Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн автозамын шинэчлэлд 60 сая ам.доллар зарцуулна

7-р сарын 5, 2018 8:54 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 26
7-5-3

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ?

-Олон улсын  тээврийн байгууллагад  бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Ингэснээр олон улсын хэмжээнд тээврийн байгууллагууд хамтарч ажиллан  нэг чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг. “Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо” олон улсын байгууллагад  бүртгэлтэй учир энэхүү байгууллагыг сонгон шалгаруулсан.

Энэ хүрээнд аялах жуулчлалаас орж ирэх орлогын төсөөллийг хэдээр тооцож байгаа вэ?

-Одоогоор нарийн тооцоолсон зүйл алга. Аялал жуулчлалаар орж ирж байгаа тээврийн хэрэгслийн  нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа. Хуучин бол гуравдагч улсаас орж ирсэн тээврийн хэрэгслээр жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтан булаг боомтоор орж ирдэг байсан. Үүнийг өөрчлөн 11 боомт болгон өргөжүүлсэн. Дээрх чиг үүргээр чөлөөтэй нэвтрэх бололцоог нь олгож байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр орон нутгийн  автозам  барих мэдээлэл бий. Аль аймгийн автозамыг  шинэчлэн барих вэ?

-Азийн хөгж­лийн банкны 60 сая ам.дол­ларын  хөнгөлөлттэй зээл УИХ-аар батлагдсан. Тус санхүүжилт нь Улаанбаатар, Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын шинэчлэлд зориулагдана. Улаан­баатар, Дархан чиглэлийн автозамуудад даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчилнэ. Нэг метр орчим болгож өргөжүүлнэ. Намар эсвэл ирэх хавраас автозамын ажил нь  эхэлнэ.

МИАТ-ын нислэг зорчигч  багатай  зарим тохиолдолд хоосон нислэг үйлдэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ тал дээр салбарын сайдын хувьд хариулт өгнө үү?

-Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөхөн зоригч авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, онгоцны ачаалалтай уялдаж зорчигчдын тоогоо тооцдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *