Ж.Чулуунбаатар: Хоолны шинэ жор, технологи хэрэгтэй байна

10-р сарын 15, 2015 11:12 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 290
10-15-9х

Х.МОНГОЛХАТАН

Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд асан, Худалдааны болон Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын мастер тогооч, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөний төлөөлөгч Ж.Чулуунбаатартай ярилцлаа.

Та хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөний төлөөлөгчөөр оролцжээ. Зөвлөгөөний үр дүнг хэрхэн харж байна?

10-15-9Ерөнхийлөгчийн ивээл дор Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн болж өнгөрлөө. Хүн амын эрүүл мэнд амьжиргааны өдөр тутмын хэрэглээ болсон хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжил, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилгыг тодорхойлсон чухал ач холбогдолтой болсон. Төв орон нутгийн төлөөлөгчид ажилд байгаа ахиц дэвшил, тулгамдсан асуудлыг зохицуулах талаар санал бодлоо ярилцлаа. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажлыг орчин үеийн төвшинд нийцүүлэн улам сайжруулах эхлэл тавигдлаа гэж үзэж байна

Манайд нийтийн хоолны салбар хэзээ үүссэн юм бэ?

Монголын нийтийн хоолны орчин үеийн хөгжил 1930-аад оноос эхэлсэн гэж үздэг. Учир нь энэ үед манайд үйлдвэр аж ахуйн газар, эмнэлэг, сургууль байгуулж, зам тээвэр хөгжиж эхэлсэн. Тэгээд зам тээврийн газрын, эмнэлгийн, сургуулийн, амралт сувиллын гуанз олныг байгуулсан. Тэр үед гуанзыг гал тогоо гэж нэрлэдэг, тогоочийг нь галч гэдэг байж. Энэ жижиг гал тогоонууд өргөжсөөр 1938 он гэхэд анхны гуанз, рестораны барилга баригдаж эхэлсэн байдаг.

1948-1952 оны улс ардын соёлын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд анх удаа нийтийн хоолны салбар орсноор нэлээд ахиц дэвшил гарсан. Анх­дугаар таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил буюу 1952 онд улсын нийтийн хоолны салбар 175 болж 19 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Энэ тухайн үеийн үнэлгээгээр маш их мөнгө юм.

Тухайн үед хэдэн нэр төрлийн хоол ундаар үйлчилж байсан бол. Нийтийн хоолны нэгдсэн технологи жор байсан уу?

Төв орон нутагт гуанзууд байгуулагдаж, хүнсний материал хоолны газруудаар дамжих болсноор хоолны жор, технологи, хоол хийх аргачлал хэрэгтэй болсон.

Тиймээс Москвад хоолны дээд сургууль төгссөн манай ахмад тогооч Содномдаржаа 1963 онд 500 хоолны жор боловсруулж гаргасан. Энэ жорыг дагаж мөрдөх Худалдааны яамны сайдын тушаал гарч байсан. 1964 онд сайд нарын зөвлөлийн 139, 251 дүгээр тогтоол гарч нийтийн хоолны талаарх судалгаа хийж, сайжруулъя гэсэн байгаа юм. Энэ тогтоолд тогооч нарыг сургаж бэлтгэх, байнгын курс бий болгох, нийтийн хоолны газрыг хүнсний материалаар хангах, нийтийн хоолны газруудыг томруулж зориулалтын байшинтай болгох, түлээ мод уугисан гал тогооноос нь салгах гэсэн зорилтуудыг тавьсан байдаг. Тэгээд сайн ажиллаж байгаа байгууллагуудыг шалга­руулж эхний гурван байрыг 5-10 мянган төг­рөгөөр шагнаж урам­шуулж, сайн ажилласан тогоочид Монгол Улсын мастер тогооч цол өгч эхэлсэн. Энэ бол нийтийн хоолны хамгийн том цол юм. Мастер тогооч 40 төгрөгийн нэмэгдэл цалин авдаг байсан.

Улсын анхдугаар зөвлөгөөнд та төлөө­лөг­чөөр оролцож байсан уу. Тухайн үед ямар асуудлыг хэлэл­цэн шийдвэрлэж байв?

-1966 онд Монгол Улсын нийтийн хоолны тэргүүний ажилчдын Улсын анхдугаар зөвлөгөөн гэж болсон. Энэ зөвлөгөөнд тухайн үеийн улс төр, намын гишүүд, ахмад эрдэмтэд илтгэл тавьсан.

МАХНын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Жагварал гуай илтгэлдээНийтийн хоолны гол зорилго, үйл ажиллагаа нь хүн ардаа зөвхөн цатгахад бус шинжлэх ухааны үндэс­лэлтэйгээр зөв зохистой хооллоход оршиногэж онцолсон байдаг.

Анхдугаар зөвлөгөөнөөрНийтийн хоолны ажлыг цаашид сайжруулах тухайнаймдугаар тогтоолыг гаргасан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх олон ажил хийж, нийтийн хоолны хөгжлийг түргэтгэсэн, олон улсын жишигт хүргэсэн олон арга хэмжээг авсаар 50 жилийн нүүр үзжээ. Тиймээс ч энэ удаагийн зөвлөгөөн бас ач тусаа өгч, нийтийн хоолны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Та нэгэн цагт энэ салбарт ажиллаж, сайд байсан хүний хувьд өнөөгийн нийтийн хоолны талаар ямар бодолтой явдаг вэ. Таны гаргасан хоолны жор байдаг байх аа?

-1985 онд 1000 хоолны жор миний удирдлага дор гарсан. Одоог хүртэл энэ жорыг улсын хэмжээнд дагаж мөрдөж байна. Тэр үед дагаж мөрд гэсэн тогтоол гарч байсан бол өнөөдөр заавал дагаж мөрдөх албагүй ч хоолны ерөнхий технологи тэр жороор явж байна.

Хүнсний бүтээг­дэхүүний сонголт олширч байгаа энэ үед шинэ жор, технологи боловсруулах шаардлага зайлшгүй гарч байна. Мөн боловсон хүчнийг бэлтгэх асуудал нэн чухал. Хэдийгээр нийтийн хоолны то­гооч бэлтгэдэг курс дамжаа олширсон ч мэр­гэжлийн төвшинд бэлт­гэхгүй байна. Тиймээс системчилсэн сургалт хэрэгтэй болжээ. 1957 онд Худалдааны техникумын дэргэд нийтийн хоолны анги нээж байсан. 1959 оноос улсын төсвөөс мөнгө гаргаж тогооч нарыг бэлтгэж эхэлсэн. Энэ систем өнөөдөр байхгүй болсон. Тиймээс орчин үеийн нийтийн хоолны шаардлага хангахаар мэргэжилтнүүдийг сайн бэлтгэх асуудал маш чухал юм.

Нийтийн хоол гэхээр зөвхөн ресторан зоогийн газрууд багтахгүй. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд онцлогтой газруудын хоолны эрүүл аюулгүй байдал яригдах байх?

Хоол бол эрүүл мэндэд хамгийн чухал зүйл. Тиймээс эмнэлгийн дэргэдэх хоолны газар чухал үүрэгтэй. Дэлхий даяар эм, эмч, эмнэлэг гурваас гадна хоол тэжээлээр эмчлэх арга байгааг ярьж байна. Мөн манайд сургуулийн үдийн хоол, оюутан, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, хүнд үйлдвэрийн ажилчдын хоол, аялал жуулчлалын хоол гэсэн мэргэжил салбарын онцлогтой газрууд бий.

Манайх хүнсний мате­риалаар баян чинээлэг улс биш. Тиймээс хүнсний материалыг зөв хуваарилах, гамнах, арвижуулах, баяжуулах бодлого ч чухал. Нэг кг цагаан будааг зөв агшаавал 3-4 кг болж өсдөг. Энэ мэтчилэн хүртээмж хангамжийг нэмэгдүүлэх нь нийтийн хоолны салбарт нэн чухал байна.

Тогооч нарын үнэ­лэмж, хөдөлмөрийн нөхцөл гээд асуудал яригддаг. Энэ тал дээр ямар бодлого барих ёстой юм бэ?

Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Тогооч мэргэжил хүнд ажилд тооцогддог. Үргэлж зогсоогоороо, халуунд ажилллана. Хөдөлмөрийг нь үнэлж, нөхцөлийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. Гадаадад зөөгч, үйлчлэгчийн хөдөлмөрийг уурхайн хөдөлмөртэй зэрэгцүүлж үнэлдэг. Нийтийн хоолны салбартай холбоотой хууль дүрмүүд гарсан байдаг ч хэрэгжүүлэх нь муу байх шиг. Тиймээс энэ тал дээр Хүнс, хөдөө аж ахуйн яам илүү анхаарч, хариуцаж ажиллах цаг болжээ. Яамны бүтцэд хүртэл нийтийн хоол хариуцсан хэсгийг бий болгох хэрэгтэй. Нийтийн хоол улс орны нэр нүүр тахална шүү дээ. Төр засаг бүгдийг хариуцна гэж байхгүй л дээ. Тэгэхээр Монголын тогооч нарын холбоо гэж 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй холбоо идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 24 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 19

Costo Cialis In Francia Buy Cialis Online Usa Buy Orlistat 60 Mg With No Prescription

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Viagra Generique (Sildenafil Citrate) 100mg Buy Tadalafil Online Buy Celexa No Prescription

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Prezzo Kamagra Turchia viagra online pharmacy Will Lasix Show Up On A Drug Test

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Viagra Plus Yohimbine viagra cialis Giudizio Propecia

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Propecia Similar cialis price Herbal Propecia Absolute

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Lisinopril For Sale cialis All Top Meds

MiguBamb
2017 оны 9-р сарын 29

Medrol Dose Pack. On Line No Pres Buy Generic Sildenafil Tablets On Line Zofran cialis Venta Kamagra Entrega Generic Viagra Shipped To P O Box Viagra France Livraison Rapide

MiguBamb
2017 оны 10-р сарын 3

Amoxicillin And Canine Nursing viagra Cheapest Retin A Baclofen Commander 25mg

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Viagra Canadian Pharmacy Vre Amoxicillin Viagra Online Shop viagra Boots Erectile Dysfunction

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Over Night Viagra Generic Cialis Uk Next Day Delivery Cialis 20mg Lilly 12 Stuck generic viagra Average Cost Of Propecia Levrita Cheap Silagra

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

Billig Cialis Priligy Alternative Viagra Products viagra Propecia Inhaltsstoffe Zupar Amoxicillin For Dogs Same As Humans

MiguBamb
2017 оны 10-р сарын 14

Cialis In Holland levitra plus Zentel Quick Shipping Best And Quickest Viagra Online

MiguBamb
2017 оны 10-р сарын 22

Propecia Klachten Propecia Working Side Effects viagra Online Pharmacy Malegra Levitra Vasodilatador Side Affects Of Amoxicillin In Dogs

MiguBamb
2017 оны 10-р сарын 23

Apotheke Viagra Viagra Generic India cialis Cialis Generico 40 Mg Cialis 20mg Generique

MiguBamb
2017 оны 10-р сарын 28

Kmj Radio Ads Viagra Amoxil Viagra A Taiwan extra super levitra frumforum.co buy accutane online in canada Does Amoxicillin Affect Pap Smear Benicar Efectos Secundarios

MiguBamb
2017 оны 10-р сарын 31

Dostinex Mg Cialis And Glaucoma viagra Purchase Fluoxetine Discount Australia With Free Shipping Acquista Cialis On Line

MiguBamb
2017 оны 11-р сарын 4

Tadalis Online Pyridium 200mg By Money Order Viagra Comprare Sicuro viagra Symptomatiques. Levitra Eating

MiguBamb
2017 оны 11-р сарын 12

п»ї0 5 Propecia Finasteride Levitra Perdita Vista Cytotec Perte viagra Cialis Chi L’Ha Provato Cephalexin Shortage In Canada

MiguBamb
2017 оны 11-р сарын 24

Cephalexin Dose Morning Night Generique Du Cytotec Availability For Caffergot best price on levitra Kamagra Grun

MiguBamb
2017 оны 11-р сарын 26

Overnight Antibiotics Online Cialis Gatillazo Viagra Generic Cialis Generic Viagra generic viagra Il Cialis Aumenta La Pressione Propecia Sample Pack

Angeles
2018 оны 1-р сарын 4

online loans for bad credit
online loans
payday loans online direct lenders
payday loans online direct lenders

Claire
2018 оны 2-р сарын 9

diet pills that work
best appetite suppressant
best supplements for weight loss
whats the best weight loss supplement
diet pills that work

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Cheap Viagra Pill Wie Funktioniert Levitra Viagra Online Bestellen Billig viagra cialis Vendita Priligy On Line Cialis Viagra Dosage

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Acheter Levitra Ligne Real Pfiefer Viagra Les Effets Du Viagra Sur L’Homme [url=http://cialibuy.com]cheap cialis[/url] Effetti Collaterali Cialis Generico Buy Online Test For Amh

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *