Залуусын сонголт

3-р сарын 14, 2018 11:06 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 32
punk rock

Ч.ГАНТУЛГА

 XXI зуун бол мэдээллийнх. Хором бүрт мэдээлэл солигдож буй энэ цагт гэрлийн хурдаар өөрчлөгдөж буй том салбар бол хөгжмийн урсгал билээ. Тэгвэл 2018 онд дэлхий нийт ямар хөгжмийн урсгалаар амьсгалах тухай мэдээллийг хүргэе.

 МЕТАЛ РОК

Энэ жилийн залуусын сонголт рок хөгжим байх тухай дэлхийн хөгжмийн урсгалын онцлох www.psl.gov.mn цахимд мэдээлжээ. Тэнд бичсэнээрЭнэ онд рок хөгжмийн шинэ урсгалууд тэсрэлт хийнэ. Энэ нь хүн төрөлхтний анхаарлыг татаж, дэлхий нийт энэ урсгалд автанагэсэн байна. Тэгвэл бидний эхний танилцуулах урсгал бол метал рок. Энэ урсгал 1966 оны үеэс хүчтэй хөгжиж эхэлсэн амьд хөгжмийн төрөл бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Анх “Cream”, “Jimi Hendrix”, “Blue Cheer”, “Led Zeppelin” зэрэг хамтлаг эхлэлийг нь тавьсан түүхтэй. Үүнээс “Led Zeppelin” хамтлaг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дараагаар нь “Black Sabbath”, “MC5”, “Mountain”, “The Stooges” хамтлаг гарч ирснээр энэ урсгал дэлхийд алдаршжээ.

Iggy+Pop+Scott+Asheton+25th+Anniversary+Rock+kbdO3PIL3t3l

ПАНК РОК

Энэ онд хит болох рок урсгалуудаас залуусын анхаарлыг хамгийн их татах нь панк рок гэх. Энэ урсгал хэзээ, хаана үүссэн тухай одоо ч маргаан гардаг. Хэдийгээр хэд хэдэн янзаар панк рокийг тодорхойлдог ч анх 1960-аад оны үед агуулахад бэлтгэл хийдэг хамтлагуудыг панкууд хэмээн нэрлэдэг байж. Тэд ямар ч хөгжмийн мэдлэггүй зөвхөн сонсголоороо, төрмөл авьяасаараа дуулдаг байв. Тэдний бүтээлийн шинэ хандлагыг сүүлд панк рок хэмээн тэмдэглэсэн байдаг. Анх “MC5” хамтлаг энэ чиглэлээр улс төрийн агуулгатай дуунууд гаргаж байсан нь хүмүүст ихэд хүрчээ. Тэдний концерт ихэвчлэн хүчирхийлэл танхайрлаар дүүрэн, хөгжмийн ертөнцийн нүдийг нээсэн гэж үздэг. Харин 1970-аад оны дунд үеэс НьюЙоркт жинхэнэ панк рок хөгжим сонсогдох болжээ.  “Ramones”, “Wayne County”, “Johnny Thunders and the Heartbreakers”, “Blondie”, “the Talking Heads” зэрэг хамтлаг “CBGB” хэмээх дүүрэгт тоглох болжээ.

MC5-The_Big_Bang_Best_Of_The_MC5-Frontal

ХАРД РОК

Хард рок урсгалыг 1960-аад оны дунд үеэс үүссэн гэж үздэг. Хард рокыг гаргахын тулд хамтлагууд дисторт хэмээх өнгийг нь хувиргасан цахилгаан гитар, басс гитар, даралтат цахилгаан хөгжим, бөмбөрийг хослуулдаг байж. Энэ урсгал дэлгэрэхэд блюзийн нөлөө их байдаг аж. Учир нь хард рокт хамгийн их хэрэглэдэг өнгө нь пентатоникийн таван даралт байдаг аж. Үүгээрээ блюзтэй илүү төстэй гэж судлаачид үздэг байна.

5986403362d06

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Cialis 20mg Pharmacie Will Zithromax Treat A Uti Viagra 4 Filmtbl 100 Mg cialis 40 mg Viagra Cialis Efectos Same Day Delivery Candain Drug Cialis Tadalafil Dosis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *