“Жи Тайм” корпорацийн удирдлага бүхий найман хүнийг баривчилжээ

2-р сарын 16, 2017 3:22 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 24
maxresdefault-8-600x338_700x700

Т.ДАЛАЙ

Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратад Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрээр зугтах гэж оролдсон учир баривчилсан байна. Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман этгээдийг  энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр баривчилсан байна.  Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухайн өдөр Монгол Улсын хилээр гарч чадсан байна.  Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцааж эхэллээ.

1 Сэтгэгдэлтэй

charlesfilterproj1.Com
2017 оны 2-р сарын 18

However closely a Wikipedia article may at some point in its life acquire to dependability, it iis forever
open to the uninformed or semiliterate meddler. http://charlesfilterproj1.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *