Засаг солих “зав” байна уу?

10-р сарын 12, 2015 10:12 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 76

Б.ОЧИР

Сонгуулийн хугацаа дуусах тийшээ хандлаа. Хэдхэн сарын дараа УИХын ээлжит сонгууль болно. Харин өнгөрсөн сонгуулиараа олуулаа болж, төрийн эрхийг атгасан АН Засгийн газраа дахиад солих нь гэсэнбор шувуухаа сайгүй нисч байна.

Энэ дашрамд одоогоос 19 жилийн өмнө 1996 оны сонгуулиар олны санал авч төрийн эрх барьж байсанМҮАНМСДНын Ардчилсан холбооэвслийн түүхийг сөхөх хүн олширлоо. Энэ эвсэл бол одоогийн АН л даа. Тэр үедАрдчилсан холбооэвсэл таван Ерөнхий  сайдын тэргүүлсэн Засгийн газрыг ажиллуулжээ. Хамгийн түрүүнд М.Энхсайхан, тэгээд Ц.Элбэгдорж, Н.Туяа, Ж.Наранцацралт нар засаг тэргүүлж, Р.Амаржаргал энэ сонгуульт хугацааны сүүлчийн Ерөнхий сайд болж байв. Ингээд 2000 он гэхэд эвслийн нэр хүнд ихээхэн доройтсон тул тэр үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Өнөөдөр тэр үеийг дурсагчид ч АН тэр замаар явж байгаа хэлж байна. Учир нь 2012 оны сонгуульд АН засаг төрийгэмхлэххэмжээний ялалт байгуулав. Намаа таван жил удирдсан Н.Алтанхуяг энэ намыг тэргүүлэн сонгуульд оролцсон юм. Дүрэм ёсоор тэрээр Ерөнхий сайд болсон. Гэвч бүрэн эрхийн хугацааныхаа тал илүүхэнд ажиллаад суудлаасаа буу­сан. Үндсэндээ Н.Алтанхуягийг огцруу­лах шийдвэрийг намын­хан нь гаргасан гэхэд болно. Түүний оронд одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томи­логдож байлаа. Шийдлийн гэх энэ Засгийн газар жилийнхээ ойтой золгох дөхөж байгаа. Үнэндээ Шийдлийн Засгийн газар шийдэлтэй ажиллахад төвөг их бий. Дэлхий нийтийг нөмөрсөн эдийн засгийн хямралыг Монгол нэгэнт мэдэрчихсэн. Дээрээс нь АН доторх эв түнжингийн асуудал шийдэлтэйхэн ажиллахад саад болж байгаа талаар учир мэдэх улс ярьж л байна. Бас сөрөг хүчний улс төрийн тоглолт АНын дотоодод орж ирсэн зэрэг нь шалтгаан болж байна гэх. Гэхдээ Засгийн газар ажиллаж байна. Салбар салбараар нь аваад үзвэл Шинэчлэлийн Засгийн газрын үргэлжлэл явж л байна. Харин энэ Засгийн газрын өмнөхоёр толгой”-г хөдөлгөх том үүрэг бий. Зөв хөдөлгөх шүү дээ. Оюутолгойн хувьд нааштай мэдээ, П.Жасрай агсны хэлсэнчлэнхонгилын үзүүр дэх гэрэл”   гялтайлгаад эхэлсэн талаар албан эх сурвалжууд мэдээлсэн. Далд уурхай ажиллаад эхэллээ гэдэг даруйхан мөнгөний бараа харна гэсэн үг юм байна лээ. Одоо ирэх соны төсвийг хэлэлцээд эхэллээ. Хямралын эсрэг хүссэн хүсээгүй, дээр дооргүй бүсээ чангалж байна. Яамдыг цөөлж, агентлагуудыг нэгтгэж, цомхотгоно гэнэ. Хийж л таарах ажил.

Ер нь бол ирэх онуудыг эдийн засгийн утгаар нь харвал тийм ч сайнгүй дүр зураг харагдаж байгааг том эдийн засагчид, гаднын экспертүүд хэлээд эхэлсэн. Чухамдаа өнөөдөр Монгол Улсыг уналтад орсон гэвэл энэ төрд ажиллаж байгаа, УИХ-д сууж байгаа хүн бүртэй л холбогдох учиртай. Түүнээс биш улс төр, эдийн засгийн байдал хэн нэгэн Ерөнхий сайд, тэр байтугай Засгийн газрын танхимаас шалтгаалж байна гэхэд хэцүү. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай. Томоохон шийдвэрүүд тэндээс л гардаг. Тэнд үл ойлголцол, зөрчил гарахад засгаа байнга савлуулсаар ирсэн. Одоо ч бас иймэрхүү утгатай “санаачлага”-ыг сөрөг хүчин, бие даагчид яриад эхэлж байна. Хамаагүй ээ, Ерөнхий сайдыг солиод улсын эдийн засаг гэнэтхэн сайжирдаг бол болно. Харамсалтай нь тийм зүйл байхгүй. Харин ч улс төрийн намууд, улстөрчид сонгууль гээд бужигнадаг энэ цаг үед төр, засаг тогтвортой байх нь хамгийн зөв гарц. Эцэст нь, засгийг солих зав гаргахгүй л байсан нь дээр болов уу, улстөрчид өө. Ингэж засгаараа “тоглосны” дараа улс орон ч, АН ч хохирдог гашуун түүх бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *