ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор дахин хоёр албан тушаалтанг саатууллаа

11-р сарын 6, 2018 4:15 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 46
767644d7cb176ea1a03114affdf618ec

 

Т.САЙХАН

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас дахин  баривчлах ажиллагаа явуулжээ.   Тодруулбал, тус  сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг өнөөдөр /11.06/ Чингисхаан нисэх онгоцны буудал дээрээс саатуулжээ.  Тэд  Турк улсад албан ажилтай явсан бөгөөд эх орондоо газардаад байхад нь ийнхүү баривчилсан бололтой.   АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат баривчлан шалгаж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *