“ЖДҮ хөгжүүлэх сан”-г  хоосолсонтой адил  хулгай   Увс  аймгийн төсөвт нүүрлэжээ

11-р сарын 7, 2018 3:34 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 1102
IMG_2775

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн  зээлийг УИХ-ын гишүүд хувийн компанидаа авсантай яг адил үйл явдал Увс аймгийн төсвийг хүчгүйдүүлж үргүй зарцуулалт хэрээс хэтэрчээ. Энэ талаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд олон нийтэд  мэдээллээ.

Монгол Улсын 2018 оны төсөвт 40 гаруй тзрбум төгрөгийг Увс аймгийн хөгжилд зориулахаар төсөвлөж батлагдсан байдаг юм байна.  Тэгвэл энэ  мөнгөний 34 тэрбумын санхүүжилт нь тус  аймгийн төсөвт суугдаж ирсэн ч 18 тэрбум нь л  зарцуулагджээ. Үлдсэн нь хаачив гэдгийг иргэд нь асууж сураглах болжээ.

Аймгийн статистик үзүүлэлтийг харахад ингэж асуухаас ч аргагүй юм. Эдгээр баримтыг хүргэе.

-Увс аймаг ийм их хэмжээний мөнгөн дүнтэй төсөвтэй атал  2018 оны эхний есөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 1000 хүнд ногдох нас баралт 0.4 хувиар өсч, терөлт 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

-Өнгөрсөн онд тус аймгийн хэмээнд хавдраар өвчилсөн хүний тоо 72 байсан бол 2018 оны есөн  сарын байдлаар 126 болж 75 хувиар нэмэгджээ.

-Аймгийн хэмжээнд 100 хүн тутмаас 60 нь халдварт өвчнөөр өвчилж байгаагаас гадна Давст суманд 140.9 хувь, Баруунтуруун суманд 137 хувь, Улаангом суманд 90.2 хувь, Түргэн суманд 69.8 хувь байгаа нь аймгийн  дунджаас 9.4-80.5 продецимилээр өндөр байна.

-Иргэд аж ахуй  нэгжийн  зээл 187.6 тзрбумд хүрч, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдзл 2.6 тэрбум  гэсэн тоон мэдээлэл гарчээ.

-Арилжааны банкуудад нийтдээ 72.1 мянган зээлдэгч буюу иргэн аж ахуйн нэгжид 129.4 тэрбум төгрөгийн зээл олгож, 11.8 тэрбум төгрөгийн найдваргүй зэзл бүртгэгдсэн  нь өмнөх оны мөн үөэс 2.2 дахин өсчээ. Иргэдийн зээлийг төрлөөр нь  ангилбал, лизингийн зэзл 1.7 хувь, хадгаламж барьцаалсан зээл 14.7 хувь, малчны ззэл 15.5 хувь, бизнесийн зээл 15.8 хувь, орон сууц,хашаа байшин барьцаалсан зэзл 2.3 хувь, цалингийн зэзл 25.8 хувь, тэтгэврийн зээл 16.8 хувийг эзэлж байна.

-Өрген хэрэглээний барааны үнэ 2017 оны мөн үеэс 8.1 хувиар есч, аймгийн  хүнсний захуудад худалдаалагдаж байгаа ергөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ 5.8 хувь, шингэн сүүний үнэ 20.1 хувиар өсчээ.

-Дизель түлш 103.6 хувь, мебель тавилга 1.2 дахин, овьёос 30 хувь, тоосго 1.2 хувь, хивэг 1.4 хувь, цахилгаан эрчим хүч ашигласны зардал 38.4 хувиар тус тус өсчээ.

-2018 оны эхний есөн   сарын байдлаар орон нутгийн музей 1441 мянган төгрөгийн  орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувиар буурч, 44 мянган хүнд урлагийн тоглолтоор үйлчилж үзэгчид 41.9 хувиар өссөн ч орлого 29.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 6 Сэтгэгдэл

irgen
2018 оны 11-р сарын 7

bodit unen shuu dee

irgen
2018 оны 11-р сарын 7

aimgiin irgediin hurliin tuluulugchdiin 5-6 hun ni benzin kolonktoi. benzinii uniig uglyu bosohod l nemdeg. hurliin darga ni hubiin kompani, kolonk geed bugd bii. tenderiig hubiin kompamidaa bainga l abdag shunaliin tulam shuu dee

turiin alban haagch
2018 оны 11-р сарын 7

aimgiin zasag buruu shiidber gargana, ehner ni zahirgaanii hergiin erunhii shuugch. ene erh ashgiim tom zurchil uu ATG

Zochin
2018 оны 11-р сарын 7

Asuudlig boditoor harj hiideg zuv setgedeg humuus aimag oron udirdah heregtei. Ardin nam songuulid yalahad mun ch olon hun hul ni gazar hurehgui bayrlaj baisan daa. Ter humuusiin itgel naidvar talaar bolj baigaag bid haraad suuhaas uur zuil hiij chadahgui bna. Aimag oron hugjij baival uur huseed baih yum alga. Getel ulam dordoj baigaad setgel dunduur bna

Зочин
2018 оны 11-р сарын 8

unen shuudee. uneniig helsen hund hun durgui , uher unasan hund nihoi durhui gedeg ugiig sanaya. 40 terbumiin ajil hiideg humuus tusgai baidiim geseen.

Иргэн
2018 оны 11-р сарын 10

Аймаг дээр ажиллах ёстой Улаангомын ИТХ-ын дарга хотод төрийн банкинд ажиллаж байхад аймаг хөгжих үү? Энд ажиллууч ээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *