Ж.Оюунбаатар: Төсөв хүндэрсэн ч хувийн хэвшлийг татах замаар цаг хожин ажиллаж байна

10-р сарын 5, 2015 10:13 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 103
10-5-1h

Ч.ОЛДОХ

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай ярилцлаа.

-Хэнтий аймгийнхан өвөлжилтийн бэлтгэлээхэр базааж байна. Аймгийн хэмжээнд энэажил ямар шатанд явж байгаа вэ? 

-Өвөлжилтийн бэлт­гэлийг хангах Засгийн газ­рын 292 тоот тог­тоо­лыг хэрэгжүүлэх чиг­лэлээр олон ажил зо­хион байгуулан  ажиллаж байгаа. Аймгийн хэм­жээнд энэ жил нийтдээ дөрвөн сая орчим толгой мал өвөлжинө.

Зургаан мянга гаруй малчин өрхтэй. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мал сүргээ гарз хохиролгүй авч гарах чиглэлээр аймаг, орон нутгаас өмнөх жилүүдээс илүү ач холбогдол өгч анхаарч ажиллаж байна. Энд хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, энэ жил аймгийн нийт  нутаг дэвсгэрийн 94 хувь нь гантай байсан. Өнгөрсөн өвөл цасгүй хуурай өвөлжсөн. Хавар, зундаа хур тундас ороогүй. Энэ нөхцөл байдлаас болж гал түймэр ихээхэн гарч, ган болсон. Харин  зуны сүүлийн хагас буюу долдугаар сарын дундуураас  бороо хур орж,  ган тайлагдсанаар  хожуу ч гэсэн газрын гарц гайгүй сэргэлээ. Үүний дүнд хадлан бэлтгэх бололцоотой болсон. Тиймээс цаг алдалгүй хадлан тэжээл бэлтгэх ажилд гол анхаарлаа төвлөрүүлсэн.  Аймгийн хэмжээнд 135 мянган тонн байгалийн хадлан, түүний зэрэгцээ ногоон тэжээл, хүчит тэжээл бэлтгэх  бэлтгэх төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд аймгийн  Засаг даргын захирамж гарч, бүх сум, Чингис хотын албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд үүрэг өгсөн. Үүний дүнд аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд  700 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн. Түүнээс гадна бүх суманд 1000 тонн хадлан, 50 тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавруудыг өгч  ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөний биелэлт 90 гаруй хувьтай явж байна.

-Орон нутгийн болон Засаг даргын аюулгүйн нөөцийг бэлтгэх ажлын биелэлт хэр байна?

-Засаг даргын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажилд аймгийн Онцгой байдлын хэлтэс  хамтарч байна. Онцгой байдлын хэлтэс хадлангийн салаа, техник хэрэгсэлтэй. Түүний зэрэгцээ  дөрвөн аж ахуйн нэгжтэй хадлан тэжээл бэлтгэхэд бид хамтран ажиллаж байна. Үүний дүнд  400 гаруй тонн өвс  бэлдэж  аюулгүйн фонддоо нөөцлөөд хураачихсан байгаа. Орон нутагт өвс тэжээл бэлтгэх ажилд зориулан сум  тус бүрт хоёр сая төгрөг төсөвлөж өгсөн. Ингэснээр өвс тэжээлээ бэлтгэх, нөөцлөх, тээвэрлэх зардалд дэмжлэг үзүүлж байгаа юм.

-Хадлан тэжээл бэлтгэхэд нийтдээ хэчнээн сая төгрөг зарцуулав?

– Аймгийн хэмжээнд нийтдээ 85 сая төгрөгийг өвс хадлан бэлтгэхэд зарцуулж байгаа. Үүнийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн.

-Хөдөө орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ийм байгаа юм байна. Төв суурин газар тухайлбал, Чингисхот өвөлдөө хэрхэн бэлтгэв?

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах албан даалгавар гарч, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг хангах, бэлэн байдалд оруулах, уурхайнуудын хөрс хуулалтыг хийлгэн нүүрсээр хангах ажлыг бэлэн байдалд шилжүүлэх ажлууд хэрэгжиж байгаа.

-Чингис хот энэ жил бүтээн байгуулалтын салбарт олон ажил амжуулснаараа онцлог. Сүүлийн үеийнмэдээллүүдийг сонирхож болох уу?

-Бүтээн байгуулалт бол  манай аймгийн гол анхаарал хандуулж байгаа  салбар. Энэ чиглэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 24 барилга, объектыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 18 ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Дээр нь хувийн хэвшил, барилгын компаниудын хөрөнгө оруулалтаар 1000 айлын орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажлууд урагштай сайн явж байна. Бүтээн байгуулалтын зарим ажлыг Улсын комисс хүлээж авч нээлт хийхэд бэлтгэж байгаа нь ч бий. Тухайлбал, 1000 айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хэрлэн” хороолол баригдсан.  400 айлын орон сууц, үйлчилгээ  бүхий нэгдсэн хороолол юм. Мөн орчны тохижилтыг шийдэж өгснөөр Чингис хотын анхны томоохон хэмжээний, үлгэр жишээ хороолол байгуулагдаж саяхан нээлтийг нь хийсэн.

-Гаднах орчин талбайн шийдлийг сайтар гаргаж өгсөн харагдсан. Үүгээрээ бараг Улаанбаатарт байхгүй оронсууцны хороолол гэж гаднаас нь харж байхад бодогдсон. Цаашид ч энэ төлөвлөлтөөр орон сууцныхорооллууд баригдах байх?

-Гаднах тохижилт, тоглоомын талбай, амрах орчин, ногоон байгууламж, явган хүний зам, автомашины зогсоол гээд бүхий л зүйлийг иж бүрнээр нь, анхнаас нь бодолцож шийдлүүд гаргаж байгаа. Цаашид ч Чингис хотын бүтээн байгуулалт нарийн төлөвлөлттэй явна. Хамгийн гол нь энэ бүхэнд бид улсаас төсөв хөрөнгө зараагүй, аймгийн санхүүжилтээс гаргаагүй.Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа, барилгын компаниуд өөрсдөө зардлаа гаргаж орон нутагт ирж ажиллан бүтээн байгуулалт хийж өгсөн. Дээр нь бид аймгийн хэмжээнд “Хан Хэнтий” ардын дуу бүжгийн чуулгын барилгыг шинэчлэхээр ажил эхлүүлж, барилга угсралтын ажил амжилттай явж байна. 2016 оны II улиралд багтаан ашиглалтад оруулна.

-Эмнэлгийн барилга хурдан ашиглалтад ороосой гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм билээ. Хэзээашиглалтад орох вэ?

 -Аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажил явж байгаа. Шинэ оны эхний хагаст ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт болох энэ ажилд бид анхаарч байгаа.

-Иргэдэд хандсан  ямар бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтууд шинээр  хийв?

-Энэ  намар 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж ажлаа эхлээд явж байна. Багийн хөгжлийн төв, өрхийн эмнэлэг, цагдаагийн байрыг нэгтгэж,   төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос  хүргэх  бүтээн байгуулалтыг багийн төвүүдэд   шийдэж өгсөн.

-Чингис хотын хүн ам өсч байгаа, хөгжил дагаад шилжих хөдөлгөөн саарч байгаа гэсэн мэдээлэл байсан.Түүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал яригдах нь ойлгомжтой. Энэ талаар?

-Аймгийн хэмжээнд нийтдээ  25 сургууль, 32 цэцэрлэгтэй. Аймгийн төв Чингис хотын хувьд цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээний асуудал бүрэн шийдэгдсэн. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй байна гэсэн асуудал аймгийн төвд  байхгүй.

-Чингис хотын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын салбар хөгжих нэг гол маршрут гэдэг үүднээсхүмүүс ихээхэн ач холбогдол өгдөг юм билээ. Аялал, жуулчлалын салбарын хөгжилтэй уядсан, цаашиданхаарах зүйлүүдийн талаар та ямар байр суурьтай  байна?

-Хэнтий аймаг Их Эзэн Чингис хааны түүх, соёлын өлгий болсон бүс нутаг. Их Монгол Улс, Монгол Улсын түүх, их хаад, хатадтай холбоотой ариун нандин түүхийн дурсгал олон бий. Иймд Хэнтий аймгийг аялал, жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх том зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтууд хийх шаардлага бий. Энэ хүрээнд Чингис хааны түүхэн цогцолборыг  барьж байгуулна. Энэ талаар Засгийн газарт асуудал тавьж, мөрийн хөтөлбөрт нь тусгуулснаар Хэнтий аймаг, БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон.  Зураг төслөө гаргаж ерөнхий төлөвлөгөөгөө хийсэн. Гол асуудал нь хөрөнгө, санхүүтэй холбоотой. Монгол гаралтай, үндэс угсаа нэгтэй ахан дүүстээ хандаж хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажил зохион байгуулж байгаа. Ер нь сүүлийн үед  Хэнтий аймагт зорчих дотоодын болон гадаадын аялагч, жуулчдын тоо өсч, хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Тиймээс жуулчдыг хүлээж авах зочид буудал, ресторан, үйлчилгээний чиглэлийн барилга байгууламжууд сайн хөгжиж байна. Ойрын 12 жилд л гэхэд Чингис хотод өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан цөөнгүй бий болсон. Аялагч жуулчдын ая тухыг хангах чиглэлд цаашид ч анхаарах зүйлүүд бий. Түүний зэрэгцээ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон ажлуудыг хэрэгжүүлэх, ард иргэд рүүгээ хандсан төсөл хөтөлбөрийг амжилттай явуулах чиглэлд ажилттай яваа олон ажил байгаа. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоход  анхаарсан, цаг хожсон, үр дүнгээ өгч байгаа олон ажил байгаа. Тэр болгоныг ярихад цаг зав, танай сонины нүүр талбай их орох биз ээ. Ер нь бол аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  орсон ажлууд их төлөв 70-80 хувьтай хэрэгжээд явж байна.

-Хөрөнгө санхүүгээс гадна аймгийн  хэмжээнд тулгамдаж байгаа ямар асуудал  байна?

-Улсын төсөв хүндэрлээ гэхэд бид нөгөө талаас хувийн хэвшлийг татах замаар хөрөнгө оруулалтуудыг нөхөж, цаг хожих замаар бүтээн байгуулалтуудыг хийж байгаа.  Өөрөөр хэлбэл, Хэнтийчүүд бид болохгүй, бүтэхгүй нь гэж зүгээр суух биш аль болох ажлаа бүтээе, хийе, хэрэгжүүлье гэсэн сэтгэлээр хандаж, ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Generic Propecia Tablets [url=http://cheapciali.com]cheap cialis[/url] Viagra Preiswert Bestellen

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *