Завханд АН-ын “давалгаа” хүчтэй

11-р сарын 7, 2012 1:59 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 245

-Аймгийн ИТХ-ын 41 суудлын төлөө 103  нэр дэвшигч өрсөлдөж  байна

Ө.СОНОР

 

Завхан  аймаг нийслэ­лээс  1000  километр алс­лагд­сан. Гэвч  тэнд орон нутгийн  сонгууль  угтсан, нийслэлээс удирдлагтай улс төр ид  өрнөж  байна. Завханы орон нутгийн сон­гуулиар 24 суманд 1074  хүн нэр дэвшиж байгаа бол аймгийн төвийн ИТХ-д 41 суудлын төлөө 103 нэр дэвшигч өрсөлдөж  байгаа  ажээ. Таван нам,  нэг бие даагч гэсэн нийт 103 хүн аймгийн ИТХ-д өрсөлдө­хөөр нэрээ бүртгүүлсэн бай­на. Өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар энд АН-ын­хан ялалт байгуулж ИТХ-ыг тэргүүлж буй  юм. Гэх­дээ Завхан өмнө нь   олон жил “улаан” аймаг бай­сан.  Одооноос хүчтэй  “цэнхэртэж” буй ажээ.

Энэ  удаагийн  орон нут­гийн сонгуульд  МАН-аас Завхан аймгийн төвийн ИТХ-д  40, АН-аас 41 хүн нэр дэвшүүлжээ. Харин  МАХН-аас долоон нэр  дэв­шигч  өрсөлдөхөөр бол­сон байна. АН-ын жаг­саал­тыг тус аймгийн на­мын хорооны дарга, “Маг­най трейд” компанийн гүйцэтгэх захирал Б.Шинэ­баатар тэргүүлж  буй бол, МАН-ынхныг  аймгийн МАН-ын дарга Ж.Жамъянтив эхлүүлж  буй ажээ. Харин  МАХН-аас намын жагсаалтаар гурав, тойрогт дөрвөн  хү­нийг дэвшүүлсэн аж. Жаг­саалтын эхэнд аймгийн   Мянгатын дэд дарга С.Дэмчигсүрэн бичигдэж, Нөмрөг, Цагаанхайрхан, Улиастай, Яруу сумдаас нэг, нэг хүн  ИТХ-д  той­рогт нэр дэвшжээ.

Тус  аймгийн  ИТХ-д  нэр дэвшигчид өнөөдөр  Тойргийн  хорооноосоо  үнэмлэхээ авч сурталчил­гаагаа эхлэхээр болсон  байна. Аймагт  одоо  өрнөж  буй яриагаар бол АН-ынх­ны PR нэлээд хүчээ авчээ. Я.Санж­мятав аймгийг хэдэн жил дар­галахдаа ардчиллынхныг дэмжүүлэхийн тулд бага­гүй зүйл амжуулсан тухай сөрөг намынхан нь  ярьдаг юм билээ. Тэрээр УИХ-д  нэр дэвшихээр ажлаа өөрийн орлогч  С.Дэмчиг­сүрэнд шилжүүлсэн тул өнөөг  хүртэл Я.Санж­мятавын оролцоо Завханд  илэрхий  байдаг гэнэ. Тий­мээс ч АН-ынхнаас бусад  намын гишүүдийг  юм л бол  нэрийг нь  татна,  шүүх  цагдаад  хандана  гэж айлгадаг тухай хов  дуулдаж  буй  юм. Харин аймгийн  намын дарга Б.Шинэбаатарт “Сон­гууль болохоор л гарч ир­дэг хүн” хэмээх тодор­хойлолтыг намынхан нь өгдөг  юм билээ.

Тойргийн  хорооны  гишүүд намын харьяа­лалгүй боловч  АН-аас төрийн албанд томи­логдсон хүмүүс олонхи  болж байгаа учраас хүч  тэнцвэргүй байна гэх гомдлыг МАН-ын гишүүд  гаргажээ. Мөн гадны тө­сөл хөтөлбөрүүдээр дамж­сан амьжиргааны төвшин доогуур иргэдэд олгох түлшний мод, хүнсний бүтээгдэхүүнүүдийг  PR-даа ашигласан гэж хар­даж  байгаа аж. Харин  Тойр­гийн хорооныхон нь  мал­чид өвөлжөө, бууцаа ба­раадаж эхэлсэн тул ирц хүрэхгүй байх магадлал өндөр боллоо хэмээн санаа  зовж суугаа гэнэ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *