Зээ охиндоо тараг худалдаж аваад 50 сая төгрөг хожлоо

5-р сарын 7, 2018 1:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 48
IMG_2075

Б.Солонго

НӨАТ-ын баримтаараа дөрөвдүгээр сарын сугалааны тохиролд азтан болсон зарим иргэн өнөөдөр батламжаа гардаж авлаа. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон байна. Иргэн Улаанбаатар хотын харьяат иргэн С.Энхжаргал болон Э.Туул нар энэхүү мөнгийг тэнцүү хувааж авах юм. Э.Туулын хувьд зээ охиндоо байнга тараг худалдаж авч өгдөг ба ганцхан тарагны баримтаар ийнхүү азтан болсон гэлээ. Харин 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн харьяат иргэн Г.Чинзориг тодорсон байна. Тэрээр мөн сумынхаа дэлгүүрээс 21 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд азтан болжээ. Дашрамд дурдахад он гарсаар нийт 108 сая баримт хэвлэгдсэнээс 71 сая нь баталгаажиж, 57318 хүн 3.4 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *