Заавал мөрдөх стандартыг цөөрүүлнэ

3-р сарын 14, 2013 9:29 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 345
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажил­лаж байгаа агентлагууд нь ард иргэдийн өмнө хам­гийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуц­лагатай үүргийг хүлээж байдгаараа онцлогтой.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажил­лаж байгаа агентлагууд нь ард иргэдийн өмнө хам­гийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуц­лагатай үүргийг хүлээж байдгаараа онцлогтой. Шадар сайд Д.Тэрбиш­дагва өчигдөр сэтгүүл­чидтэй хийсэн нээлттэй уулзалтын үеэр хариуцан ажиллаж байгаа агент­лагуудаа Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ болон ажиллаж байгааг онцлоод төрийн  албан хаагчдын аливаа ажилд хандах хандлага, асууд­лыг шийдвэрлэх мэдлэг чадвар, дадлага туршлга нь өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.  Үүнд л шинэчлэлийн  зорилго, утга агуулга оршиж байна гэлээ.  Тэрээр агентлаг тус бүрийн онцлогт тохи­руулж цаашид  хийж хэ­рэгжүүлэх ажлын талаар мэдээлэхдээ мэргэжлийн хяналтын шинэчлэлийг хийхдээ эрсдэлд суурил­сан дэмжин туслах  хянал­тыг  явуулж, урьдчилан сэргийлэхэд үйл ажил­лагааныхаа 70-аас доош­гүй хувийг чиглүүлдэг болно. Оюунлаг Монголыг бий болгохын тулд оюуны өмчийн  бүтээлийг  олон улсын зах зээлд, Монгол Улсын өрсөлдөх чадварыг гол хэрэгслээ болгон ашиг­лаж бүтээлийг үнэ­лүүлэх, зээлийн барьцаа болгох хэлбэрийг  нэвт­рүүлэхэд анхаарч  ажил­лана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөн­гөөр  бараа, ажил, үйл­чилгээ худалдан авах ажил­лагааг тодорхой үе шаттайгаар зуун хувь цахим хэлбэрт шилжүүлж цаг хугацаа хожиж, мөнгө хэмнэж иргэдэд нээлттэй тэгш боломжийг олгоно. Стандартчилал, хэмжил зүйн шинэчлэлд заавал мөрдөх стандартыг цөө­рүүлж, стандартаар  ху­далдаа үйлчилгээнд  уч­руулах техникийн  саадыг хамгийн бага түвшинд хүргэж, цаашдаа европын болон олон улсын стандарт руу шилжих болно. Гамш­гаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойш­луулаш­гүй сэргээн босгох  шуур­хай асуудлын хүрээнд өрөө­лийг ч аварна, өөрсдөө ч эрсдэхгүй байж аюулгүй байдлыг хангах арга тех­никт  сургаж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлэн байдлыг хангаж ажиллана гэх зэргээр хийх гол ажлаасаа  товч  танилцуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *