Зам тээврийн ослоор дөрвөн хүнийг гэмтээжээ

8-р сарын 27, 2015 10:02 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 32
34434277d2c61d23big

С.САРУУЛ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 389 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  278 дуудлага бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Улмаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг журамлажээ.

Тухайлбал: БГД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж, Буурал ээж дэлгүүрийн баруун замд Т.Ист маркийн жолооч А нь замын хөшлөгө мөргөж зорчигч 20 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн. ХУД-ийн нутаг Нисэхийн зам, Хаан банкны баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч  А нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *