Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөнө

5-р сарын 3, 2018 10:06 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 33
2-2

 

Т.САЙХАН

 “УИХын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагасэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллооУИХын дарга М.ЭнхболдМАНын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХын гишүүд, өмнө нь парламентад  сууж байсан эрхмүүд, улс төр судлаачид оролцож гишүүдийн ёс зүйн асуудлыг хөндөж ярилцав. Сүүлийн үед УИХын нэр хүнд унах, гишүүд хуралдааны ирц бүрдүүлдэггүй, гэмт хэрэгт холбогдох зэрэг ёс зүйн болон хариуцлагын асуудал маш их хөндөгдөж байгаа. Тиймээс УИХын гишүүдийг ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татах асуудлыг УИХын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа юм. Хуулийн төсөлд  чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХын гишүүнийг эгүүлэн татдаг болгохоор тусгажээ. Мөн УИХын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг байх, хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд тодорхой хугацаагаар хуралдаанд орох эрхийг нь хязгаарлаж, сонгогчдод нь мэдээллийг хүргэх, асуулт асуух эрхийг нь хязгаарлах, Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөх зэрэг зохицуулалтуудыг хийж байгаа аж.

 УИХын гишүүн Д.Бямбацогт: ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ ЗӨРЧИЖ, ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ ГАРГАЖ БАЙНА

 –УИХын гишүүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгогдсон хойноо хуралдаандаа суухгүй, хуралдааны дэгийг зөрчиж, ёс зүйгүй байдал гаргаж байна. УИХын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгож, өргөсөн тангарагаа зөрчсөн бол хүлээх хариуцлагыг тогтоон, ажлаа чанартай шуурхай явуулахаар тусгалаа.

 УИХын гишүүн асан Б.Гарамгайбаатар: ЛИБЕРАЛ ЗАРЧИМ БАЙХГҮЙ БОЛЛОО

 -1996 оноос хойш сонгогдсон УИХын гишүүд өөрсдийгөө хаан гэж ойлгосонтой холбогдон ёс зүй, хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. УИХын гишүүн ёс зүйтэй, хариуцлагатай хүн сонгогдох ёстой. Хуралдаандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа асуудлыг заавал хурууны хээгээр шийдэх бус бүлэг дээрээ шийдэж, асуудлаа нэгтгээд явах боломжтой гэж харж байна. Эцэст нь хэлэхэд, төрд ажиллахад их хэцүү болж, сонирхлыг нь үгүй хийх, хэн ч биш болгох зам руу явж байна уу даа гэж харж байна. Нэг ёсондоо либерал зарчим байхгүй боллоо гэж л ойлгож байна.

 УИХын гишүүн Д.Лүндээжанцан: ОЛОН УЛСЫН ТУРШЛАГЫГ СУДАЛНА

 –Улсын хэмжээнд 3000 гаруй ёс зүйн хороо ажиллаж байна. УИХын гишүүдийн ирцийн асуудал бүх цаг үед л яригдаж байсан. Өнгөрсөн 27 жилийн хугацааны үйл явцыг том зургаар нь дэг журамтай, зохион байгуулалттай болоход ажил сайжирна. Гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын туршлагатай уялдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 УИХын гишүүн асан С.Ламбаа: ПАРЛАМЕНТ ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ  ХУУЛЬ ӨӨРЧИЛДӨГ БОЛЛОО

 -1996-2000 оны парламентад мөрдөгдөж байсан Дэгийн тухай хууль чанга, сайн байсан. Үүнээс хойш үе үеийн парламент өөрсөддөө зориулж өөрчилсөөр өнөөдрийн байдалд хүрлээ. УИХын чуулганы ирц 39 гишүүнээр бүрддэг түүний 50 хувь нь буюу 19 нь дэмжихэд хууль батлах нөхцөл байдал бүрдсэн. УИХ хуулиа зөрчвөл яах вэ гэдгээ хуульчилж өгөөгүй. Үүнийг хуульчилж ягштал мөрддөг болох ёстой. УИХын гишүүд чуулганы танхимд хэл­сэн үгнийхээ төлөө хариуц­лага хүлээдэггүй гэдэг заалтаас болж гишүүд өөрс­дийгөө дархан эрх­тэй гэх ойл­голттой бол­сон. Хуулийг мөрдвөл мөрд­сөн шиг мөрдмөөр байна.

 УИХын гишүүн Л.ОюунЭрдэнэ: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ АСУУДЛЫГ ЗАЙЛШГҮЙ ЯРИХ ШААРДЛАГАТАЙ

 Дэлхийн 10 орчим орны туршлагаас хуваал­цаж, судалгаа хийлээ. УИХын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт одоогийн хуулиудад байгаа ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал нь байхгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн. УИХын гишүүн хуралдаандаа суухгүй таслаад байвал яах вэ гэдэг зохицуулалт байхгүй байгаа юм. Бусад улс орны хувьд хуралдаан даргалагч бичгээр Ёс зүйн хороонд өгч, Ёс зүйн хороо нь энэ асуудлыг авч хэлэлцээд сонгогчдод нь мэдээлэл өгдөг. Ёс зүйн хороонд мэдээлэл өг­дөг нарийвчилсан зохи­­цуу­лалттай улс бай­на. Хүндэтгэн үзэх шалт­гаан­гүй­гээр хуралдаандаа ирэхгүй байх тохиолдолд манай гишүүд хүнээр картаа шургуулдаг. УИХын ги­шүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаард­лага тулгарсан уч­раас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *