Ж.Гомбожав: УИХ Үндсэн хуулийг өөрчлөхөөс ажлаа эхлэх ёстой

7-р сарын 6, 2012 11:24 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 268

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ардын Их Хурлын де­пу­тат, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын дэд даргын албан тушаа­лыг хашиж, Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэв­шиж байсан нэгэн эрхмийг бид энэ удаад “Ярилцах цаг”-ийнхаа  зочноор урилаа. Энэ хүн бол улстөр­чийн урт зам­нал­тай, шу­дар­га, нуруу­тай эрхэм хэ­мээн монгол­чуу­дын хүндэлдэг Ж.Гомбо­жав гуай юм.

-Та сайхан зусч байна уу. Улс төрөөс завсарлага авснаас хойш  тэр болгон олны өмнө ил гарч, байр суурь илэрхийлэхгүй уджээ. Сүүлийн үед та хаана амьдарч,   ямар ажил, алба хашиж байна даа?

-Энэ жил зуншлага сайхан  байна. Би  одоо жаргадаг насан дээрээ байх шив дээ. Олон ач, зээтэй. Тэд маань том боллоо. 2002 онд   Төв аймагт нөхөн сонгууль болоход нэр дэвшсэн. Түүнээс хойш хэрэггүй юм байна гэж үзээд улс төрөөс хөндийрсөн. Бие тэнхлүүн, гэрт  суухыг боддоггүй учраас  зүгээр байгаагүй. Эхлээд нэг компанид зөвлөх хийсэн. Хүний юм хүний л юм байдаг хойно  нийгэмдээ хувь нэмрээ оруулж, зүт­гэе гэж бодоод барилгын чиглэлээр  хувийн ком­пани байгуулсан.  Эхний ээлжинд эмзэг бүлгийн­хэн, борчуудын хүүхдүү­дэд зориулж,  Сонгин­хайрхан дүүргийн гэр хороололд 50 хүүхдийн цэцэрлэгийг Солонгосын хөрөнгө оруулалтаар барьж, 2-3 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Цайз захаас цааш хуучин модны захын орчим 852  айлын орон сууцны ажил эхлүүлсэн ч барьж чадалгүй 3-4 жил хүлээж байна. Яагаад барьж чадахгүй байна гэхээр дулааны шугам очоогүй. Зөвшөөрөл  авах  гэж  гур­ван жил гаруй хөөцөлдөөд бардаггүй. Хүмүүс  мэднэ дээ, Шар хад, Цагаан даваа, Улаанхуарангийн хэчнээн мянган айл өрх байгааг. Гэтэл тийшээ дэд бүтэц огт татдаггүй. Байгаа нь хүчин чадал муутай. Тиймээс танайд дулааны V цахилгаан станц баригдахаар зөв­шөө­рөл өгье гэдэг. Хувийн халаалттай барилгууд сүү­лийн үед нэлээд баригдаж байна. Гэхдээ төвлөрсөн шугам сүлжээнд холбогд­вол илүү найдвартай юм уу  гэж  хүлээсээр    цаг алдах нь. Энэ жилээс обьектоо халаах зуухны хамт ший­дэх талаас ярихаар хөрөн­гө оруулагчаа хүлээж  байна. Энэ барилгад Монголын талаас нэг ч хөрөнгө оруулалт хийг­ээгүй. Одоогоор 52 айлын орон сууцны  карказ бос­чихоод байгаа. Доороо 350 машины зогсоолтой гэж бодоход  сүүлийн үеийн барилгын стандар­таар барьж байгаа том бүтээн байгуулалт байгаа юм. Энэ бүхнээс үүдээд би нэг зүйлийг боддог юм.  Ма­най­хан хөрсний бохирдол, утааг багасгана гэж хэч­нээн жил ярилаа. Тэгсэн атлаа тэр ажлаа гэр хороо­лол руугаа хийдэггүй. Зайсан, Яармаг, хаа хол байгаа “Найрамдал” зус­лан­гийн чиглэлд л хийгээд байдаг. Магадгүй дээгүүр байгаа хүмүүс газар наймаалчихаад түүнийгээ дэд бүтэцтэй эхний ээл­жинд холбодог юм болов уу гэж дотроо хардах юм. Би борчуудын төлөөлөл гэж явдаг хүн, тэгэхээр  бор­чуудын бодож, зүтгэж явааг  дээдчүүл анхаарч үзэхгүй  юм даа. Хэдэн жилийн өмнө  Ерөн­хий­лөгч, Ерөнхий сайдад за­хи­дал бичсэн. Улаанбаа­тар хотоо утаанаас салгая, хөрсний бохирдлыг ан­хаарч, хүн амынхаа эрүүл мэндийг бодсон  дэд бүтэц бий болгох  санал дэв­шүүлсэн. Хүмүүс утаа их байна гэж яриад байгаа болохоос хөрсний бохир­дол түүнээс их байгааг мэдэрдэггүй. Ми­ний за­хидалд Ерөнхий­лөгч  “Таны санал зөв зүйтэй юм. Холбогдох хү­мүүстээ  хэлье” гэсэн ха­риу өгсөн. Ерөнхий сайд   харин ямар ч хариу  өгөөгүй.

-Шинэ Улаанбаатарын тухай ярьж байсан санаг­дана. Тэр ажил юу болсон бэ?

 -Нэлээд дээхнэ Ж.Наран­цацралтын үед шинэ Улаанбаатар хотыг 22-ын товчооноос урагш Морингийн  даваа хүртэл шинээр бий болгоё гэж Хятадын архитек­тор­чид төсөл, танилцуулгыг нь хийж өгсөн. Тухайн үед  хүлээж авсан дарга нар зөв, зүйтэй юм байна гэсэн ч усанд хаясан чулуу шиг алга болсон. “Шинэ Улаанбаатар”-т хөрөнгө оруулъя гэсэн хүн нь хүлээж байгаад бүтэхгүй болохоор нь “Хятадад олимпийн бэлтгэлд газар олдож бүтээн байгуулалт хийхээр боллоо”  гээд  яв­чих­сан. Тэр ажлаа дуус­гаад Вьетнам руу явсан байна лээ. Тэр хүн  шийдвэрээ гаргаж өгөөч, “Шинэ Улаанбаатар” байгуулах, нөгөө талаас газрыг нь шийдэж өгөөч,  хөрөнгийг нь  би босгоё гэсэн.  Манайхан хөдлөх­гүй байсаар алдчихсан. Тэр бүтэхгүй болохоор өөр нэг хөрөнгө оруулагч олж барилгын  ажил эхлүүлсэн  нь түрүүний ярьсан орон сууц. Энэ мэтээр  аминдаа  ажилтай л  сууна. Бас байгаль хамгаалахаар зүгээр суухгүй байна. Дархан цаазат Богд ууланд дарга нар байшин барьж байгаа бол би мод тарьж байгаа. Хуучин Бугын сангийн аж ахуйн орчим хэдэн га га­зарт сая шахам мод тарилаа. Сүүлийн үед овоо өргөжиж, мод ч сайн ургаж хувь хүн, албан байгууллагууд их авдаг болсон. Энэ жил Баянзүрх дүүргийнхэн мод авч тарьсан. Хар усан тохойд 1000 хар мод тарьсан. Намар 16-17 га-д  тарих бэлтгэл хийж байгаа. Ойрын өдрүүдэд Түргэний гол дээр хөв хийх гээд ажил ихтэй  сууж байна. Түүнээс гадна   хэдэн хүнтэй хамтраад  “Ногоон суварга”  гэдэг төсөл хий­сэн юм. Далан давхарын 130 га газарт  олон жил хүн оршуулж ирсэн.  Ийм оршуулгын газар хотын эргэн тойронд 18 бий. Нас барсан хүний шарилаас маш олон хортой элемен­түүд ялгардаг. Гэтэл тэр нь Улаанбаатар хотын төв хэсгийн  салхины дээд хэсэгт байрлалтай. Англид оршуулгын газрыг утсгаад дээр нь байшин барьтал  хордлого гарч, ашиглахаа байсан байдаг. Үүнээс үүдэж дэлхий дээр оршуулгын газрыг яаж хоргүйжүүлдэг вэ гэдгийг судлаад үзэхэд ногоон байгууламж барьдаг юм байна. Дээр нь бурхан болоочдоо  хүндэтгэл үзүүлж  буй нэг  хэлбэр юм. “Энэ ажлыг эрх барьж буй хүмүүс  зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Лав л  Байгаль орчны яам асуудлыг шийдсэнгүй. Одоо шинээр томилогдох хүмүүстэй ярина даа.

-Улс төрөөс завсар­лага авсан ч улс орны хөгжил, эдийн засгийн байдал, улс төрийн намуу­дын хийж хэрэгжүүлж буй ажлыг хөндлөнгөөс ажиг­лаж, дотроо үнэлэлт, дүгнэлт өгч суудаг байх.  2012 оны  УИХ-ын сонгуулийн  дүнг хэрхэн харж байна. Аль ч нам, эвсэл олонхи болсонгүй  их  өвөрмөц сонгууль боллоо?

-Би улс төрөөс хөн­дийрсөн гэж  түрүүнд хэл­сэн шүү дээ. Гэхдээ са­нал, бодлоо хэлээд  тэгээч, ингээч гээд байхгүй  ч  улс төрд оролцож явсан хүний хувьд өөрийн гэсэн бодол, дүгнэлттэй   суудаг. Тэ­гэхээр би хоцрогдож байгаагийнх  уу, эсвэл биеэ магтах гээд байгаа юм уу 2000 оноос өмнөх юмаа л яримаар байна даа, таны асуултанд. УИХ-ын гишүүд ард түмнийхээ төлөө хууль тогтоох байгууллагад ажиллана гээд хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж гарч ирдэг. Нэгэнт сонгогдсон бол ард түмнийхээ төлөө үйл ажиллах ёстой. Үүнтэй холбогдуулж би юу хэлэх гэж байна вэ гэвэл, 2000  онд Үндсэн хуульд оруул­сан долоон өөрчлөлтийг одоогийн Их хурал юуны өмнө өөрчилж хүчингүй болгох хэрэгтэй. Тэр до­лоон заалт Үндсэн хуулийг зөрчсөн. Намайг  1996 онд УИХ-ын гишүүн байхад долоон өөрчлөлтийг хийх гэхэд би ганцаараа эсэр­гүүцэж байсан. 75 гишүүн миний эсрэг гар өргөж, Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. 2000 онд шинэ УИХ бүрэлдэж, бид ч тэндээс гарсан байсан учир ямар ч хэл амгүй ярсхийтэл гар өргөөд баталчихсан. Үнэхээр ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэе гэж бай­гаа бол ядаж УИХ 50 хоног хуралддаг биш байх талаас өөрчлөлт хийх ёстой. Бид тухайн үед 70-аас доошгүй хоног хуралд­даг байсан. Тиймээс хуучин зарчмаар  70-аас доошгүй хоног хоёр удаа чуулган хийхэд 20 хоногийн дотор хэчнээн олон хууль баталж болд­гийг хаврын чуулганы сүүл­чийн өдрүүдэд харуул­лаа шүү дээ. Нийтдээ 40 хоног гэж үзвэл, олон хууль батлах боломж байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүд Засгийн газ­рын гишүүн болчихоор Их хурлынхаа дээр Засгийн газар нь гарчихаад Их хурал нь юу ч хэлж чадах­гүй болчихсон. Энэ байдал маш хортой.  Их хурлын гишүүн нь ч, Зас­гийн газрын гишүүн нь ч өөрт ногдсон  урд урдах ажлаа хийгээд явах хэрэг­тэй. Аль, аль нь хангалт­тай үүрэгтэй, эрхтэй, хан­гамжтай. Тиймээс  хоёр ажлыг оромдох хэрэггүй юм. Нөгөө талаас ирц дэндүү бага, Их хурлын гишүүдийн 39 нь цуглаад 20 хүн чуулганы танхимын гуравны нэгд нь сууж байгаад хууль баталчихаад байна. Үнэхээр хууль баталъя гэж байгаа бол ирц сайтай, хариуцлагатай хандах ёстой.

-Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ?

-Энэ талаар Үндсэн хуулийн цэц үүргээ муу гүйцэтгэж байна. Нэгэнт Үндсэн хуулийн манаач юм бол стандарт бус зас­гийн газар байгуулагдаж байхад юу хийж байсан юм бэ. Хөндлөнгийн хүн шиг байж болохгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрөө санаачилгаараа хэ­лэлцээд энэ мэт гажууд­лыг засч, залруулж болно. Өмнө гаргасан шийдвэрээ ч шаардаж болно. Тий­мээс одоо ялангуяа хүчний харьцаа ойртсон нөхцөлд эхний ээлжинд Үндсэн хуулийн долоон өөрчлөл­тийг хүчингүй болгох хэ­рэг­тэй. Түрүүчийн гурван жил гаруй тогтож ирсэн засгийг  С.Баяр өөрөө зар­ласан шүү дээ, стандарт бус Засгийн газар гэж. Үүгээрээ би Үндсэн хууль зөрчсөн гэдгээ зарлачих­сан. Манай ард түмэн дэндүү хүлцэнгүй гэх юм уу, эсвэл хуулиа дээдэл­дэггүйгээс дээр, доргүй тоолгүй яваад ирлээ. Эцэст нь муу үр дагаврыг  ард түмэн амсч байна. Тиймээс юуны өмнө  Үндсэн хуулиа өөрчлөх, хоёрдугаарт УИХ-ын хэд хэдэн хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талас Халдашгүй байдлын дэд хороог 3-4 хүний бү­рэлдэхүүнтэй  байгуул­чихаад хэдэн жил явлаа. Хэн нэгэн хүн  хэрэг тө­вөгт холбогдохоор дараад суучихдаг. Хуулийн бай­гуул­лагууд татъя, шалгая гэхээр  хамгаалдаг. Энэ  маш буруу. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчим руу халдах нэг үндэслэл болж байгаа. Үүнийг бид өнгөрсөн дөрвөн жил хангалттай харсан. УИХ-ын гишүүн хэрэв хэрэгт төвөгт хол­богдсон л бол шалгуулах ёстой. Гэтэл шалгахаар  илэрчих гээд байгаа уч­раас  Халдашгүй байдлын дэд хороогоор хамгаалагд­даг байх учиргүй, эвсэл аль нэг нам, хүчинд нэг­дэж хамтраад дардаг байж таарахгүй. Шударга ёсыг дээрээсээ эхлэх ёстой.

-Би түрүүчийнхээ  асуул­тыг давтмаар байна. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд засаг байгуулах  улс төрийн намуудын  оролцоог та хэрхэн харж байна?

-Хэрэв АН, МАХН-тай эвсчихвэл УИХ хуралдахад төвөгтэй болно. УИХ-ын дарга гацаанд орно. Маш хэцүү. 30 гаруй хүн хуралд орохгүй гэхэд АН үлдсэн хэсэгтэй нийлээд шийдвэр гаргахад ард түмэнд нийцтэй шийдвэр гарахгүй. Яагаад гэвэл, наана нь Монголын ард түмний нэлээд олонхийн санал авсан нам тэр шийдвэрт оролцох бо­ломжгүй болчихож байгаа юм. Хэрэв хамтраад тү­рүүчийн гурван жил гаруй явсан шигээ эвсчихвэл ард түмэн бас хүлээж авахгүй. Нөгөө хоёр чинь эргэж нийлээд идэж, уугаад эхэллээ гэнэ. Тий­мээс нөхцөл байдал маш төвөгтэй байна. Эвсэхээр ард түмэн хүлээж авах­гүй, эвсэхгүй гэхээр ажил нь урагшлахгүй. Ийм л байдал үүсэх нь гэж харж байна. Тэгэхээр маш ухаа­лагаар шийдэх хэрэгтэй. Тухайн үедээ л зохицуулах байх.

-Сонгуулиар улс тө­рийн намуудын төлөвшил ихээхэн ил тод харагддаг. Та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Юуны өмнө Сонгуу­лийн шинэчилсэн  хууль  маш буруу болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх.  Нэр дэвшүүлэхэд дороосоо эх­лэх хэрэгтэй. Гэтэл хэдэн хүн эвсч бүлэг байгуулсан нам нэр дэвшүүлчихээд байна шүү дээ. Намын удирдлагаас  хамааралтай, эвсэл хөрөнгө мөнгөний нөлөөтэй хүмүүс  гарч ирлээ. Миний бодлоор, арван өрх юм уу, нийслэлд 100 өрхөөс нэг хүн сонгогдож, сум, дүүргийн хуралд ирээд, тэндээсээ  шалгарч  аймаг, нийслэлд  очиж, шалгарсан  нь Их хурал, Засгийн газарт нэр дэвших эрхтэй. Түүнд намын оролцоо бараг байхгүй. Ингэж чадвал, тогтолцооны хямрал,төр, засгийн гажуудлыг  арил­гаж чадна. Гэтэл тэгэх­гүйгээр хоёр том нам засгийн эрх барих ёстой гээд байна шүү дээ. Энэ бол огт өөр юм.  Манай улс төрийн  намууд төлөвшөөгүй. Тэр нь сая харагдсан. Нэг хэсэг нь намын нэр солилоо гээд гарч л байдаг, зарим нь бүлэг байгуулж, фракц бий боллоо гээд явчихдаг. Ганц, хоёр  хүн гарахаар  гишүүд нь тэднийг дагаад  савлачихаж байна шүү дээ. Энэ бол  улс төрийн намууд төлөвшөөгүйн тод жишээ.

-Сонгуулийн өмнө танд   нэрээ  дэвшүүлээч гэсэн санал  ирсэн юм уу. Би тэгж дуулсан.  Яагаад татгалзсан юм бэ?

-2016 оноос нааш төр, засаг олигтой шинэч­лэг­дэхгүй  юм шиг байна. Би тэгж харж байгаа. Тиймээс болъё  гэж хэлсэн юм. Манайхан хуулиа дэн­­дүү биелүүлэхгүй байна. Энэ сонгуулийн дүнг сонсоод  байхад  энд тэнд хууль зөрчсөн ба­римтууд гаргаж тавиад л байна шүү дээ. Архангай, Увс, Хан-Уул гээд олон газар ярьж байна. Энэ тоо цаашид ч  нэмэгдэх байх. Ингэх юм бол УИХ энэ бүрэлдэхүүнээрээ байж чадах уу, үгүй юу гэдэг асуудалд хүргэж болзош­гүй. Үнэхээр хууль биелүүлдэг л юм бол ийм зураг харагдаж байна.  Хуулиа хэрэгжүүлэхгүй  хуучнаараа найрсаад явна  гэвэл  энэ бүрэлдэхүүнээ­рээ дөрвөн жил дүүжигнэх байх. Ер нь манайд хуульгүй учраас ийм юм болоод байгаа юм биш. Өмнөх хууль нь муудаад дараагийнх нь сайжруу­лаад, авлига их байснаа одоо авлигагүй болчихоод байгаа юм биш. Авлига, мөнгө төгрөг тараахгүй сонгуульдана гэсэн. Гэтэл тараасан нь түрүүчээсээ батлагдаад байна. Өмнө хууль ч  тийм л байсан. Харин дутагдаж байгаа нэг зүйл нь хуулиа бие­лүүлдэггүйд л гол учир  байгаа юм. Яам, агентлаг, дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байна шүү дээ. Одоо ажил хөөцөлдөөд явж байхад хамгийн тод ажиглагдаж байгаа зүйл энэ л байна. Заавал нэг зүйл дээр гацаадаг, тэр нь чи надад авлига өг гэснээс өөрцгүй. Ямар нэгэн хэлбэрээр мөн­гө өгөхгүй л бол тавь­сан асуудал шийдэгд­дэггүй. Монгол Улсад шударга ёс тогтооё гэвэл төр, засгийн одоогийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгаа  юм.

-Энэ сонгуулийн дүн  ард түмэн шударга ёсыг үгүйлж байгааг  илтгэлээ гэж олон хүн дүгнэж байна.  Та  1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа шударга ёс тогтооно гэж уриалж  байсан. Өнөөдөр  хаана хаанаа шударга ёс  алдагдчихаад байгаа  талаар юу хэлэх вэ?

-Би 1997 онд Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшихдээ гурван уриа дэвшүүлснийг Монголын 40-өөд дээш насныхан мэдэж байгаа. Шударга ёс, тусгаар тогтнол, эгэл борчуудын төлөө гэсэн гурван асуудал 10 жилийн өмнө ямар байсан тэр хэ­вээр байна. Ямар ч ши­нэчлэлт хийсэнгүй. Харин ч өмнө байснаасаа мууд­сан байна. Анхаарах зүй­лүүд  байна. Энэ бүхнийг би дээрээсээ эхлэх ёстой гэж байгаа юм. Гэхдээ хууль зөрч гэж байгаа юм биш, нөгөө талаас  хүнлэг хандах учиртай. Тухайл­бал, үүнийг  Н.Энхбаярын баривчилгаанаас хүмүүс  харсан байх. Монгол Ул­сын Ерөнхийлөгч байсан хүнийг ч, жирийн иргэн Гомбожав байсан ч соёл­той барьж болно. Хүнлэг барьж болно. Заавал хаалга үүдийг нь эвдэж, эхнэр хүүхэд, ойр дотны хүмүүс, танил талыг  нь айлган сүрдүүлж, хөлийг нь гозолзуулж чирээд  авч явахдаа яахав дээ. Үүнд Монголын ард түмэн жиг­шин зэвүүцэж, энэ сонгуулиар дүн тавилаа.  Тэдний нам нэлээд олон суудал авчихлаа. Шу­дарга бус явдлыг Мон­голын ард түмэн үзэж чадахгүй байгаагийн тод жишээ, сонголтын илрэл нь тэд юм. Ард түмэн дүнгээ хэ­зээ ч тавьж болно. Тиймээс ард түмэн ингэж дүн тавьдаг юм байна шүү гэдгийг одоо эрх барих гэж байгаа на­мынхан, олон жил парламентад ажил­ласан нөхдүүд ойлгох хэрэгтэй. О.Дашбалбар  “Хүмүүс ээ, амьддаа бие биеэ хайрла” гэдэг үгийг хэлэхдээ хайрлахгүй бай­гааг өөрөө биеэрээ амсч бай­сан уч­раас ард түмэндээ захиж үлдээсэн. Түүнийг нь би  сайн мэднэ. О.Даш­балбарыг  улс төрд татаж оруулсан хүн нь би юм шүү дээ. Амьд сэрүүнд нь хүмүүс янз бүрээр хэл­дэг, доромжилдог байсан. Түүнийг мэдэрч байсан учраас ард түмэндээ за­хиа­саа үлдээсэн. Тиймээс хүнийг баривчлахдаа ч, шийтгэхдээ  ч гэсэн хүнлэг, ёс зүйтэй  хандах хэрэгтэй юм.  Үүнийг би хууль завхруул гэж хэлж байгаа юм биш. Арван удаа дуудахад ирээгүй гэж Н.Энхбаярыг яриад  бай­на. Тэгвэл нэг удаа дуу­даад хоёр дахь дээр нь  албадаж  яагаад болдоггүй юм. Хуулиа хэрэгжүү­лэх­гүй яасан юм бэ. Тийм биз дээ. Манайд намчирхал дэндүү  газар авсан. Өөрийнх нь намынх биш л бол алтан толгойтой  хүн байсан ч улс орны төлөө ашиглах сонирхол бай­даггүй. Дээр байгаа хү­мүүс өөрсдийгөө бөөцийл­сөн байдалтай байх юм. Сүүлийн хэдэн жил эд хөрөнгө, албан тушаалын сонирхолтой хүмүүс төр, засгийн эрхэнд байгаа нь Монголын ард түмнийг түргэн амьдралаа дээш­лүүлэх үүд, хаалгыг хааж байна. Одоо ч тэр баг энэ сонгуулиар олигтой  ши­нэч­лэгдэж чадсангүй. Шинэ хүмүүс орох нь орж ирлээ. Гэхдээ тийм ч хүч­тэй хүчин болж чадахгүй болов уу.

-Та 1996-2000 онд цөөн­хийн бүрэлдэхүүнд явсан улс төрч. Цөөнх болж буланд шахагдахын  ашиг тус гэж  ер нь байдаг   уу?

-Цөөнх байхын  нэг ашигтай тал нь  намаа бэхжүүлж чаддаг. Намын­хаа үйл ажиллагааг түлхүү явуулах боломж олддог. Тэр талаасаа ашигтай. Гэхдээ цөөнхийн хамгийн хэцүү зовлон бол ямар ч сайхан санал, шийдвэр тавиад олонхи хүлээж авдаггүй тал бий. Энэ   монголчуудын туйлш­рал­тай ихээхэн холбоотой. Тиймээс одоо Засгийн газрыг бүрдүүлэхдээ ухаа­лаг хандах ёстой. Яагаад гэвэл бодит эрх мэдэл за­сагт илүү байдаг. Өнөө­гийн хоёр гуравхан хүний зөрүүтэй байдалд засаг бүрдүүлэх маш хэцүү. Дээх­нэ үед О.Дашбал­барыг хуучнаар МАХН, одоогийн МАН голдуу өөр дээрээ авчих­даг. Надад хэлдэг байсан юм “Гом­божав аа, одоо Балбарыгаа дуудаарай” гэж. Бид 26 болчихоод квот нь 50 учраас хурал хий­дэггүй. Гэхдээ одоо зарим хүн “Тэр  үеийн цөөнх хүчтэй байж, биднийг ажил хийлгээгүй”  гэдэг. Түүнийг түүх судлаачид ялгаж хэлэх байх. Ямар санал тавьж байж вэ, түүнийг нь хэрхэн хүлээж авч байж вэ. Тэр нь зөв байж уу гэдгийг судлаачид л  тогтооно. Цаг өнгөрөх тусам үйл явдал улам тодорхой болдог. Тухайн үед ажиллаж байгаа хүн түүх бүтээж байгаагаа ухаардаггүй. Би тэр үеийн цөөнхийг буруутгадаггүй. Би өөрөө цөөнхөд бай­сандаа биш. Ер нь бол зөв асуудал зөндөө тавьж бай­хад  түүнийг хүлээж авдаг­гүй байсан. Сөрөг хүчин гэж сэтгүүлчид өгсөн нэр шиг байгаа юм. Энэ тийм ч оносон хэллэг биш. Сөрөг хүчин гээд сөрж байхын нэр биш юм. Мон­гол Улсын эрх ашгийн төлөө нэгдэх асуудал бий. 100 асуудал хэлэлцэхэд 60 -д нь нэгдээд  үлдсэнд нь зөрж болно шүү дээ.  “Ам нээхээр уушги нээ”  гэг­чээр нэг зүйлийг  энд зориуд  хэлчихэд  Ард­чилсан хүчнийхэн тэр үед С.Зоригийг огт дэвшүүл­дэггүй байсан. Байнгын хорооны дарга бол гэхэд болгохгүй татгалздаг. Сүүл­дээ хөдөөнөөс сон­гогдсон голдуу “Элсний 13”  нэртэй хэдэн  гишүүн  байдаг байсан. Түүнээс хойш хэдэн ч 13 гарсан даа. Эцэст нь тэр 13 гишүүн л МАХН/МАН/-тай нийлж С.Зоригийг дэд бүтцийн сайд  юм уу, аюулгүй  байд­лын байнгын хорооны даргаар тавьж байсан. Нас барсны маргаашаас нь эхлээд учиргүй хөөрөгдөөд явчихсан. Надад ярьдаг­гүй юм ч бий, ярьдаг ч юм бий. Ярьж болохоор зүй­лээс нь  хэлэхэд ийм байна.

-Та Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын дарга, УИХ-ын гишүүн, дэд даргын албан тушаалыг хашиж, Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хүний нэг. Одоогийн УИХ, гишүүдийн ёс зүйн тухайд юу хэлэх бол?

-Их хурлын гишүүд хөрөнгөтэй холбогддог болж. Энэ маш буруу. Одоо арван саяас эхлээд гурван тэрбум боллоо шүү дээ. Тэгээд Засгийн газар хяналт тавьж чадахгүй.  Яагаад гэвэл, өөрсдөө түүнтэй хутгалдчихсан учраас. Манай тойрогт ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэж байгаа нь цаа­наа заавал нэг авлигатай, хардалттай байдаг. Өөрөө тэр дундаас хувь  авчихсан хүн чинь ямар юмных нь хяналт тавьж чадах вэ дээ. Их хурал өөрийгөө хөрөн­гө, мөнгөтэй холбож огтхон ч болохгүй. Үүний нэг илрэл, нэн даруй өөрч­лөх ёстой зүйл нь Их хур­лын гишүүд хууль санаач­лан боловсруулаад 10-20 сая төгрөг авдаг гэж ярьж байгаа. Гэтэл тэд хууль тогтоохын төлөө  сонгог­дож байгаа шүү дээ. Өөрөө хууль хэлэлцэж, тогтоож чадахгүй хүн чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөөд зайлах ёстой. Өөр хүмүүст мөнгө өгч хийлгэдэг байж таарахгүй. Тэгээд чанар­гүй олон хууль өргөн барь­даг. Хүний ярьснаас эс­вэл, гадаад явж үзсэн хар­сан, сонссон дуулснаасаа  санаа аваад нэг хууль өр­гөн барьдаг.  Хуулиуд нь битгий хэл, нэг хууль  гэ­хэд л  дотроо зүйл, заал­тууд нь  маш их зөрчилтэй байгаа.  Одоо шинэ Их хурал шинээр хууль са­наа­чилж, батлуулах гэхээс илүүтэй  өмнөх  хуулиудын бөөсийг түүж, хууль зүйд нийцүүлэх  хэрэгтэй. Сүү­лийн үед ХЗДХ-ийн яамыг  салгаж Хууль зүйн яам болгох  тухай ярьж байна. Магадгүй яг энэ цаг үед  тэр нь  чухал байх. Ер нь Хууль зүйн яам бол Их хуралд маш сайн бо­ловсорсон хууль өргөн барих, оруулах ёстой яам шүү дээ. Зарим оронд  хууль боловсруулах ги­шүү­ний тоог заасан бай­даг. Төдөөс доошгүй ги­шүүн нэгдэж хууль бо­ловсруулах ёстой гэж нарийвчилж тогтоодог. Түүнээс биш манайх шиг 2-3 гишүүн нийлж, нэг компанийн лоббигоор хуу­лийн төсөл өргөн барьдаггүй. Тэгээд ч  Их хурлын гишүүд хуулийн төсөл өргөн бариад байх нь оновчгүй. Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс сайн боловсруулсан хуу­лийг шүүлтүүрээр оруулах ёстой. Нэг үг, цэг, тас­лалыг яаж оноож тавих вэ гэдэг чухал. Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн  хууль олон боллоо. Үндсэн хуулиа мэдэхгүй хүмүүс  Их хурлын гишүүн болж байна. Тэд өөрсдийн са­наагаар хуулийн төсөл хийчихдэг, түүнд нь зас­гийн газар хяналт тавьж чадахгүй байна.  Хэрэв иймэрхүү маягаар цааш явбал төр тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэ­рэг­тэй. Ард түмнээсээ асуух учиртай.

-Та түрүүнд байгаль хамгаалах чиглэлд  санаа зовж байна гэлээ. Манай улсад  уул уурхай эрчим­тэй хөгжиж  Тавантолгой, Оюутолгой  зэрэг томоо­хон ордууд эдийн засагт эргэлтэд орлоо. Цаашид уул уурхайг хэрхэн ашиг­лах нь зохистой бол?

-Байгаль, газар шо­рооны  асуудал хэдэн улс төрч төр, засгийн эрхийг барьж байхдаа идчихдэг зүйл биш. Монголын  бүх хүн, ирээдүй хойч үед зориулагдсан өмч, тийм ч байх  учиртай. Бид гурав­хан сая хүн тэжээх гэж байгаа болохоос 30 сая, 300 сая хүн тэжээх гэж байгаа биш. Лиценз авсан болгоныг ашиглуулах ёс­гүй. Бид  цөөхөн чанар­тай,боловсронгуй,  дэл­хийн зах зээлд үнэ хүрэх одоо нээгдээд байгаа, ашиг­лаж байгаа үйлдвэр уурхайгаа ашиглаж, бус­дыг  нөөцөд авах хэрэгтэй. Алтны уурхайнуудыг бүг­дийг хааж, тэнд ажилладаг хүмүүсийг ажлын байраар хангах хэрэгтэй. Олон жилийн өмнө  би нинжа нарыг  ногоо тарих, мод тарих, хөрсний  бохир­долтой тэмцэх сургалтад хамруулж, ажлын байр гаргаж  өгч болно. Нинжа нарын амьдрал хэцүүднэ гээд байлгаад байж бо­лохгүй гэсэн  санал дэв­шүүл­сэн. Тэр үед төр, засаг барьж байсан хүмүү­сийн муу тал нь тийм зүйл хийчихвэл би эргэж сон­гог­дохгүй гэж боддогоос үүдээд хэрэгжээгүй.

-Сүүлийн үед эдийн засгийн алуурчдын тухай их ярьж, бичиж байна. Энэ тухай сонсч дуулж байгаа байх?

-Тэр чиглэлээр ном бичсэн хүмүүсийн бүтээ­лийг нэлээд  уншсан. Ер нь  Монголыг хэлээд бай­гаа юм уу гэхээр байна. Алуурчид ороод ирчихсэн байна. Миний  1997 онд  дэвшүүлж байсан тусгаар тогтнолын асуудал шүү дээ, энэ чинь. Тэр үед хийгдэх гээд цухалзаж байсан зүйл, одоо биеллээ олчихсон  явж байна. Тэр үед би тэр болгоныг сөрж,Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Юу ярьж, ямар санал дэвшүүлсэн нь одоо архивт байгаа байх. Эдийн засгийн алуурчид Мон­голд  аль хэдийнэ ороод ирсэн, үйл ажиллагаагаа идэвхжүүлээд явж байгаа. Хамгийн аюултай нь төр, засгийн удирдлагад байгаа хүмүүс  тэдэнтэй холбогд­чихсон  байна шүү дээ.

-Төр, засагт тогтол­цоог өөрчлөх ёстой гэж та хэллээ. Эдийн засагт Монголын  ойрын ирээдүй, хөгжлийн гарцыг та юу гэж харж байна?

-Монголын ирээдүй уул уурхай биш, нөхөн сэргээгдэх баялаг буюу байгальд халгүй  аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь хөгжлийн гарц юм.    Өмнөд Солонгос 20-30 жилийн дотор, Бразиль найман жилийн дотор боссон. Би түрүүнд хэлсэн, Монгол гуравхан сая  хү­ний амьдралыг дээшлүү­лэх гэж байгаагаас биш 30 сая, 300 сая хүн амыг тэжээх гэж байгаа биш. Заавал бусад орон шиг өндөр барилга барих хэрэггүй. Төв хэсэгтээ тийм байж болох ч, ард түмнийг заавал өндөр бай­шинд суулгах гэж урал­дуулах хэрэггүй. Газрыг нь баталгаа­жуулаад  өгчих хэрэгтэй,  тэндээ сайхан амьдрах боломж бий. Мон­голд ирээ­дүй бий, хөгжиж байна. Гол нь хувийн компанийн нуруун дээр явж байна. Төр, засгаас  дэмжлэг муу байна. Одоо 100 мянган айлын орон сууц барина, гэр хорооллыг дэд бүтэцэд холбоно гэж яриад байна. Энэ бол зүгээр л лоозон.  Наана нь хоёр асуудлыг шийдэхгүйгээр урагш­лахгүй. Одоо дулаан, цахилгааны  эх үүсвэр  хүрэлцэхгүй байна. Цэ­вэр, бохир усны шугам асуудалтай байна. Юуны өмнө энэ асуудлыг шийдэж байж дэд бүтэц цааш явна. Айлын хашаа руу орохоосоо өмнө хангах эх үүсвэрээ бий болгох ёстой шүү дээ. Гэтэл энэ чиглэлд хараа сунгахаас илүүтэй Улаанбаатар хотод замын хашлагыг л солиод байдаг. Хашла­ганы нэг  азтай компани байна. Тэр хэний компани вэ, түүнийг шалгах ёстой. Замыг нь засахгүй атлаа хашлагыг нь байн, байн засч, өөрчлөөд байдаг. Зүгээр байсан хашлагыг яг ижил хашлагаар сольж байгаа байхгүй юу. Өнгөрсөн намар Шарга-Морьт, Дамбадаржаагийн зам зүүн талаар тавигдсан. Одоо түүний хашлагыг сольж байна. Энэ юу гэсэн үг вэ. Манай байрны өмнөх хашлага зүв зүгээр байсан. Сая хэдхэн хоно­гийн өмнө сольчихсон. Энэ  нь УИХ, Засгийн газар, нийслэл хөрөнгөө буруу юманд зарж бай­гаагийн илрэл.  Эхний ээлжинд бид юуг шийдэх вэ гэдгээ харж, хөрөнгөө төвлөрүүлэхгүйгээр  шуу­дайны ам нь онгорхой цацаад байна. Тэгээд ард түмний амыг түр зуур хаах, гал унтраах  аргыг хэрэглэж байна. Ингэж болохгүй. Бид ийм асууд­лыг шийднэ гэдгээ ард түмэндээ зарлаад, та нар бусдыг нь тэвчиж бай гэж болно шүү дээ.  Сүү­лийн үед Зайсан толгойгоос эхлээд цааш Богд уулын арыг хүртэл битүү хашаа болсон. Дархан цаазтай газар газар өгөхгүй гэснээ яалаа. Үүнийг үе үеийн Байгаль орчны яам, Хан-Уул дүүргийн захиргаа хийсэн. Газар өгөхдөө ая­лал жуулчлалын чиглэ­лээр гээд өгчихдөг. Дараа нь орон сууц босгочихдог. Тиймээс тэдгээрийг улс хурааж авч, журамд нь оруулах хэрэгтэй. 1991 онд Ардчиллынхан тэнд бай­сан айлуудын  зусланг бүгдийг хойш нь хөөж гаргасан. Одоо  засгийн эрх авлаа, Богд уулын газрыг цэгцлэх хэрэгтэй.

-Наадам дөхөж байна. Та хаагуур наадах вэ, Морь уядаг хэвээрээ  юу?

-Гэр зуураа наадамлах байх. Нэг хэсэг морь уяж байсан. Унуулах хүүхэд олдохгүй хэцүү юм билээ. Хүний хүүхдийг гэмтээж, бэртээх вий гэж айх юм. Манай адуу Төв аймгийн Баян-Өнжүүл суманд бий. Танил тал, хамаатан са­дангийн хүмүүс уядаг л юм. Сүүлийн үед би оролцохоо больсон.

-Бидний урилгыг хүлээж авч цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Нийт: 15 Сэтгэгдэл

MiguBamb
2017 оны 9-р сарын 26

Cialis Markenpillen Buy Levitra Online With Prescription cialis Prix Viagra 100 Mg Par 8 Propecia Dosage Hair Loss Androgenetic Alopecia Finasteride 20mg

MiguBamb
2017 оны 10-р сарын 1

Pharmacy International Pak Online Overnight Levitra Dispersable cialis Viagra Online Reditab Comprar Cialis En Malaga

MiguBamb
2017 оны 10-р сарын 4

Como Tomar La Viagra Amoxicillin Ciprofloxaci Connection Lasix Kaufen viagra Tadapox Low Price

MiguBamb
2017 оны 10-р сарын 7

Purchasing Propecia Xenical Dividere Compresse Cialis No Prescription Buy Propecia Online best prices for on line levitra Cheap Viagra Tablets Levaquin Overnight Shipping Shop

MiguBamb
2017 оны 10-р сарын 11

Most Reliable Site To Buy Cialis Cialis Vente Au Canada Viagra O Cialis viagra Cialis Jambes Lourdes

MiguBamb
2017 оны 10-р сарын 11

Purchasing Isotretinoin Antibiotique Amoxicilline 500mg generic cialis Buy Generic Finasteride Online Amoxicillin Powder For Injections

MiguBamb
2017 оны 10-р сарын 15

Propecia Mcg Discount Dutasteride Nebraska viagra Cialis Achat Montreal

MiguBamb
2017 оны 10-р сарын 23

Prix Cialis Montreal Cephalexin And Metformin Viagra Prix Moyen cialis price Canine Keflex Prix Du Viagra

MiguBamb
2017 оны 10-р сарын 28

Torontodrugstore Online Cialis Generico India viagra Usa Approved Online Pharmacies Clomid Ordonnance En Ligne

MiguBamb
2017 оны 10-р сарын 29

Consequences Levitra Levitra Generico Vendita Cialis Achat Montreal viagra online prescription Propecia Length Cialis Prix Andorre Cialis 40 Mg Erectile Dysfunction

MiguBamb
2017 оны 11-р сарын 3

Levitra Wirkt Nicht Medicamento Cialis Cuanto Cuesta levitra prices Cialis Costi

MiguBamb
2017 оны 11-р сарын 9

Medicina Cialis Soft generic viagra Kamagra Kaufen Forum Home Remedies Male Enhancement

MiguBamb
2017 оны 11-р сарын 13

Levitra Generico Acquisto On Line Pletal viagra online prescription Fast Delivery Cialis Feline Dose Amoxicillin

MiguBamb
2017 оны 11-р сарын 25

Purchase Nexium Canada online pharmacy Acheter Cialis Lilly Keflex

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Amoxicillin Dosierung buy generic cialis online Medicament Generique Du Viagra Cialis Tadalafil Effets Secondaires Nebivolol

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *