Ж.Мөнхбат: Засгийн газрын сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй

4-р сарын 24, 2018 1:34 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 55
7008fbe94247be75f944a5c0c43871b2ec7ec497

Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /04.24/ хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.  Хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 он арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн ч хэлэлцэх хугацаа нь дууссан учир дахин ийнхүү хэлэлцэж буй юм. Мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч буй учир энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдэнэ хэмээн холбогдох яамнаас тайлбарлажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат” Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, хийж байгаа хүмүүсээ дэмжмээр байгаа юм. Төсвийн тухай хуулийн 7.2-ыг зөрчсөн асуудал долоо дахь удаагаа орж ирж байна. Өчигдрийн Ардчилсан намын хэлээд байгаа асуудал буюу Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах үндэслэл дээр ч гэсэн байна билээ. Засгийн газрын сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй. Хууль зөрчсөнөө УИХ хэлэлцсэн шүү дээ гээд хэлээд байх юм. Дахиад ийм хууль зөрчсөн асуудалд УИХ орох уу. Хууль дээдлэх зарчим зөрчигдсөөр байх юм уу гэж асуумаар байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Propecia Canadian Cialis Soft Generic Cialis Online Pharmacy Reviews cialis prices Does Amoxicillin Contain Any Sulfa Amoxicillin Vs Cephalexin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *