Залуу манлайлагчдыг АНУ-ын зyгээс үргэлжлүүлэн дэмжинэ

5-р сарын 4, 2017 9:27 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 16
5-4-2х

Т.БАТСАЙХАН

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн санаачлан Азийн ардчиллын залуу манлайлагчдын  чуулганыг зохион байгуулж байна. Монгол, Бирм, Бутан, Кыргызстан улсын 45 залуу төлөөлөл ардчилсан шилжилтийн талаар ярилцан өөр хоорондоо санал солилцож байв. Чуулганыг нээж АНУын Элчин сайд Женифер Зимдал, ГХЯны дэд сайд Б.Батцэцэг, USAID-ийн Монгол, Номхон далайн арлууд, Филиппин улсыг хариуцагч доктор Сюзан Брем нар үг хэллээЧуулганаар залуус Монгол Улс ардчилсан тогтолцоо руу хэрхэн шилжсэн түүхээс суралцаж, улс хоорондоо харилцаа тогтоож, өөрсдийн чадавхиа нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм. АНУын Элчин сайд Женифер Зимдал нээлтийн үеэр Монголын залуу манлайлагчдыг АНУын зүгээс үргэлжлүүлэн дэмжин ажиллах болсныг илэрхийллээМөн энэхүү чуулган нь ардчилсан шийдвэр гаргагчдын хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготойг дурдсан юм.

АНУаас хэрэгжүүлж буй Lead төсөл нь  өнгөрсөн онд  эхэлсэн бөгөөд 2.5 сая ам. долларын сантайгаар монгол залуусыг шилдэг туршлагуудтай танилцуулж, үр дүнтэй харилцан ажиллаж байна.   Энэ оны эхээр гэхэд 25-40 насны 30 оролцогч Вашингтон хотноо гурван долоо хоног байж өөрсдийн манлайллын чадвараа сайжруулж ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэгтэй болсон байна.  “Lеad” хөтөлбөрийн оролцогч Б.БолорсайханХувийн хэвшил, иргэний нийгэм аль ч салбарт ажиллаж байсан ялгаагүй та бид илүү ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй иргэний нийгэм буй болгоход хувь нэмрээ оруулж байна. Хүн бүр улс орныхоо ард иргэдийн сайн сайхны төлөө гар бие оролцох ёстой гэдгийг энэхүү солилцооны хөтөлбөрөөс ойлгосонгэж байвМөн энэ жил АНУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж буйБНОУХгийн Суурин төлөөлөгч Ашлэй ВэйлэнОйн  үеэр эдгээр урам зоригтой залуу манлайлагчидтай хамтран ажиллахдаа таатай байна. Энэ хөтөлбөр нь бүс нутагтаа ардчилалд тайван замаар шилжсэн Монгол орны талаарх түүхийг дамжуулж, мөн дараагийн үеийн манлайлагчдыг хувийн болон мэргэжлийн талаасаа хөгжиж дэвших замыг нь засч өгч байнагэжээБүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээсБидний дуу хоолойбаримтат кино бүтээжээ. Энэ үеэр киноны нээлт болов. Тус киноны агуулга нь оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэнээр төлөөлүүлжээ. Тодруулбал, малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИСийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол Улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг кинонд өгүүлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *