Ж.Батзандан: Олон улсын парламентын холбооныхон бид нар шиг гөлөг царайлсан хүмүүс биш

4-р сарын 10, 2018 1:50 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 58
Батзандан

Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцэв. Тус холбооноос нэлээд олон дүгнэлт, тогтоол ирүүлсэн тул байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан шалгахаар болов.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон улсын парламентын холбоо бид нар шиг гөлөг царайлсан хүмүүс биш. Тус холбооноос гаргасан дүгнэлтийн 90 хувь нь үндэслэлтэй. С.Зоригийн хэргийг мөрдөж байхад сэжигтнээр татсан хүний дүү нь нас барсан, хашаанд нь нас барсан хүний цогцос хаясан. Ингэж болдог юм уу. Бас 14 хоногийн турш том гэмт хэрэгтэнтэй хамт хорьж, эрүүдэн шүүсэн. Ингэж болдог юм уу. Шүүхийн шийдвэр болгон Монгол Улсыг хөгжүүлэхгүй” гэв.  Ингээд байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан Олон улсын парламентын холбооны тогтоол, дүгнэлтийг нягталж шалгахаар тогтсон бөгөөд ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Fluoxetine Want To Buy Medicine Viagra Come Comprarlo online pharmacy Viagra Online Vipps Propecia Low Fertility

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *