Засгийн газрын зөв алхам буюу хэрэгтэй хоёр шийдвэр

1-р сарын 6, 2017 10:18 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 48
1-6-3

Б.ДАМДИН-ОЧИР

 

Аль ч цаг үеийн Засгийн газар нийгмээс нийтээр ньБравоүнэлгээ авч байсан түүх ховор байх. Монголд бол ардчиллаас хойшх он жилүүдэд лав үгүй. Яаж ийгээд, ямар нэг хэмжээгээр зэмлэл, шүүмжлэл хүртэж ажилладаг. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн энэ Засгийн газар ч үүнийг тойроогүй. Янз бүрээр л шүүмжлүүлж байна. Тэгвэл он гарснаас хойшх энэ хэдхэн өдөртОвоо доогэмээр хоёр ч алхмыг хийчихлээ.

 

ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭСНЭЭР ХОТЫН УТАА БААРАГГҮЙ ШИНГЭРНЭ

 

Эхнийх нь цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн явдал. Нийслэлийнхний, ер нь бол Монголыншүдний өвчин”, аюул гамшиг болсон хотын агаарын бохирдлыг бууруулахаар  Засгийн газрын хуралдаанаас нэгэн шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргасан. Засгийн газрын тогтоолд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах, хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл тооцох, хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ. Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдана. Одоогийн хэрэглээнээс үзэхэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна гэсэн тооцоог гаргасан байгаа юм. Үүний дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргажээ. Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн мэдээлж буйгаар энэ хөнгөлөлтөд гэр хорооллын нийтдээ 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Үүнээс өдөр, шөнийн тарифт тоолууртай 112 мянган хэрэглэгч шууд шилжинэ. Харин 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солиулах шаардлагатай гэлээ. МөнУлаанбаатар цахилгаан түгээх сүлжээТӨХКийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.ЭнхсайханӨдөр, шөнийн тарифт тоолууртай айлуудын 6000 нь цахилгааны халаагуурын асуудлаа шийдсэн байна. Одоогоор энгийн тоолууртай 20 мянга гаруй хэрэглэгч байнагэсэн юм.

Барилгын худалдааны төвүүдээр Стандарт хэмжил зүйн газраас туршилтад орсон баталгаажсан тоолуурыг 80 орчим мянган төгрөгөөр худалдаалж байна гэсэн мэдээллийг хэвлэлүүд өгсөн байна. Мөн энэ шийдвэрийн дараа төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан халаагуурын борлуулалт эрс ихэссэнийг бас хэлэх нь зүйтэй. Энэ нь иргэд цахилгааны шөнийн тарифыг тэглэснийг дэмжин хүлээж авч байгааг хэлж байгаа юм.

Ерөөс энэ шийдвэр хаа хаанаа маш зөв, сүүлийн үеийн хэллэгээр ухаалаг алхам болсныг эх сурвалжууд хэлж байна. Үүний дүнд Улаанбаатарын утаа шингэрэх нь дамжиггүй. Нөгөө талаар зуух, пийшинтэй айл бүрийн түлдэг дор хаяж нэг уут нүүрс яндангийнхаа тоогоор цөөрнө гэсэн үг. Тоогоор хэлбэл 146 мянган яндангаас шөнийн турш утаа гарахгүй байх боломжийг энэ засаг шийдсэн байгаа юм.

 

ЧИНГИСИЙН ТООНОТОД МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛАХ ШАНГ ТАТАВ

 

Дараагийнх нь шийдвэр Засгийн газрын уржигдрын хуралдаанаас гарлаа. Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан, ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоолыг баталжээ. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ тогтоолд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг ЗТХийн сайд Д.Ганбатад үүрэг болгожээ

Үүнтэй зэрэгцүүлэн бас нэг шийдвэр гаргасан байна. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ. ИймээсАялал жуулчлалын хөгжлийн төвтөрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоолыг баталжээ.

Энэ Үйлдвэрийн газар нь БОАЖЯны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллана гэж байна.

2015 оны байдлаар дэлхийд 1.3 тэрбум гаруй хүн аялсан бол 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрэх таамаглал гарчээ. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 10, худалдаа үйлчилгээний 30, татварын орлогын таван хувийг эзэлж, 11 хүн тутмын нэгийг ажлын байраар хангадаг байна. Харин манайд өнгөрсөн онд ердөө 500 мянган жуулчин ирсэн байгаа юм. Гэтэл хоёр хөршид, ялангуяа урд хөршид хэдэн саяараа очиж байна. Шалтгаан нь тов тодорхой. Ганцхан жишээ нь Өвөрмонголын Ордост Чингис хааны маш том цогцолбор, байгууламж бий. Үндсэндээ тэрхүү цогцолбор Хятад руу жуулчдыг татах том сэжүүр болдог аж. Харин Чингис хааны өлгий нутаг манай улсадЖенкоХ.Баттулгын Цонжин болдогт байгуулсан том хөшөөт цогцолбороос өөр юм алга. Тэгээд л болж байгаа юм. Тэр ч байтугай Чингис хааны нэрийг архины шошгоноос л хардаг гашуун түүхтэй болоод байгаа юм, бид. Харин энэ Засгийн газар, тэр дундаа БОАЖын сайд Д.Оюунхорол үүнд цэг тавих ажлын эхлэлийг тавьж байна гэхэд болно. Тэрээр Засгийн газрын 100 хоногийн тайлангийнхаа үеэрМонгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв байх болнохэмээн мэдэгдэж байсан. ИнгэхдээӨнгөрсөн гурван сарын хугацаанд хийсэн гол ажлын нэг бол Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдал юм. Хурлын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан. Нүүдлийн аялал жуулчлалын Үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг НҮБаас дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбараас олдог орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрд хүрдэг. Товчдоо бол утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж болно. Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсдын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана. Цаашдаа Хэнтий аймгийг аялал жуулчлалын төв болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Чингис хааны төрсөн нутаг дахь байгалийн тогтоцыг ашигласан бүтээн байгуулалт өнөөдөртөө дутмаг байна. Гэтэл хөрш зэргэлдээ орнууд маань эзэн хааны нэрэнд тулгуурласан тодорхой бодлого гаргаад, үүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Иймд Дадал суманд аялал жуулчлалын төв байгуулнагэсэн юм.

Д.Оюунхорол сайдын хэлсэн нь ийн ажил хэрэг болж, эхний шийдвэрүүд гараад эхэлж буй ажээ. Чухамдаа энэ бол сүүлийн хэдэн Засгийн газраас ялгарсан том алхам юм. Бид Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхай, байгалийн баялгаас хараат эдийн засгийг хамгийн эхэнд тавьсныхаа горыг амсч л байна. Гэтэл Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, зүй тогтол, дурсгалт газар, дээрээс нь Чингис хааны өлгий нутаг гэх үнэлж баршгүй том капиталаа ашиглалгүй явсаар өнөөг хүрсэн байгаа юм. Тэр утгаараа энэ Засгийн газар эдийн засгийн болоод улсын нэр хүндийг өндөрт аваачих томоохон ажлыг эхлүүлж суурийг нь тавилаа гэж болно. Нөгөө талаар байгуулагдсанаасаа хойш багагүй шүүмжлэлд өртөж ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар утааг бууруулахаар авч буй дээрх арга хэмжээ болон аялал жуулчлалыг Төрийн бодлогод ингэж оруулж ирснээр зөв алхам хийлээ гэдгийг олон нийт хэлж байна.

nemelt

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *