Ж.Батзандан: Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг

11-р сарын 6, 2017 2:32 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 12
23318618_1650150715015314_1804441409_n

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан   БНСУ-д  Элчин сайдаар томилогдох талаар яригдаж байгаа Б.Хурцын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр, “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Монгол Улсын хуулийг хэрэгжилтийг хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Б.Хурцтай бид хувийн өш хонзон, маргаан байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай маш олон  өргөдлүүд ирж байсан.  Д.Энхбат гэдэг залууг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан сар хорьсон. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр гадны шүүхийн байгууллагууд Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэсэн өргөдийг УИХ-д ирүүлдэг. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын  хүн гаднаас хууль бусаар хулгайлан авчирсан явдлыг шүүхийн хүрээнд авч үзэх ёстой. Ер нь УИХ-ын гишүүд Б.Хурцаас маш их айдаг. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. УИХ-аар нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг ярилцах цаг болсон. Нээлттэй сонсгол явуулах санаачлагыг УИХ-ын гишүүн миний бие гаргаж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *