Зам тавьж өгөөгүй жолоочийг торгоно

4-р сарын 19, 2018 9:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 32
144964-17032015-1426584014-1761040926-etseg-ehiin-erguulTUYA2

М.БААСАНДЭЛГЭР

 Эцэг эх, нийгмийн ажилтнууд хамтран “School police”-д тулгамдаж буй асуудлын талаар өчигдөр хэлэлцлээ. Энэ үеэр Монголын сурагчдын холбооны дэргэдэх ”School police” төвийн захирал О.Оргилсайханаас зарим зүйлийг тодруулав.

 Сургуулийн дэргэд “School police” ажиллуулс­наар хүүхэд осол гэмтэлд өртөх нь буурсан уу?

-“School police”-г 2013 оноос эхлүүлснээс хойшх үр дүнг харвал, гэмт хэргийн тоо буурч байгаа. Бүр тодруулбал, энэ хичээлийн жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэрэг 37 хувиар буурсан. Тиймээс өдөрт 4-8 эцэг, эх эргүүлд гардаг байсныг 16 болгож нэмэгдүүлэх саналтай байна. Нийслэлийн хэмжээнд 200 гаруй ерөнхий боловсролын сургууль байдаг. Өдөрт 1400 хүн эргүүлд гарч байна. Эцэг эхчүүд жилд нэг л удаа эргүүлд гардаг. Төрийн байгууллагад ажилладаг бол хагас өдрийн цалинтай чөлөө олгодог болсон. Сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд чөлөө өгч эхэлсэн шүү дээ.

Эцэг, эхчүүд эргүүл хийхэд ямар асуудал тулгардаг вэ?       

-Эцэг, эхчүүд зам дээр зогсч эргүүл хийхдээ “Зогс” гэсэн дохио өгөхөд жолооч зогсохгүй шууд явдаг. Зарим жолооч дайрах шахаад явах нь ч бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд Замын цагдаагийн газраас зогсоогүй жолоочид торгууль ногдуулдаг болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *