Ж.Батсуурийн ИТХ-ын төлөөлөгчийн эрхийг батлав

10-р сарын 29, 2018 1:10 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 37
03955aa4452ce718d02329b3f16bd80f

 

Ч.ЗОТОЛ  

Сүхбаатар аймгийн ИТХ ээлжит хуралдаанаараа Баруун-Урт сумын II багийн нөхөн сонгуульд  АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Батсуурийн төлөөлөгчийн эрхийг баталжээ.

Тус аймгийн ИТХ 33 суудалтай.  33 дахь төлөөлөгчөө хүлээж авснаар, МАН 16, АН 17 суудалтай болж буй юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сүхбаатар аймаг засаглалын хямралтай, ИТХ нь  ирцээс шалтгаалан хуралдахгүй, төсөв, үндсэн чиглэлээ баталж чадахгүй хэл амтай явж ирсэн.  Мөн Ардын нам хууль бусаар засаглаж, төрийн албан хаагчдыг халж сольсон, улстөржилт хэрээс хэтэрч, орон нутгийн хөгжил саарсан  гэсэн шүүмжлэл, жагсаал, цуглаан ч цөөнгүй удаа болж байв. Тэгвэл ИТХ нь элэг бүтэн болж, хоёр намын маргаанд цэг   тавьжээ. Гэхдээ цаашид олонх нь засаглалаа тогтоох уу,  цөөнх нь засагласан хэвээр явах уу гэдэг нь асуулт дагуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn