Ж.Бат-Эрдэнэ: Буянт хүлгийн хөлс үнэртэх шиг санагдлаа

2-р сарын 13, 2013 5:41 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 720
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Д.ЖАВХЛАН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” усан могой жилийн босгон дээр луу жилийн шилдэг уяачдыг шагнасан юм. Энэ жил тод манлай хоёр, манлай уяач хоёр, алдарт уяач гурав төржээ. Тод манлай уяач Ж.Бат-Эрдэнийн сэтгэгдлийг сонирхлоо.

-Морин спорт, уяач­дын хамгийн дээд цол болох тод манлай уяач цолыг хүртсэн баяр хүргэе?

-Би морь уяад таван жил болжээ. Өнгөрсөн жил манлай уяач бол­сон. Харин өчигдөр төр түмэн минь намайг тод ман­лайгаар мялаалаа, сэт­гэл өндөр байна.

-Өнгөрсөн наадмаар хоёр түрүү, зургаан айраг хүртжээ. Энэ амжилт таныг тод манлай болоход нөлөөсөн байх?

-Наадмаар миний морьд сайхан хуралдсан. Бат-Өлзий уяачийнхаа уйгагүй хөдөлмөрийг энэ дашрамд дурьдахгүй өнгөрч болохгүй.

-Сар шинийн дараа “Дүнжин гаравын хурд” хурдан морины уралдаан болно. Энэ уралдаанд морь­доо хэрхэн сойж байна вэ?  

-Нас болгонд морио уралдуулах санаатай завгүй явна. Төрийн том хишгийг хүртсэн болохоор цулбуураа чанга атгана.

-Энэ том цолыг авахад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Би уяач удамтай. Төмөржаа хэмээх мундаг уяач миний өвөө. Харин манлай уяач Т.Даваажав ээжийн минь төрсөн ах. Би морин дэл дээр өссөн. Сонирхол ч нөлөөлсөн, удам ч түшсэн байх.

-Шагнал хүртэх агшинд юу бодогдов?  

-Халхын сайхан буянт хүлгийн хөлс үнэртэх шиг болсон.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *