэ нь маш бүдүүлэг бөгөөд байж болохгүй зүйл. Зөвхөн Монголын төдийгүй олон улсын хууль, конвенцийг ч зөрч­сөн. 

-Ардчиллын хамгийн гол үнэт зүйлийн нэг нь хүний эрхийг хамгаалах. Таны бодлоор Монголд хүний эрх, эрх чөлөөг хангах байдал нь ард­чил­лын үнэт зүйл болох хэм­жээнд өндөр төвшинд байж чадаж байна уу?

-Энэ хэрэг Мон­голд ардчилал ямар төв­шинд байгааг харуулах нэг шал­гуур гэж үзэж болно. Хүний эрх гэдэг ардчил­лын хамгийн гол зүйл. Хүний эрхийг хангах гол зүйл бол хууль. Мэдээж Монгол сайн хуультай. Гэхдээ анхан шатны хуу­лийг харахад Монголын хуульд маш олон нүх бай­даг нь харагдсан. Олон улсын байгууллага 20 жилийн өмнө ардчилсан замд ор­сон Монголд ардчилал бүрэн утгаар бай­на уу, үгүй юу гэдгийг харж байна. Харамсалтай нь өнөөдөр ардчиллын хэм хэмжээнд нийцэж чадах­гүй байгаа гэж энэ хэр­гийн тухайд хэлэх бай­на. Гэхдээ ийм зүйл хэлж байгаадаа хүлцэл өчье.

-Хараат бус шүүх гэж ямар шүүхийг хэлэх вэ. Та түрүүнд шүүх нө­лөөнд автсан байхыг үгүйс­гэхгүй гэдгээ хэлж байсан. Монголд хараат бус шүүх бодитойгоор алга байгаа­гийн шалт­гаа­ныг та юу гэж үзэж байна?

-Монголын шүүх ха­раат бус байгаагийн гол шалт­гаан гэвэл Монголын ард­чилал залуу байна. Ер­дөө 20 жил болсон. Энэ утгаар Монголын өнөөд­рийн байдал бусад улс ор­нуудын хувьд дайраад өн­гөрч байсан. Гэхдээ бу­сад улс орны гаргаж бай­сан алдааг давтах ёсгүй юм. Мэдээж Монголын хуу­лийн байгууллагад зөв, сайн ажиллах боломж бай­гаа. Нөгөө талаар шүүх ха­раат бус байгаад нөлөөлөх гол шалтгаан улс төр бо­лон эрх зүйн тогтолцоо бай­даг. Олон жилийн турш эрх зүйн тогтолцоо нь өөрч­лөгдөөгүй хэвээр яв­сан тохиолдолд шүүх ха­раат болдог. Монго­лын хувьд улс төрийн шалт­гаан ч байгаа байх. Гэх­дээ шүүх хараат бус байхын тулд шүүгчид ур чадварын хувьд өндөр мэд­лэг бо­ловсролтой, ямар ч зүй­лээс хараат бус ажил­лах боломжийг бий болго­сон, улс төрөөс ангид байх ёстой. Харамсалтай нь Монголын шүүх улс тө­рөөс хараат байгааг үгүйс­гэхгүй.

-Та өнөөдөр болох шүүх хурлын үеэр орж ажиглах уу?

-Тийм боломж гарвал орно. Харамсалтай нь одоо­гоор оруулах эсэх нь тодорхой болоогүй байна.

-Та хэдэн жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна вэ?

-30 жил ажиллаж байна.

-Өмнө нь хүний эрхийг зөрчсөн олон хэрэг дээр ажиллаж байсан уу?

-Иймэрхүү хэрэг дээр олон ажиллаж байсан. Төв Америк болон зарим Азийн оронд ажиллаж бай­лаа.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Cialis Prostata Infiammazione п»їcialis Priligy Istruzioni Cialis En Valencia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *