Зэсийн үнийн өсөлт Азид сэргэлт авчирна

8-р сарын 1, 2017 10:10 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 3
20526504_1608478485890147_1255723436_n

Ж.ЦОГЗОЛМАА

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал таатай байсны дүнд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхтэй зэрэгцээд Азийн түүхий эд үйлдвэрлэгчид чамгүй олз омогтой байжээ. 

“BHP Billiton Ltd.”, “Rio Tinto Ltd.” болон “Nippon Steel & Sumitomo Metal Corp” зэрэг томоохон нэгдлүүдийн Ази Номхон далайн зах зээлийн өсөлтийг тодорхойлдог MSCI Asia-Pacific Index индекс өсөлтөө хадгалж үлджээ. Ингэснээр энэ өсөлт долоо дахь сардаа хадгалагдаж буй юм. Токиогоос Сидней хүртэлх үнэт цаасны зах зээл ч хангалттай нэгдэж чаджээ. Түүхий нефть болоод шатахуун тэргүүтэй хар алтны үнэ ханш баасан гаригаас эхлэн нэмэгдсэн байна. Тэгвэл дэлхийн зэсийн топ олборлогч Чили улс өнгөрсөн долоо хоногт энэ улаан металлын үнийн урьдчилсан төлвийг өндрөөр тогтоосны дараа үнэ өнгөрсөн хоёр жилийн хамгийн өндөр цэгт хүрлээ. Яг үүний дараа Citigroup Inc-ээс зэсийн үнийн өсөлт цааш үргэлжилнэ хэмээн мэдэгдэв.

Тэгвэл хөрөнгө оруулагчид дэлхийн тэргүүлэгч гурван эдийн засгийн “үйлдвэрлэн” гаргаж буй тоог анхааралтай ажиглаж байна. Хятадын удирдагчид санхүүгийн эрсдэлийг бууруулахаар ажиллах зуур аж үйлдвэрийн худалдааны индекс Блүүмбергээс эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар 51.5 байна гэсэн урьдчилсан үзүүлэлтээс буурч 51.4 болсон байлаа. Тэгвэл манай гаригийн хамгийн том мөнгөний уурхай болсон АНУ-ын эдийн засаг оны хоёрдугаар хагаст 2.6 хувиар өсчээ. Энэ зуур Японы үйлдвэрлэлийн гарц өнгөрсөн зургадугаар сард өмнөх сарынхаасаа 1.6 хувиар нэмэгджээ.

Тэгвэл “Apple Inc”, “Tesla Inc” болон “Berkshire Hathaway Inc”, “Toyota Motor Corp” корпорациуд хөрөнгө орлогоо өнгөрсөн долоо хоногийн турш зарласан байна.

Японы иень 0.2 хувиар өсч 110.49 иень нэг доллартай тэнцэж байна. Харин евро 1.1738 ам.доллараар арилжигдаж байна. Харин австрали доллар багахан өөрчлөгдөж ам.доллартай харьцах ханш нь 79.84 ам.цент болжээ.

Тэгвэл зэсийн ханш 1.2 хувиар нэмэгдэж нэг тонн нь 6400 ам.доллартай тэнцэж байна. Харин алт нэг унци нь 1268.48 ам.доллар болж багахан өөрчлөгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *