Ж.Мөнхбат агсны хөрөг бүхий дурсгалын зоос худалдаанд гарна

10-р сарын 4, 2018 3:15 pm Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 7
9ô3ô

Б.ТӨГС

Монголбанкнаас “Монгол Улсын олимпын медальт тамирчид” цувралынхаа үргэлжлэл болгож 1968 оны Мехикогийн Зуны XIX олимпиос мөнгө, хүрэл медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нарын түүхэн амжилтын 50 жилийн ойд зориулсан дурсгалын зоосыг худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Тус цувралын анхны зоос 2008 оны Бээжингийн олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П. Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын хөрөгтэй мөнгөн зоосыг 1кг, 1 унцаар тус тус хоёр төрлөөр захиалан үйлдвэрлүүлж байсан байна.

Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан 1 төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никел, гуулин зоос байжээ. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаж байна. Худалдаалагдаж буй дурсгалын зоосны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn  цахим хуудас нээгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *