ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН ЭРХТЭЙГЭЭ ҮЛДЭВ

12-р сарын 3, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 15
IMG_7914

Т.БАТСАЙХАН

УИХын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 73 гишүүн оролцож, 40  нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүйИнгэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдэж байнаСүүлийн сар гаруйн хугацаанд улс төрийн хүрээнд яригдсан хоёрдугаар ээлжийн Засгийн газрын хувь заяа ийнхүү нааштайгаар шийдэгдлээ.   Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулган нэлээд ширүүн, сонирхолтой, улстөрчид биенийхээ идсэн уусан асуудлыг дэлгэсэн хуралдаан болов. МАНын хагарал ил цагаандаа гарч, өөр намынхнаас ч илүү хоорондоо өс хонзонтой болохоо харуулсан. Мөн энэ  чуулганд УИХын гишүүн  Б.БатзоригГ.Мөнхцэцэг нараас бусад нь оролцсонГ.Мөнхцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч, Б.Батзориг мөн л хүндэтгэх шалгаантайгаар чуулгандаа ирээгүйУг нь Б.Батзориг чуулгандаа оролцож, ЖДҮХСгаас зээл авсан асуудлаар дайралт хийсэн гишүүдэд ямар нэгэн хариу барьж, Засгийн газраа хамгаалаад сууж байх байлаа. Харин тэгж чадсангүйИйнхүү өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд хэн юу хэлэв. Тэдний үгийг тоймлон хүргэе.

 

УИХын гишүүн Ж.Эрдэнэбат:

Зарчим дээрээ байж чадвал Монголын улс төр цэвэршинэ. Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад оролцож шударга ёсыг нэхэж байсан хүмүүс яагаад өнөөдөр засаглалын тогтвортой асуудлыг ярих болов. Хэлсэн үгэндээ эзэн болчихоод та нар бусдаас зарчим, шударга ёсыг нэхдэг байх ёстой. УИХын танхим хошин шогийн талбар болжээ гэж хүртэл ярих боллоо. Би бол эгэл жирийн багшийн хүүхэд. Миний зарчим бол худал хэлэхгүй байх, хийсэн ажилдаа эзэн нь байх явдал. Би эдийн засгийг өсгөж өгсөн. Энэ бол худлаа биш, бодит тоон мэдээлэл.

 

УИХын гишүүн Ж.Мөнхбат:

Би огцруулах бичигт гарын үсэг зурахдаа зарчим барьж зурсан. Ерөнхий сайд, намын дарга зарчим барихаа больсон. Намынхаа дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож байна. Намайг шаардлага тавьсны төлөө намаас хөөхөөр болсон байна. Энэ нь нийгэмд сөрөг зүйл болох вий гэхээс болгоомжилж, намаас хөөгөөгүй гэдэг мэдээлэл цацсан. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөнө, айлгана гэдэг үгнээс би айхгүй. Та 2012 ондШүүрдэх жагсаалзохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу жагссан. Би одоо харамсдаг. Ингээд дараа нь МАН ялагдсан. Бид ядарч байхад У.Хүрэлсүх Австрали явсан. Бид дуудаж авч ирээд Шадар сайд болгосон. Гэвч намаа хагалсан. Та 2020 оны сонгуулиар ялагдвал зугтаад, Австрали явах уу.?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Хариулахад хөгийн юм. Ах нь 1990 оноос хойш энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авч ирсэн юм биш. Харин би чамайг Солонгосоос авч ирсэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж. Чи дандаа худлаа ярьдаг. 2020 оны сонгуульд МАН ялагдвал ялагдана биз. Би ялагдахаас айхгүй, зоригтойгоор цэвэрлэгээ хийнэ. Намайг нэр дэвших эсэхийг  ард түмэн шийднэ.

 

УИХын гишүүн Н.Учрал:

Өнгөрсөн хугацаанд та нарынхаа дунд ажиллахдаа олон зүйлийг ажиглалаа. Бид цаашид залуучуудаа бэлтгэхэд зөв ойлголт төрүүлэхгүй бол энэ байдлаараа маш бүрхэг байна. Сүүлдээ хүмүүс үнэн мөнийг ч ялгахаа байлаа. ЖДҮгийн асуудал  гарч ирсэнд би баяртай байгаа. Цаашид сангуудыг шалгах ажил эхэлж байгаад баяртай байна. Асуудал шалгагдаж дууссаны дараа буруутай эсэхийг ярих хэрэгтэй болов ууНийгмийн хүсэмжлэлийг бид мэдрэх ёстой. Эв нэгдлээ харъя. ах нараа.

 

УИХын гишүүн Д.Оюунхорол:

УИХд би дөрвөн удаа суудал авч Монголын төрд 20 гаруй жил зүтгэж явна. Монголын төр өнөөдрийнх шиг талцаж хуваагдаж байсан түүхийг би мэдэхгүй. Бид хоёр  намынхаа болохгүй бүхнийг шүүмжилж  тэмцэж явсан. Тэр үед Монголын ардчиллыг хамгаалж явсан гэж боддог. 28 жилийн түүхэнд олон Засгийн газар солигдсон. Гэвч энэ удаагийн УИХ шиг томилогдсон Засгийн газартаа хариуцлага ярьсны  төлөө ийм байдал гаргаж байсан Засгийн газар хараагүй ээ. Улс төрд үүссэн нөхцөл байдлаа зөв хараад, эв нэгдлээ зангидаад аваад яваач гэж би тань дээр орж хүртэл хэлж байсан. Шударга зүйлийг нэхснийхээ төлөө намаасаа хөөгдөх дээр тулж байна. Танаас би ичиж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний ард зогсоно гэж 65 гишүүн  тангараг өргөөгүй шүү. Шударга ёсны талд байна гэж анхандаа дуугарч байсан гишүүд маань өнөөдөр албан тушаалд гарчхаад дуугүй байгаад нь би ичиж байна. Эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд халдаж байгаагаа та зогсоох уу, арай хэтэрч байна. Та төрөөс төрсөн тэрбумтнуудтайгаа тэмцээрэй. Тэр хүмүүсээ эндээс шүүрдэж гаргаарай. Та зааг ялгаагаа ялгаж салгана шүү.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Шударга бусын утаатай тэмцэх гээд л байгаа юм. Бүлгийн гишүүдээ хуваасан зүйл надад байхгүй. Шударга зүйл ярьсныхаа төлөө хуваагдчихаад байгаа юм. Ард түмэн надаас нэг л зүйлийг хүсч байгаа. Энэ нь шударга ёсыг тогтоож, МАНАНгийн бүлэглэлээс салахад амь насаа үл хайрлаарай гэж захисан юм. Би үүний төлөө л явж байгаа юм. Миний айж байгаа зүйл бол ард түмний маань итгэл алдрах вий гэдгээс айж байна. Шударга бусын хонгилыг эвдлэхийн төлөө би явж байна. Хоёр, гурван тоосго сугалахын төдийд Засгийн газрыг огцруулна гэж байна. Ард түмэн миний талд байгаа.

 

УИХын гишүүн Ш.Раднаасэд:

-28 жил хэрүүл тэмцэл, зөрчил хагарал дунд яваад байна. Нам хооронд, намд дотроо тэмцээд байна. Энэ парламентад анх удаа гишүүнээр суусан 41 гишүүн байгаа. Өнөөдөр бид хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Төрийн гурван өндөрлөг ҮАБынхаа талд байна уу, эсрэг байна уу энэ тухай ард түмэн ярьж байна. Ерөнхий сайд, намыг дарга аа, эвийг хадгалж явахгүй бол болохгүй байна. . Би залуу гишүүддээ нэг зүйлийг урилмаар байна. Өөр өөрийнхөө бодлоор төрийг яаж цэгцлэх ёстой вэ, үзэл бодлоороо нэгдье гэж 41 гишүүнээ уриалж байна. Тэгэхгүй бол хуучин гишүүд шиг болж байна.

 

УИХын дарга М.Энхболд:

Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газар УИХын үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн УИХын үйл ажиллагаа явуулах эсэхийг ярина гэж байнаҮүнээс болоод УИХын нэр хүнд унаж байна. УИХ муу байж болно. Гэхдээ УИХыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй хэлж болохгүй. Ор үндэсгүй зүйлээр олон нийтийн дунд  буруу ойлголтод төрүүлдэг зүйлээ болимоор байна. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш.

 

УИХын гишүүн С.Эрдэнэ:

Ерөнхий сайд ярих болгондоо шударга ёс ярьж байна. Та Ерөнхий сайд болоод өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм бэ. Олигархуудыг одоо л харж байгаа юм уу. Сандал суудал ярихаар л олигархуудыг олж хараад байгаа юм уу. Юм ярихаараа л ард түмэнтэй хамт, шударга ёс гэж ярьдаг жүжгээ боль. Та 1.3 жил шоудаад дууслаа. Шуудай шуудай мөнгөөр та пиар хийж байна. Таны хуурамч хаягуудаас таныг магтан дуулж байна. Та УИХаас сонгогдсон. Юм ярих болгондоо гишүүдийг дарамталж байна. Танаас айгаад байх юм алга.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн зөндөө ажлууд бий. Хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд ч бий. Улсын түүх бүтээхэд  нэг жил гэдэг хангалттай хугацаа биш ээ. Надад цаг хугацаа хэрэгтэй байгаа та бүхэн мэдэж байгаа. Би шударга ёсыг нийгэмд тогтоох, дэг журмыг бий болгоход бүх чадлаараа ажиллана. Мөн улсынхаа эдийн засгийг дээшлүүлэхэд хичээн ажиллана. Байр суурин дээрээ ч хатуу байна. Парламентад сууж байгаа нэлээдгүй олон хүнд хариуцлага тооцно гэлээ.

Ийнхүү Засгийн газар ямартай ч бүрэн эрхтэйгээ үлдлээ. Одоо асуултын тэмдэгтэй олон асуудал улстөрд хүлээгдэж байна.  ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох уу, Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан  Ц.Цогзолмаа, МАН-ын зарим гишүүнээ намаас хөөсөн эсэх, УИХ-ын даргын асуудал цэц дээр очсон гээд эрх баригч намын зовлон дуусах болоогүй байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *