Засгийн газрыг огцруулах асуудлаар цэцэд хандлаа

1-р сарын 31, 2018 8:38 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 48
4

Т.САЙХАН

 УИХын гишүүн давхар сайдын  үүргийг гүйцэтгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэх  үндэслэлээр хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд  ханджээТэрээр  УИХын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юмДавхар дээлтэй Засгийн газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хорьдугаар зүйл, гучиннаймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээТухайлбал, Үндсэн хуулийн хорьдугаар зүйлдМонгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалнагэж заасныг зөрчиж байна гэжээ. Үндсэн хуулийн энэ заалт нь УИХын бие даасан, хараат бус байдлын баталгааны үндэс юм. Гагцхүү УИХ л хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй. Гэтэл УИХын 15 гишүүнийг гүйцэтгэх дээд байгууллагын нийт бүрэлдэхүүн болох Засгийн газрын гишүүдээр томилсон нь ноцтой үр дагаврыг үүсгэж байна. Мөн УИХын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын нийт бүрэлдэхүүний 15/16 буюу 92.5 хувийг УИХын гишүүдээс бүрдүүлсэн нь гүйцэтгэх дээд байгууллагын бие даасан, хараат бус байдлыг шууд нөлөөлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналттэнцвэрийг алдагдуулсан. Энэ нь гүйцэтгэх дээд байгууллагын Үндсэн хуулийн чиг үүрэг, агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн харамсалтай үр дагаврыг бий болгож байна хэмээн хуульч О.Алтангэрэл тайлбарлажээ

Хэрэв Үндсэн хуулийн цэцээс дээрх асуудлууд нь хууль зөрчсөн гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсвэл нэр бүхий сайд нарыг солих асуудал яригдах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Viagra Su?Igkeiten Clomid Apres 10 Jours Generic Cialis Professional cialis Viagra Es Ou Acheter Du Cialis En Pharmacie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *