Зангараг

10-р сарын 4, 2017 8:46 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 10
ө

Б.ДАМДИНОЧИР

Эрх баригчид учраа олж амжаагүй л байгаа бололтой. Элдэв мэдээллээс үзэхэд, МАНын хуваагдал албан ёсны болж буй бололтой юм.

Уг нь МАН туршлага дадал ихтэй, удаан жил улс төрийн тогоонд чанагдсан ланжгар улстөрч олонтой. Харин намынх нь дотоодод болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөөд, үнэнийг ярьчих улстөрч ховор байна.

Гэхдээ МАНынхан бүгдээрээ хоёр талд гараад суучихсан гэвэл үнэнд нийцэхгүй ажээ. Ийм цаг үед үгээ хэлж, зарчим ярьдаг улстөрч бас байна. Энэ сайн хэрэг.

10-4-2УИХын гишүүн Д.Хаянхярваагийн сүүлийн бужигнаантай үед хэлсэн, үзүүлсэн үг, үйлдлийг онцлохоос аргагүй ажээ.

Тэрээр 2017 оны наймдугаар сарын сүүлчээр хэвлэлд ярилцлага өгчээ. МАНынхан идзодолдожбайсан үе шүү дээ. Тэр үед “…Улс төрийн дотоод зөрчлөө төрийн ажилтай холимооргүй байна. Би Ерөнхий сайдад хэн гишүүний хүнийг ямар албан тушаалд томилсон бэ гэдэг судалгаа гарга гэж байгаа. Үүний дараа тэднээс мөнгө авч албан тушаалд томилсон уу гэдгийг асуу. Ингэж байж 60 тэрбумын хэрэг гээд байгаа асуудлын учиг тайлагдана. Манай намын дотор үл ойлголцол гардаг байсан. Тухайн үед нь дотооддоо хурал зөвлөгөөнөө хийж, асуудлаа шийдээд явж ирсэн. Тиймээс Ерөнхий сайд, Шадар сайд хоёрыг эв зүйгээ ол гэж хэлж байна. Улс орныхоо эрх ашгийг тогтвортой байлгая гэж байвал бид маш ухаантай хандах ёстой. Манай эдийн засаг үнэхээр эмзэг байна. Бид он гараадЧингисбондын эхний төлөлтийг хийнэгэж байлаа.

2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулган хуралдаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан. Өмнөх өдөр нь Д.Хаянхярваа гишүүн Бүлгийн даргын хувьд завсарлага авч намынхнаасаа ч, олон түмнээс ч шүүмжлэл хүртээд байсан юм.

Тэгвэл тэрээр ээлжит бус чуулган шийдвэрээ гаргасны маргааш буюу есдүгээр сарын 8-нд УИХын залуу гишүүдийг урьж уулзсан байгаа юм. Энэ уулзалт дээрээ “…Ээлжит бус чуулганы үеэр завсарлага авч, Бүлгийн даргын хувьд ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн байнагээд залуу гишүүдээсээ уучлал гуйсан байна. Монголын улс төрийн түүхэнд ийм явдал гарч байсан гэж дуулдаж байсангүй.

Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “…Өнөөдөр энд сууж байгаа залуу улстөрчдөд хандаж үг хэлье. Ахмад хүн болж, зөвлөгөө өгдөг хүн болж ёсчирхож байна гэж битгий бодоорой. Улс төрд та бүхэн урт, удаан хугацаанд явна аа, дүү нар минь. Тиймээс хэрүүл уруул хийж, бие биеэ олон талаас нь өдөөж өрдөж байгаагаа болиоч ээ гэж хэлмээр байна. Монголын улс төр гэдэг юмны араншин сүүлийн үед их эвдэрч байна. Түрэмгий байдал нэмэгдэж байна. Хатуу хөтүү үг чинь хэрээс  хэтэрч байна. Гэхдээ аливаа зүйл ёс зүй, хэм хэмжээндээ захирагдаж байх учиртай юм шүү. Манай намынх байна уу, АНынх байна уу хамаагүй, энд сууж байгаа залуу гишүүдэд хэлье. Би дахиад хэлье. Та нар улс төрд хол явна. Тиймд зарчимтай, алсын хараатай байцгаагаарай. Аливаа юмыг бодож байгаарай. Шударга ажиллаж байгаа эсэхийг цаг хугацаа харуулна. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй шударга хүнийг тайзан дээр гаргадаггэв.

УИХын гишүүн Д.Хаянхярваа улс төрд өөрийн зам мөртэй явж ирсэн хүн юм. ДарханУул аймгийн Засаг дарга байсан. Дараа нь УИХд гурван ч удаа сонгогдож, Байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажиллаж байв. Одоо тэрээр УИХ дахь МАНын бүлгийн даргын ажилтай.

Дээр дурдсан үгийг нь анзаараарай. Яахын аргагүй ийм цаг үед залуу байтугай үеийнх нь гишүүдэд ч үлгэр болохуйц үг юм. Уг нь улстөрд бусдаасаа олон оймс элээсэн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ц.Нямдорж нарын гишүүд ч ийм янзын үг хэлж, зан гаргах учиртай байв. Гэвч тэднийг “амжаагүй” байхад Д.Хаянхярваа гишүүн ингэж дуугарч, улстөрчийн зангараг харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *