Ж.Бат-Эрдэнэ: Эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна

10-р сарын 4, 2018 1:16 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 11
9é-1

Б.ҮЕНЧ

Чуулганы өнөөдрийн /2018.10.04/ нэгдсэн хуралдаанаар  Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.  

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн гэсэн томьёоллоор санал хураахад 63 гишүүн оролцож  76.2 хувиар санал дэмжигдлээ. Гишүүдийн олонх нь дэмжсэн учир Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо.

Харин энэ талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ цахим хуудсандаа байр сууриа илэрхийлснийг “Сошиалын сонин” буландаа онцолж байна. Тэрээр “..болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөг өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болноо” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *