Засгийн газар Оюутолгойд цахилгаан станцаа барих үүргийг өгчээ

3-р сарын 16, 2018 9:53 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 39
olloo_mn

Ц.МЯГМАРБАЯР

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэл хийлээ. 2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоёр их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн энэ онд 8.1 сая баррель газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээс гуравдугаар сарын 9-ны байдлаар 1.31 сая баррелийг олборлож 16.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцолж байв. Харин шатахууны 44 хоногийн нөөцтэй байна. Гашуунсухайтын боомт хэвийн ажиллаж цувааны урт 7-9 км үргэлжилж өдөрт 700 гаруй машин нэвтэрч байгаа юм байна.Цаашид 24 цагийн чөлөөт бүсийн боомт болгох тухайд хоёр талаас ярилцаж байгаа гэв. Засгийн газраас Оюутолгойд өөрийн цахилгаан станцаа барих үүргийг хүлээлгэсэн тухай тэрээр дуулгав. Учир нь Тавантолгойн цахилгаан станцыг хамтарсан консерциум байдлаар барих шийдэлд хүрсэн байсан. Гэвч өөрсдийнхөө шугмыг ашиглуулахгүй гэдэг үүднээс маргаан үүдэж ажил зогссон. Оюутолгой жилд 150 сая ам доллараар урд хөршөөс цахилгаан авч байгаа. Тиймээс Засгийн газар холбогдох гэрээг цуцалж Оюутолгойг өөрсдөө цахилгаан станц барь гэсэн үүргийг өгсөн гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Dosing For Amoxicillin 500mg Generico Viagra Eu [url=http://cialiorder.com]generic cialis from india[/url] The Pharmacy Express Scam Acheter Nolvadex Pharmacie Where To Buy Amoxicillin Vancouver

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *