Захиалгын шүүх бий болж, шударга ёсны сүүлчийн чөдөр тасрах вий

12-р сарын 25, 2017 8:48 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 1838
12-25-3

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын төр, Монголын ард түмэн шүүхэд чинхүү үнэнээсээ итгэдэг. Хувийн итгэл үнэмшлээрээ хувь заяаг нь шийдэх онцгой эрхийг гагцхүү шүүхэд л өгсөн. Төр мөнгөгүй, түмэн олон хүнсний карт авч эхэлсэн энэ цаг үед ч шүүгчийнхээ цалинг нэмж, дэлхийн жи­шигт хүргэх гэж бид чармайж байгаа. Ингэж Монголын шүүгч нар Монголдоо хамгийн өндөр цалинтай, хамгаас өндөр эрх мэдэлтэй төрийн албан хаагчид болсон. Тэдний дээр хөх тэнгэр л бий гэдэг логик бий. Гэтэл шүүх захиалгаар ажилладаг болжээ. Тэд эрх мэдэлтнүүд, хөрөнгө зоорь сайтай компани, хувь хүнд үйлчилдэг боллоо гэж яриг­дах болов.

Ний нуугүй хэлэ­хэд олны дундах “оргүй яриа” төдийгээр ам дамжаад хэдэн жил болж байгаа. Тэгвэл сүүлийн үед шүүгчид итгэх итгэл бусад сулхан нэр хүнд бүхий төрийн албаныхтай адил бууж байгааг судалгааны байгууллагуудын ажлын дүнгээс харж  болохоор болсон байна. Бас шүүх, шүүгч нар хэн нэгний гар хөл болдог тухай улстөрчид ярьж, хэвлэлүүд бичээд эхэллээ. Гэхдээ энэ бүхэн үнэн бодитой гэвэл Монголын төрийн оршин буй чанар, Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал болох юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “…Б.Хурц гэх этгээдийг тойрсон хууль хянадтын мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажил­ладаг таван хүн байна. Б.Хурцын төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч байна. Б.Хурцын төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг 10 мөрдөн байцаагч байна. Б.Хурцын төлөөлөл болж, гар хөл болж ажилладаг татварын байцаагч нар байна. Аудитын хүмүүс байна. Б.Хурцын, Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг. Төрийн эрх мэдлийг бизнесийн хэрэгсэл болж хувиргадаг. Ийм хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана”  гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Үүний маргааш “Өдрийн сонин”-д “Ж.Батзандангийн зарлах гээд байгаа Б.Хурцыг тойрсон мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт ямар хүмүүс багтаж байна вэ” гэх нийтлэл хэвлэгдсэн. Түүнд  “…Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болсон юм. Даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцсон. Харин давж заалдах шатны шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг ажилласан юм. Улсын Дээд шүүх дээр Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав, Х.Батсүрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар хэргийг хяанан хэлэлцэж байсан. Тухайн үед дээрх шүүгчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагнал авсан, нэг нутгийх гэд­гээрээ шүүжмлэлд өртөж байсан билээ. …Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Даваагийн Энхбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, АМГТХЭГ-ын дарга агсан  А.Амарсайхан нарт холбогдох хэрэг болгоныг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, шүүгч В.Олзод нар шүүсэн байдаг. Мөн бүгд хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоол гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхэд Ч.Даваажав, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Сарантуяа, Л.Цог нарын цөөн хэдэн хүн хэргийг шийддэг юм байна. Харин Улсын Дээд шүүхэд Ч.Хосбаяр, Т.Уранцэцэг, Ц.Даваасүрэн, Ж.Мягмаржав гэх цөөн хэдэн шүүгч дээрх хэргүүдийг дэнсэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын хэрэг дээр ажиллаж байсан С.Соёмбо-Эрдэнэ тушаал дэвшиж, дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ч.Хосбаяр Улсын Дээд шүүхэд ажиллах болж, М.Алдар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч болон тушаал дэвшиж, төрийн одон медалиар бүгд шагнуулсан байдаг.

…Нэр бүхий прокурорууд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай Э.Амарбатаар дамжуулан танил болсон гэж хуульчид ярьдаг. С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, В.Олзод нар ч тэдний танил гэгддэг. Харин давж заалдах шатны шүүхэд Ч.Даваажав, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Сарантуяа, Л.Цог нарын цөөн хэдэн хүн бий. Түүнчлэн Улсын Дээд шүүхэд Ч.Хосбаяр, Т.Уранцэцэг, Ц.Даваасүрэн, Ж.Мягмаржав нар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн нэг багийнхан гэж шүүгчид ярьдаг. Тэр утгаараа тэднийг өөд нь татаж, өндөр албан тушаал өгдөг гэх яриа ч гарсаар байгаа. Ц.Зориг өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цол, тэмдгээр шагнуулсан билээ” гэж бичсэн байдаг юм.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголиан  коппер корперейшн” ХХК хууль бусаар өөрийн болгосон гэж үздэг улстөрчид, хуульчид олон бий. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 1-ний хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд байр сууриа илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “…Худалдан авалт хулгайн шинжтэй байгаа нь ажлын хэсгийн шалгалтын дүнд ил тод болсон шүү дээ. Манай Засгийн газар мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж УИХ-аар оруулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Монголын ард түмнээ боддог Засгийн газар байсан бол энэ олон стратегийн ордуудыг аваад ашиглах бүрэн боломжтой байсан. Бондын мөнгийг хулгайн бүлэглэлийн төлөө зарцуул гэсэн хууль хаана ч байхгүй. Тиймээс энэ бүхнийг цэгцлэх ёстой. Монголын төрийг хувьчилж авсан хулгайн бүлэглэл улсын хөрөнгөөр тоглоод дууслаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “…Шулуухан хэлэхэд энэ бол олон улсын луйврын технологи. Оюутолгойд хийсэн “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, Роберт Фрийдландын технологи. Өмнө нь манай улсын бүх албан тушаалтнуудыг иймэрхүү маягаар бужигнуулж байгаад Оюутолгойг авсан. Тухайлбал, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын удирдлагууд нь “Монгол Улс салаа замын уулзвар дээр байна. Аль замаа сонгохыг та нар мэд” гэсэн утгатай бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өгч байсан юм. Ингэж нөлөөлдөг байхгүй юү. Одоо ч гэсэн ийм л технологи явж байна. Тийм учраас Монголын компани авсан, аваагүй гэдэг нь дараагийн асуудал. Монгол Улс ийм технологийн золиос болоод байгаад л хамаг учир байна” гэж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…“Эрдэнэт”-ийн асуудал Монгол төрийн ялзралын толь бичиг болж түүхэнд үлдэнэ дээ. Эрх мэдэлд дулдуйдаж улсын хөрөнгийг яаж хулгайж болдгийг илэрхийлсэн толь бичиг болж үлдэх нь. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал биш Монголын төр орших уу, эс орших уу гэдэг асуудал болчихоод байгаа юм. Авлига, хээл хахуулийн сүлжээг Монголын төр таслан зогсоох уу, хараагүй юм шиг царайлаад цаашаа явах уу гэдэг асуудал болчихоод байна. Монголын төрийг энэ ялзралаас татаж гаргах нь миний болоод энд сууж байгаа 76 гишүүн, 65-ын бүлгийн үндсэн үүрэг. Энэ хулгай луйварт оролцоогүй төрийн өндөр албан тушаалтан байхгүй шүү. Монголбанкны удирдлага, төрийн бүх дарга нар зөвхөн нэг этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлж өгөхийн тулд нэгэн зэрэг алхсан. Өнөөдөр энэ хулгайгаа нуух гэж үхэн хатан тэмцэж байгаа. Есөн шидээр л дайрч байна. Үүнд нам дамжсан бүлэглэл, тэдний толгойлогч оролцсон нь үнэн. Баримтаар батлагдаж байгаа гэж байсан юм” гэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой сүүлд, 2017 арванхоёрдугаар сарын 7-нд гарсан шийдвэрийг ч улс төр, хууль, бизнесийн салбарынхан дээрх байдлаар тайлбарлаад байгаа. Дээд шүүх “49 хувь”-ийнхны талд үйлчилж байна гэх хардлага бий. Шулуухан хэлэхэд энэ үйл ажиллагаанд шүүхийн оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг ил, далд ярьцгаадаг юм Үүнийг батлах мэт нэг зүйл анхаарал татаад байдаг юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн маргааныг тасалсан бүх шатнаы шүүхийн мэдээлэлд хэн, хэн гэдэг шүүгч асуудлыг шийдсэн бэ гэдэг нь тодорхойгүй үлддэг. Өөрөөр хэлбэл, нийтэд мэдэгдэж болох албаны тайлан мэдээлэлд ч шүүгчдийн нэг үзэгддэггүй. Нуудаг юм байна гэж ойлгож болохоор байгаа юм.

Үүнээс гадна Улсын Дээд шүүх тун удахгүй нэгэн асуудлыг шийднэ. Тэр нь МАХН-ын хууль бус хурлын талаарх шийдвэрийг гаргана гэсэн үг. Сануулахад өнгөрсөн сарын дундуур, нэгэн амралтын өдрөөр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган гэх хууль бус хурал болсныг эх сурвалжууд хэлж байгаа. Энэ хурлаар Н.Энхбаярыг намын даргаас чөлөөллөө гэсэн мэдээг хэвлэлүүдээр цацсан юм. Улмаар Дээд шүүхэд түүнийгээ бүртгүүлэх гэж хандаад байгаа билээ. МАХН-ын нэг Үүрийн дарга тамгаа барьж очоод, хаанаас ч “олсон” байх магадлалтай маш их мөнгө цацаж хийсэн энэ хурлыг улс төрийн явуулга гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм. Улаанбаатарын урдаа барьдаг том зочид буудалд буулгаж,  хуралд оролцсон бүх хүнд шан гэж 100 мянган төгрөгийг банкны дансаар нь шилжүүлсэн байдаг. Дээрээс нь Төрийн тусгай хамгаалалт дор хуралдаж, төгсгөлд нь Сүхбаатарын талбайг цагдаагаар бүслүүлж байгаад Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Эрх баригч МАН-ын дарга нар ч үүнээс даруухан цэцгээ өргөдөг юм шүү.

Энэ хурал маш олон хууль зөрчжээ. Хамгийн эхэнд нь Үндсэн хуулийг нэрлэж болно. Үндсэн хуулийн 14-ийн 1дэх хэсэгт заасан “…Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16-гийн 10-т заасан  “, 14-т заасан “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно”, 17-гийн 1-т заасан “…Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэснийг зөрчсөн байгаа юм. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 25, 26, 27, 30, 83, 84, 89, 92,93, 98, 99, 100,  122, 123, 230, 540, 54 дугаар зүйл, заалтыг 1, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.1, 3.1, 186.1, 20.16.1, 22.1.1, 22.11.1, 23.3.1 дэх заалтыг, Зөрчлийн тухай хуулийн 1.5, 2.2, 5.2, 5.2.1, 5.2.1.1, 5.2.1.2, 5.2.1.3,.5.2.1.4, .5.2.1.5, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 2, 8.1, 8.1.1, 8.3, 10, 11.1, 11.1.2, 11.2, 11.2.4, 15.1, 15.6, 19.1, 19.3, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 1.1, 3.1, 4.1, 5.1, 6.3, 6.4, 7.1, 7.4, 8.1, 8.5, 11.1, 11.1.2, 11.2,  11.2.2, 13.1, Улс төрийн намын тухай хуулийн 2.1, 3.1, 3.2, 4.1, 5.1, 5.1.2, 5.1.4, 5.1.5, 8.1, 8.2, 11.1, 11.2.5, 11.2.6, 11.2.7, 12, 13.1, 13.2, 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.3, 13.4, 13.5, 13.6, 14.1, 14.1.2, 14.1.3, 14.1.4, 15.1, 16, 21.1, 21.2, 22, 24.1, 24.2 дахь зүйл заалтыг тус ьтус зөрчсөн байгаа юм.

Одоо удахгүй энэ асуудлыг Улсын Дээд шүүх нэг тийш шийднэ. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын найман шүүгчид хамаатай эд л дээ. Танхимын тэргүүн шүүгч нь Хээмчигийн Сонинбаяр гэдэг эмэгтэй бий. Шүүгчээр нь Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Готовдоржийн Цагаанцоож, Хуушааны Эрдэнэсувд, Батсүрэнгийн Ундрах, Дашхүүгийн Цолмон, Цэндийн Амарсайхан нар ажилладаг. Эднээс Г.Алтанчимэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед илтгэгч шүүгчээр орж байсан байгаа юм. Г.Алтанчимэг 2011-2013 онд  Нийслэлийн шүүхийн шүүгч,

2013-2015 онд Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч,

2015 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж буй ажээ.

Ер нь бол дээрх шүүгчид Монголын улс төрийн гуравдагч хүчний эсрэг улс төрийн бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагаанд хамаатай эсэх нь удахгүй тодорхой болно гэсэн үг. Гэхдээ эдгээр шүүгчид төрийн томилгоо, түмний итгэлийг даасаар өнөөг хүрсэн гэдэгт итгэх үндэс бас бий. Нөгөөтэйгүүр шүүх байгууллагын хараат бус, хуулиар олгогдсон эрх хэмжээг хууль ёсны дагуу хэрэгжүүлж, дээрх хардлага сэрдлэгт хариу өгнө гэдэгт найдаж бас болох биз ээ. Учир нь шүүх байгууллага бол шударга ёсны сүүлчийн чөдөр болж үлдээд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 11 Сэтгэгдэл

Зочин
2017 оны 12-р сарын 25

Нөгөө өндөр албан тушаалд эмэгтэйчүүд байх ёстой ,квот нтр гээд байдаг …ингэх гээдл бснуу.Хэдэн эмэгтэй УИХ н гишүүдийнх нь байж байгаа ч тэр…арай2.

Хорол
2017 оны 12-р сарын 25

Бүгд л эх байх юм тэгээд үр хүүхэд хойч үеэ сайн бодож баймаар юм даа. Олон хүн гомдоовол. Нэг өдөр тэнгэр ниргээд хаяа байлгүй дээ. Тэр үед л юу хийснээ ойлгох хүмүүс юм байхдаа

Mergen ard
2017 оны 12-р сарын 25

Deerhi zurgiig harahad emegteichyyd baina. Emegtei hyn arhin donthooroo tyyndee uusch hezee ch zasrahgyi, barag tegeed taliidag gesen. Zurgan deerhi edgeer emegteichyyd alban tushaal, avilga, ene terd byren avtsan bololtoi. Tednees Prokuror, shyyh, tsagdaa yaraltai salj zohih ” emchilgeend” nii yavuulah heregtei.

Зочин
2017 оны 12-р сарын 25

arai ugui bailgui dee haramsnaar

Зочин
2017 оны 12-р сарын 25

Энд хүйс ямар хамаатай юм хувь хүний төлөвшил ухамсрын асуудал шүү дээ эд ямар үйл хийсэн үр дүн нь тийм л болж өөрсдөд нь ирдэг гэдгийг ухамсарлаж амжаагүй эрх мэдэл эд юмсын төлөөх шуналаа дийллээ амьдарсных

zochin
2017 оны 12-р сарын 25

Ard tumend uilchildeggui Alban tushaal mongols uilchilegchid

Зочин шахам
2017 оны 12-р сарын 25

Бүгдийг нь танина заримтай нь нэг байранд конторлож байв энэ хүмүүс мөнгө авахгүй гэхдээ нөлөөнд орсон гэхийг үгүй гэх назаргүй шүү

Зочин
2017 оны 12-р сарын 25

Энхбаярыг гүтгэж яллахал мөрдөгчөөр нь ЦЕГ хурандаа хүүхэнчин авилгач Х.Буянтүмэн гэж хошного бөгсний загатнаагаа хорьж дийлдэггүй бууны нохой ажиллаж хурандаа цол авсандаа

C
2017 оны 12-р сарын 25

Erdenetiin asuudlaar dahin shuuhdej temtsen hun ch odoo baatar bolj ard tumen ih bayarlalaa da

Zochin
2017 оны 12-р сарын 28

Soninbayar shuugch mungu avahgui ee. avah shaardlaga ch bhgui. deer ni tiim humuujil bhgui.shudarga shuugch

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Cialis Achat Avis cialis cheapest online prices Trazodone 100mg Comprar Viagra Cordoba

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *