Ж.Бат-Эрдэнэ: Надад энэ салбарт эхлүүлсэн маш олон ажил бий

10-р сарын 1, 2018 1:58 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 16
6é

Т.САЙХАН

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-МАН-ын удирдах зөвлөл болон УИХ-ын чуулганы хуралдаанаар таныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.  Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Чөлөөлөх чөлөөлөхгүй нь сонин биш. Гэхдээ надад энэ салбарт эхлүүлсэн маш олон ажил бий.  Тэрийг л гүйцээх хүн хэрэгтэй байна.

-Талийгаачийн асуудлаар та өмнө нь АТГ руу бичиг явуулсан юм уу?

-Би тийм бичиг явуулаагүй.  Төрийн нарийн бичгийн дарга иймэрхүү асуудлыг шийддэг.  Төрийн нарийн бичгийн дарга бид хоёрын нэрийг андуурсан байх.

-Яаман дээр болсон хэргийн талаар олон янзын байр суурь илэрхийлж байна?

-Энэ хэргийг албан тушаалын маргаанаас үүдэлтэй гэдэгтэй санал нийлэхгүй байна.  Төрийн ажил явдгаараа явж байсан.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *