Ж.Жагаамаа: Нил ягаан болор санхүүгийн эрсдлээс хамгаалдаг

5-р сарын 5, 2017 9:14 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 235
5-5-h

Б.ТУУЛ

Хүүхэд насныхаа хүсэл сонирхлыг ажил хэрэг болгож чадсанСувдан гоёлХХКийн захирал Ж.Жагаамаатай ярилцсанаа хүргэе. ТэрээрБид чулууг гоёл чимэглэлд өргөн хэрэглэдэг ч хэзээ, хаана зүүхээ төдийлөн сайн мэддэггүй. Байгалийн чулууны энерги шингээх шинж чанар өөр өөр байдаг. Тиймээс чулуун зүүлтээ хэн нэгэнтэй сольж зүүх хэрэггүйхэмээн ярих нь сонирхол татах ажээ.

Цахим ертөнцөд танайУран гарфэйж хуудас нэлээд идэвхтэй байдаг. Мөн байгалийн чулууны талаар олон сонирхолтой мэдээллийг өгсөн байдаг. Та чулуун гоёлоо хэзээнээс урлаж эхэлсэн бэ. Энэ таны хүүхэд насны хобби гэсэн үү?

Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Хүсэл сонирхол маань намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн.

Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байв. Нэг удаа санамсаргүй сургалтад хамрагдсан юм. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи  ямар байдаг, яаж гоёл урлаж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Хүнд анхны бүтээл дурсамж үлдээж, илүү ихийг бүтээх урам өгдөг. Анх 4 мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болороор бөгж урлаж байсан. Би чулуугаар хийсэн гоё бүтээл харахаараа  дахин давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай бүтээл урлах гэж их  хичээдэг. Ажилтай, завгүй байсан ч зав гаргаад хийдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан.

Хоббигоо ажил хэрэг болгоход гэр бүлийн нөлөө, дэмжлэг чухал байдаг. Таны ажлыг хэр дэмждэг вэ?

Манай гэр бүл ажлыг маань сайн ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр маань бугуйн цагаа, чулуун бугуйвчтай хослуулж зүүдэг. Том хүү  дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэж өгсөн байдаг. Хөдөө орон нутгийн хүмүүсСувдан гоёлгэхээр андахгүй мэднэ. ХаринУран гарбол манай компанийн фэйж хуудас. Фэйж хуудас маань одоогоор 60 мянган дагагчтай. Бид чөлөөт цагаараа фэйж хуудсаараа дамжуулан хүмүүсийн сонирхсон асуултанд хариулдаг юм.

Сүүлийн үед байгалийн чулуугаар үндэсний бүтээл урлаж байгаа гэж сонссон?

Би өөртэйгөө адилхан хүсэл сонирхолтой, гар урлалын бүтээл урладаг бүсгүйчүүдийн нүүр номоор аялж, бүтээлүүдийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Тэд бүтээлдээ үндэснийхээ хэв загварыг шингээсэн нь  их сонирхолтой санагдсан. Тиймээс сүүлийн үед монгол хатдын  ээмэг, бугуйвч, малгай, толгойн унжлага, энгэрийн зүүлт зэргийг шүр, сувдаар урлаж, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа юм. Үндэснийхээ өв уламжлалаас санаа авч, өдөр тутамд зүүж болох гоёл руу түлхүү анхаарч байна.

Таныг гар урлалын бүтээлүүдээрээ олон шагнал хүртсэн гэж байсан. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаач?

Одоогоос  гурван жилийн өмнө Монголын зохион бүтээгчдийн холбооноос монгол чулуугаар загварлаг бүтээл туурвисан гэж  шилдэг шагнал хүртэж байсанМөн  Хөвсгөл түншлэлээсХэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүнөргөмжлөл, Завхан аймгаасШилдэг гар урлалын бүтээгдэхүүнөргөмжлөл хүртэж байвМиний хэтийн зорилго бол өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймдээ ч бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг  харуулахыг зорьдог. Амьдарч буй орчин, цаг үетэйгээ нийцүүлж мэдрэмжтэй урлахыг  хичээдэг болохоор миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй юм.

Хүмүүс ер нь ямар чулууг илүү их сонирхдог вэ. Жишээ нь та өөрөө ямар чулуугаар гоёх дуртай вэ?

Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй. Тиймээс тухайн эзэндээ эрч хүч хайрлаж, урам зориг өгдөгЗарим чулууг  харахаар  өөрийн эрхгүй сэтгэл сэргэж баярладагЯлангуяа, сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энергийг өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед турмалин, усан болор зүүж байгаа. Хүмүүс сүүлийн үед алт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болсон. Хүмүүс сонголтондоо их мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг  их сонирхдог. Тухайлбал багш нар, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс  чамин хийцтэй  жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг. Харин худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэй чулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг хүмүүс голдуу мөнгөний энерги дууддаг чулууг сонгодогОюунлаг, зохион байгуулах авьяастай, шүүгч, прокурор ажилтай хүмүүс  хар, цагаан хэл амнаас хамгаалсан утаат болор чулууг сонгодог. Мөнгөтэй болохыг хүсч байгаа хүнд нил ягаан бо­лор тохиромжтой байдаг. Энэ чулуу  санхүүгийн эрс­дэлээс эзнээ хамгаалдаг.

Хаврын улиралд бүсгүйчүүд ямар чулуун гоёл сонирхдог вэ?

Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдагТиймээс зарим хүмүүс өөрт байгаа чулуугаараа гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд бариад ирдэг. Хавар  хүмүүс  ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг сонгодог. Монголчууд эрт үеэс чулууг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, ногоолин чулууг  нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүднээ үл үзэгдэх  муу зүйлээс хамгаалдаг байсан. Мөн улаан маныг эрүүл мэндийн чулуу гэдэг. Шөрмөс мана, усан мана зэрэг чулуу дотроо болорын ургалттай, Монголд хамгийн их байдаг. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн  амьтны дүрстэй байдаг.

Чулуу сонирхож  судалдаг энэ зан чинь таныг  хаанаас ямар чулуу олох вэ гэсэн эрэл хайгуулд хөтөлдөг байх. Гадна, дотны чулуу их сонирхоно биз?

Тэгэлгүй яахавБи хайж байсан чулуугаа олсон. Турмалин чулуу надад хэрэгтэй байсан болохоор интернэтээс хайж, таньж  мэддэг, ойр дотны найзуудаасаа асууж сураглаж байлаа. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг шүү дээ. Гэтэл саяхан нэг найз маань ОХУаас турмалин авчирч өгсөнЭнэ мэтчилэн  эрж хайсан  зүйл маань ямар нэгэн байдлаар олдоод л байдаг юм. Энэ чулуу өөртөө ягаан, ногоон, шар гэх зэрэг тод өнгө үүсгэдэг. Турмалин нь соронзон долгионыг бууруулдаг учраас эрүүл мэндэд тустай байдаг.

Зарим хүн байгалийн чулуу эзэндээ хүнддэг гэж үздэг. Энэ тухай таны бодлыг сонсъё?

Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн газар шорооноос дураараа чулуу хөдөлгөж авдаггүй. Хүн эрхэлж  буй ажилдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хөдөөгүүр явж байхад нутгийн иргэд чулууг авахдаа зан үйлийг нь ёсчлон үйлдэж газар аргадаж авсан тухайгаа ярьдаг. Тиймээс энэ бүхнийг бодолцож үздэг. Буруу санаа өвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай байдаг.

Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй гэж та хэллээ. Чулууны билэгдэл, учир утгыг тайлбарлаж өгөөч?

Би хүмүүст хэлдэг. “Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүйгэж. Яагаад гэвэл, таны энерги  тухайн хүний энергитэй холбодож таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь танд зөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдагТухайлбал эзэнд нь ямар нэгэн аюул заналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээр мэдрэгддэг. Байнга завгүй ажилладаг, амархан бухимдах гээд байдаг хүмүүс  саран чулууг зүүвэл тайвширна. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул хосууд муудалцсан үед зүүхэд эвлэрүүлэх энергитэй. Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэгНастай хүмүүс дөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу  цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог. Молор чулуу гэр бүлийн сахиус болдог учир айл бүрт байхад тохиромжтой. Гартаам чулуу зүрх судасны өвчин, ядаргаа арилгахад тустай байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сони