ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон

2-р сарын 23, 2018 8:50 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 68
5

Н.ГЭРЭЛ

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга нь албан тушаалаарааЭрдэнэс Монголкомпанийн ТУЗийн дарга болдог юм байна. Энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.БатЭрдэнэтэй ярилцаж байна. Монголын уул, уурхайн томоохон компаниудыг удирддагЭрдэнэс монголкомпанийн ТУЗын даргаар томилогдсон тэрбээр цаашид тус компанийн удирдлагын болоод санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж буйг сонирхлоо.

 

ТаЭрдэнэс Монголкомпанийн ТУЗийн даргаар томилогдлоо. Цаашид уг компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байнаНэн тэргүүнд засч, сайжруулах шаардлагатай ямар ажлууд байна вэ?

Баярлалаа. Ер нь төр өөрөө залгамж шинж чанартай байх ёстой. БатЭрдэнэ гэх хүн тус компанийн ТУЗийн даргаар томилогдоод шинэ ажлыг зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр төрийн залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөв­лөөд байна. “Эрдэнэс Монголнь уул, уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг групп юм. Тодруулбал, тус компанийн удирдлага дор Багануур, ШивээОвоо, ЭрдэнэсОюутолгой, ЭрдэнэсТавантолгой, МонАтом, Эрдэнэс Метан гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээсЭрдэнэс Монголкомпани нь дэлхийд яаж харагдана түүгээр Монголын уул, уурхайн компаниудыг үнэлнэ. Тэгэхээр нэгдүгээрт толгой компани болохЭрдэнэс Монголкомпанийн засаглалыг сайжруулах, хоёрдугаарт, авлигаас ангид байх түүнээс урьдчилан сэр­гийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх эрсдэлээс хам­гаалах гэх авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх шат дараатай ажлыг зохион байгуулна. Учир нь олон нийт уул, уурхайн салбарыг авлига ихтэй гэж харддаг. Энэ нь ч зөв байх. Яагаад гэвэл, газрын доорх баялаг, их хэмжээний мөнгө, тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлууд яригддаг учраас ингэж  харддаг байхЕр нь ганц уул, уурхайн салбар гэлтгүй төрийн алба, төрийн өмчит компанийг авлигатай холбогдуулан хардаг. Ийм хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахад нөлөө үзүүлж байна.

-“Эрдэнэс Монголкомпани нь Авлига­тай тэмцэх ажлын менеж­ментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ стандартыг нэвтрүүлснээр тодорхой ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ?

ТУЗийн даргын хувьдЭрдэнэс Монголгруппийн хэмжээнд Авлигатай тэмцэх аж­лын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүмүүс стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энгийнээр хэлбэл стандарт нь эрсдэлээс сэргийлж тухайн компанид хэм, хэмжээ тогтооно гэсэн үг юм. Авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлснээр олон улсад IPO гаргахад, 1072 хувьцааг амь оруулах үйл ажиллагаанд том түлхэц болно гэж харж байгаа. Мөн олон улсад уул, уурхайн ком­паниудыг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Цаашлаад энэ нь Монгол Улсын авлигын индекс, үзүүлэлттэй уялдаж байгаа юм. Олон улсын зах зээлд IPO гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг компа­ниуд­даа нэвтрүүлсэн эсэх нь мэдээж нөлөөлнө. Нэгэнт олон улсад хувьцаагаа гаргах гэж байгаа бол олон улсын хууль, дүрэм, стандартыг дагахаас өөр замгүй.

Монгол Eлс авлигын индексээр 16 байраар ухарч олон улсад 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн мэдээллийг сонслоо. Бид авлигыг бууруулах чиглэлээр яг яаж ажиллах ёстой юм бэ?

Монгол Улс до­тоод­доо төрийн байгуул­лагуудаа авлигын индек­сээр дүгнэдэг. Яг үүнтэй адил Монгол Улс олон улсын стандартын үнэл­гээгээр ороод индексээ тодорхойлуулж байгаа. Миний мэдэж буйгаар сүүлийн гурван жил авлигын индекс буурч байна. Энэ бол маш том анхааруулга юм. Авлига ихтэй газарт ядуурал ноёрхдог. Баян ядуугийн ялгаа ихэсдэг. Авлига гэх ганцхан үгэнд тулгуурлан олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсонТэгэхээр авлигатай бүх шатандаа тэмцэж байх хэрэгтэй. Хүнийг сүүдэр дагадаг гэдэг шиг авлигыг хувь хүний ёс зүй дагадаг. Тэгэхээр авлига нь ёс зүйтэй салшгүй холбоотой. Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байгаа юм. Ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн авлигад нэр холбогдоод байх нь бага шүү дээ. Тэгэхээр авлигыг таслан зогсоох, урьд­чилан сэргийлэх, ир­гэдийн итгэлийг сэргээх, олон улсад нэр хүндээ өсгөх гэх мэт ажлуудыг хийх цаг нь болсон.

-“Эрдэнэс Монголкомпани олон улсын ERP системийг үйл ажил­лагаандаа нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу юм бэ?

-XXI зуун бол мэдээлэл технологийн зуун. Гэтэл бид төөрөлдсөн олон цааснаасаа салаагүй л байна. Тиймээс бид “Эрдэнэс Монгол” компанийг ERP нэгдсэн системд холбох томоохон ажлыг хийж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ганц кноп дараад л авдаг болох юм. “Эрдэнэс Монгол” группийн санхүүгийн бүхий л мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг. Ингэснээр анхан, дунд шатанд авлигыг бууруулах  ажил руу мөн давхар орж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэн компанийн засаглалыг илүү сайж­руулах ёстой. Мөн зардлаа хэмнэх шаардлага бий. Үрэлгэн зардлуудыг танах хэрэгтэй. Төр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж ажиллаж чадахгүй бол зуун мянган жил мөрөөдөөд хөгжиж чадахгүй. Тэгэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх нь чухал ажил шүү дээ. Монгол Улс дотооддоо хөгжихөөс гадна гадаадын шинэ технологиудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой юм. Энэ бүхэнд төр өөрөө маш сайн манлайлалыг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийг Хариуцлагын жил болгон зарлаж, ярьж байгаа. Бид төрийн албаны бүх шатанд хариуцлага, санхүүгийн сахилга батыг сайжруулах төвшинд ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

viva hair depoimentos
2018 оны 2-р сарын 26

El completo de viva dream reclame cá aliexpress oro es ms grueso y
durabilidade ms. En la rplica Suiza, las cajas y correas de las imitaciones
suizas estn hechas de acero inoxidable del
ms cima grado.startech PCI Express with dedicated bus
channels is an excellent choice. http://edgarvjvhs.ampedpages.com/Orienta-es-topo-da-viva-hair-composi-o-12888467

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *