Ж.Батзандан: УИХ-ын дарга жагсагчдын шаардлагыг хүлээж авах ёстой

12-р сарын 28, 2018 12:51 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 7
12-28-1й1

 

Л.ХЭРЛЭН

“МАНАН дэглэмийн эсрэг Bонгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй төлөөлөл УИХ-ын даргыг  огцрохыг шаардсан бичгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардуулж өгсөн юм.

Ж.Батзандан хэлэхдээ “ Гадаа талбайд 25 мянган хүн жагсаж, УИХ-ын дар­гыг огцрохыг шаардаж байна.  Гадаа хүйтэн байна, мон­голчуудын амьдрал ч хүй­тэн байна. УИХ-ын дарга  жагсагчдын төлөөл­лийг хүлээж авч уулзах хэрэгтэй. Мөн шаардлагыг хү­лээж авах  ёстой.  Гэтэл сүүлийн өдрүүдэд гараад зугтчихдаг, эсвэл нуугдчихдаг боллоо. Иймээс УИХ-ын даргыг эрэн сурвалжилдаг болоод удлаа. Өнөөдөр жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй гээд өрөөгөө дотроос нь түгжчихээд байна. Монголын төрийн өндөрлөгүүд ямар ч үед  жагсагчдын төлөөллийг хүлээж авдаг, уулздаг, ярилцдаг байсан. Гэтэл өрөөгөө дотроос нь түгжиж байгаа нь монгол түмнийг доромжилж байна.

Гадаа идэр есийн хүйтэнд  цугласан 25 мянган хүнийг, цаана нь байгаа гурван сая монголчуудыг ингэж доромжилж болохгүй. УИХ-ын дарга ийм ёс суртахуунгүй үйлдлийг гаргаж байгаа нь байж боломгүй буруу жишиг тогтоож байна гэж бид харж байна. Жагсаал, тэмцэл цааш үргэлжлэх болно. Гэхдээ өнөөдөр Монголын ард түмэн шинэ жилээ тэмдэглэж байгаа учраас бид  иргэдийнхээ амьдралд хүндэтгэлтэй хандаж байгаа. Харин оны дараачаас буюу нэгдүгээр сарын 1-нээс  эхлэн М.Энхболд болоод  МАНАН дэглэмийн эсрэг, шударга ёсыг Монголд эргүүлэн авчрахын төлөө,  алдагдсан, дээрэмдүүлсэн орд газраа олж авчрахын төлөөх тэмцлээ үргэлжүүлэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин