Засгийн газрын 11 сайдыг томилов

7-р сарын 25, 2016 7:59 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Сонгууль , Улс төр Уншсан: 57
7-25-2

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт засгаа бүрдүүлж амживХуульд зааснаар Ерөнхий сайд 14 хоногийн дотор засгаа байгуулах учиртай. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүрэлдэхүүнд баг­тах 15 сайдын нэ­рийг Ерөнхийлөгчтэй зөв­шилцөхөөр өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлсэн юм. Энэ тухайгаа тэрээр твиттер хуудсаарааШинэ Засгийн газар: Мэргэжлийн гэж хэлэхгүй. Дан дээл, хариуцлагын тухай ярилтгүй. Мөнгө, эрх хоёр нь амлалт, зарчим хоёрыг дийлжээ. Нүд чих нь ингэж хурдан бөглөрөххэмээн жиргээд авсан. Үнэхээр Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт санал болгосон сайд нарыг шүүвэл учир дутагдалтай нэр дэвшигчид цөөнгүй байгаад Төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэд хүртэл шүүмжлэлтэй хандаж байв.

 

АТГ ДӨРВӨН НЭР ДЭВШИГЧИЙГ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Ерөнхийлөгчийн тат­галз­сан хариутай зэрэгцэн Ерөнхий сайд нэр дэвшүүлсэн 15 сайдаас дөрвийнх нь нэрийг түдгэлзүүлсэн. Дөрвөн нэр дэвшигчийн тухайд АТГын холбогдох хуулийн лавлагааг эргэж харах зайлшгүй шаардлагатай болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний сайд Д.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх эрхмүүд сайд хийвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ үзэж татгалзсан байна.

Ингээд Ерөнхий сайд Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбатыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг, Батлан хамгаалахын сайдаар Б.БатЭрдэнийг, Гадаад харилцааны сайдаар Ц.МөнхОргилыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж гэсэн 11 хүнийг нэр дүвшүүлсэн юм.

Сайд нарын нэрийг өргөн барьсан даруй УИХын нэгдсэн чуулган хуралдана гэсэн хүлээлт байсан ч ажлын цаг дууссаны дараа хуралдаж эхэлсэн. Томилгоог нэг бүрчлэн хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаан 03:50 цаг хүртэл үргэлжилсэн юм.

 

ТУРШЛАГАТАЙ УЛСТӨРЧИД ЗАСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТЖЭЭ

Ж.Эрдэнэбатын танхимийг шинжвэл өмнө нь салбарын яамдыг удирдаж байсан туршлагатай, салбартаа эзэн болох сайд цөөнгүй бий. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өмнө нь энэ салбарыг удирдаж байсан туршлага, мэдлэгтэй сайдуудын нэгМөн өнгөрсөн дөрвөн жилд УИХ дахь МАНыг бүлгийг төвөггүйхэн удирдаж, хүчтэй сөрөг хүчин байхад нөлөөлж ажилласан хүн бол УИХын гишүүн С.Бямбацогт. УИХд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүнийг Хууль зүй, дотоод хэргийн яамыг удирдаж чадна хэмээн намынхан нь төдийгүй олон нийт дүгнэж байгаа. Түүнчлэн Шадар сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Ц.МөнхОргил зэрэг улс төрд олон жил нухлуулсан, салбараа мэддэг улстөрчид энэ Засгийн газарт орж чадсан хэмээн дүгнэж байгаа. Нөгөө талаасаа Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлж, шударга өрсөлдөөний зарчмаар сайд нараа тодруулж чадсангүй гэх шүүмжлэл ч дагаж байна. Тэр дундаа намаа хэн сайн санхүүжүүлсэн нь сайдын суудалд суулаа гэж хардах хүн олон бий. Сайд нарын нэрийг бүлгээрээ хэлэлцэхээсээ илүүтэй удирдлагын төвшинд шийдэж, тулгаж байгаад ч МАНын зарим гишүүн сэтгэл дундуур байсан.

 

НАМЫН БҮЛЭГ НЬ БҮХ ШИЙДВЭРИЙГ ХУУЛИЙН ДЭЭР ГАРГАЖ БАЙНА ГЭВ

УИХын чуулганы үеэр сайдад горилогчид болоод шинэ Засгийн газрыг гишүүд хэрхэн дүгнэж хэлснийг тоймлон хүргэж байна.

О.Баасанхүү:

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчид хүргүүлээд, гурав хоногийн дотор хариугаа авах ёстой. Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Энэ зарчмаараа явсан. Ерөнхийд нь чуулганы явцыг харахад 1990 оны нам төрийг удирддаг байсан хэлбэр одоо зонхилж эхэллээ. Намын бүлэг нь бүх шийдвэрийг хуулийн дээр гаргаад яваад байгаа. Сайд нарын томилгоо МАН дотор хэрхэн явагдсаныг би намынх нь гишүүн биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ МАН хэтэрхий яарч, хуулийн дээр яваад байгаад гайхаж байна.

Х.Болорчулуун:

Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон. Ийм Засгийн газар байгуулагдана гэж бо­доогүй. Үнэхээр ийм Мэргэжлийн бус Зас­гийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохи­ролтой. МАНыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан.

Д.Эрдэнэбат:

Эрээвэр хураавар Зас­гийн газар бүрдэх нь. Засгийн газрын бүрэл­дэхүүн бүтэн орж ирсэнгүй. МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана. Хоёр дахь амлалтДавхар дээлгүй байнагэдэг амлалт үгүй боллоо. Нэр дэвшигч Ж.Мөнхбатад хэлэхэд Засгийн газар бол ард түмний төлөө ажилладаг байгууллага. Хоёрхон жилийн өмнө төв талбайд маск унжуулаад давхар дээлийг эсэргүүцэж байсан. Амьдрал баян. Төрийн ноён нурууг харуулж ажиллаарай.

Ж.Энхбаяр:

Сонгуулийн тоос одоо ч дарагдаагүй байна. Бид ард түмэнтэйгээ уулзахдаа хэлж, ярьж байснаа санаж байгаа. Ялангуяа олон түмний дэмжлэгийг хамгийн их хүлээж байсан зүйл бол төрийн бүхий л албадад өндөр мэргэшилтэй  болов­сон хүчнийг томилно гэж амалсан явдал. Шулуухан хэлэхэд өнөөдрийн томил­гоо таалагдахгүй байна. Бид амалсандаа хүрэхгүй байгаа. Асуудал цаашдаа яригдах байх. Эцсийн эцэст нам бол компани биш. Олон түмний дэмжлэг дээр суурилж, төрийн эрхийг барих учиртай. Ард түмний хүслийг бид мартаж болохгүй. Сайд нарыг ямар шалгуураар гаргаж ирснийг мэдэхгүй байна.

С.Жавхлан:

УИХын гишүүдийгДавхар дээл”-тэй байх асуудлын тогтолцоо нь өөрөө буруу байна. Үүнээс болж нийгмийн завхрал бий болоод байна. Гэтэл түмэн олон тэс өөр зүйлийг хүсч байна. Тиймээс би давхар дээлний эсрэг байр суурьтай байгаа. Ерөөсөө буруу тогтолцоогоор яваад байна гэв.

Энэ мэтчилэн гишүүд томилгоог дүгнэсэн бол Ерөнхий сайдын зүгээс сайдаар томилогдсон хүмүүс ньМэргэжлийнгэх тодотголд нийцэж байгааг ч онцолж байлаа. Эцэст нь сайдад нэр дэвшсэн 11 хүнийг УИХын гишүүдийн дийлэнх дэмжиснээр Засгийн газрын 11 сайдыг томилов. Шинээр томилогдсон сайд нар өнгөрсөн бямба гаригт тамгаа  хүлээн авч үүрэгт ажилдаа орсон байгаа.

Харин үлдсэн дөрвөн сайдын хувьд асуудлыг УИХ-д даруй оруулж ирэх үүргийг Ерөнхий сайдад даалгасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *