Ж.Бат-Эрдэнэ: Бүгдээрээ тараад ахиад хоншоортой үзэцгээе

12-р сарын 6, 2018 1:41 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 9
MG_3644-1024x553

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх орж ирсэнгүй.  Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан,  Т.Аюурсайхан нар бойкот хийлээ.  УИХ-ын танхимд орж ирсэн  зарим гишүүн орж ирсэн ч картаа хийсэнгүй.  Энэ нь Ч.Улааны томилгоо хойшлох нэг шалтгаан болсон юм.  УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл  болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Гэтэл энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж  ирэхгүй гурван долоо хоног болж байна.Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байна. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү. Дарвалаад байгаарай та нар.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу Засгийн газрын гишүүнээ хэлэлцээд явъя гэсэн горимын саналтай байна. Шаардлагатай бол миний гаргаж байгаа горимын саналаар санал хураая. Чуулгандаа би 10 цагаас өмнө орж ирсэн. Чуулганы хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр хэвийн үргэлжилж байна.  Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

-ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү. Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж  хэдүүлээ хоншоороо үзэцгээе.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *