Ж.Батзандан БЗД-ийн сургууль, цэцэрлэгийн асуудлаар БСШУСЯ-нд хандлаа

8-р сарын 29, 2018 6:07 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 30
40351956_321509268413192_715387061539962880_n

Ч.ЗОТОЛ 

Ж.Батзандан гишүүн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан өөрийн тойрог дахь сургууль, цэцэрлэгийн асуудлаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай уулзаж ярилцав. Мөн тэрээр салбарын сайдад хүсэлт хүргүүлжээ.

Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барилгажуулах зарим ажлын явц удаашралтай байгаа. Тухайлбал, XI хорооны спорт заалны барилгын ажил мөнгө нь тавигдсан хэрнээ ажил нь эхлээгүй. 126-р сургуулийн барилгын ажил одоо хүртэл дуусаагүй.  44, 14-р дүгээр сургуулийн анги, танхим хүрэлцэхгүй гурван ээлжээр хичээллэдэг юм байна.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ “Тендер авчихаад ажлаа хийдэггүй компаниуд байна, мөн олон тендерт зэрэг оролцож шалгарчихаад нэгийг нь хийгээд нөгөөг нь орхигдуулдаг нь  ч байна. Цаашид төрийн ажлыг гацааж, түмний хүүхдүүдийг хохироогоод байгаа эдгээр компаниудыг эзнийх нь нэртэй хамт олон нийтэд зарлаж байх болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *