Залуучуудын наадам Дакарт болно

10-р сарын 9, 2018 6:34 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 13
43458463_341313469955777_414113058688860160_n

Х.ОЮУНБОЛД

Аргентины нийслэл Буэнос-Айрест болж байгаа залуучуудын наадмын нээлтэд олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч   Томас Бах оролцсон. Тэрээр энэ үеэр дараагийн наадам Сенегалийн нийслэл Дакартад 2022 оны V-VI зохион байгуулагдана гэж мэдэгдэв. Сенегалийн ерөнхийлөгч Маки Салл олон улсын олимпийн хорооны гишүүдтэй уулзахдаа Сенегалд нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин  энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд залуучууд  гол  үүрэг гүйцэтгэх болохыг онцолсон байна. Үүнээс гадна  Дакар хотын 50 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгах, энэ наадамд зориулж хоёр шинэ хот барина гэжээ. Залуучуудын олимпийн наадам Дакар 2022 ыг Сенегалд  хумхаа, зика гэсэн халдварт өвчин хамгийн бага дэгддэг V, VI сард хийхээр болсон байна.  Олон улсын эрүүл мэндийн болон бусад байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ саруудад  халуун орны бүст өвчний дэгдэх эрсдэл хамгийн бага байдаг гэж олон улсын олимпийн хорооны гишүүн Угур Эрденер мэдээлжээ. Ингэснээр анх удаа Африкт залуучуудын наадам болох юм.

Эх сурвалж: alairelibre.cl

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *